CHAP 38

1.2K 106 2
                                    

/Жин Со-н талаас/

Миний хүүхэд энд байгаа гэж үү? хэмээн гэдсээ илэнгээ бодсоор Жэхён руу хараад "Би үнэхээр ээж болох юм уу?"

Жэхён над руу хайр дүүрэн харцаар хараад "Тийм ээ, чи минь ээж харин би аав болно"

Аажуухан өндийгөөд суух гэтэл Жэхён "Хэвт ээ"

"Чи өмнө нь миний үгэнд ороогүй биз дээ, тэгэхээр би орохгүй ээ, аав гуай" гэж инээсээр өндийлөө.

Жэхён шогширч "Миний охин ийм сахилаггүй ээжтэй яана даа"

"Охин гэдгийг нь яаж мэдэж байгаа юм?" гэхэд Жэхён бахдалтай нь аргагүй инээгээд "Охин маань надад хэлсэн юм аа"

Гэтэл Марк гаднаас гэм хийсэн хүүхэд шиг толгой гудайсаар орж ирээд уйлаад эхлэв.

Удаанаар дөхөж ирээд "Эгчээ, намайг уучлаарай, их өвдсөн үү? уучлаарай" гээд нусаа татан нулимсаа арчлаа.

Би Маркыг дагаж уйлаад "Минхён аа, эгч нь зүгээр ээ" гэхэд Марк ирээд намайг тэврэв.

"Буцаад орсон чинь таныг ухаан алдчихсан байхаар нь айсан. Орхиод явсанд уучлаарай, эгчээ"

Нуруун дээр нь зөөлөн товшоод "Битгий уучлалт гуй. Эгч нь зүгээр ойлгосон уу?" гэхтэй зэрэгцэн Юүта, Жонни, Жонү 3 сандралдсаар орж ирэв.

Би тэднийг хараад бүр илүү уйлтал Жэхён инээсээр намайг тэвэрч "Битгий уйл аа"

"Жэхён аа, энэ нулимс чинь өөрөө зогсохгүй гараад байна"

Юүта "Яасан бэ? Жин Со зүгээр үү?"

"Юүта хайртай шүү, Жоннид ч бас"

Юүтагийн нүд томрон "Би ч гэсэн хайртай шүү дээ. Битгий айлгаад бай л даа"

Жонни шогшроод "Хайр зарлах яахав, Жэхён аа эмч юу гэсэн?"

Жэхён инээн "Манай Минхён дүүтэй болж байгаа"

"Айн, эгч бие давхар юм уу?" гэхэд Марк толгой сэгсрээд "Ээж биш ээ Жин Со эгч"

Нөгөө 3 гайхсаар бие биерүүгээ хараад шууд л уйлан гүйж ирээд намайг тэвэрлээ.

"Залуусаа, би амьсгалж чадахгүй нь" гэхэд бүр л чанга тэврээд байв.

"Хөөе, та нар миний эхнэр, охин хоёроос холдоцгоо" гээд Жэхёныг орилоход нь нэг юм холдов.

Жонү "Охин юм уу?"

Жэхён миний гэдсийг илээд "Охин маань надад хэлсэн юм. Би охин шүү ааваа гээд"

Юүта "Хөөх, тэгээд хэлчихдэг юм уу?" гэхэд Жонү "Харин тийм?"

Жонни "За, нэг найз бүсгүйн сураг гаргахгүй бол эхнээсээ хүүхэдтэй болоод эхэллээ шүү"

Би хэсэг сууж байгаад дахиад л чанга уйлаад эхэлтэл залуус бүгд сандралдаад өрөө тойрч гүйв.

Жэхён "Өвдөөд байна уу?"

"Үгүй ээ, та нарт бүгдэнд нь хайртай болохоороо уйлж байна. Миний нулимс  үгэнд орохгүй асгараад л байх юм" гэхэд бүгд намайг шоолон инээлдэв.

Жэхён үсийг минь илэн духан дээр үнсээд нэг өвдгөн дээрээ сөгдөж суулаа. Дараа нь залууст хандан "Та нар гэрч шүү" гэхэд нь тэд бөөн баяр болсоор толгой дохилоо.

"Хайрт минь, сайхан орчинд биш ийм байдалтай асууж байгаад минь уучлаарай...Надтай гэрлээч" гээд хайрцагтай бөгжөө дэлгэн асуулаа.

Би уйлахгүйг хичээн түүн рүү инээмсэглээд "Зөвшөөрч байна"

Тэр хуруунд минь бөгжөө зүүж өгөөд гарыг минь үнсэн "Хайртай шүү, эхнэр минь" гээд уруул дээр удаанаар үнслээ.

~Хэдхэн хэсгийн дараа бичвэр маань дуусах нь дээ🤗

"MINE" |JJH| Where stories live. Discover now