СНАР 27

1.4K 131 1
                                    

/Жин Со-н талаас/

Эрэгтэй хүний намайг дуудах хоолойгоор сэрэхэд Жэхёны туслах нь байв. Эмнэлэг дээр хоночихож. Аажуухан өндийн Жэхёныг харвал ухаан ороогүй л байна.

Туслах "Та явж амар даа. Ухаан орвол би танд хэлье" гэхэд нь "Ойлголоо, жаахан байж байгаад явъя"

Жэхёны хүйтэн гарыг нь дулаацуулахаар атган сууж байтал ээж нь орж ирлээ. Дөхөж ирээд Жэхёны духан дээр гараа тавиад дараа нь хацрыг нь илэв.

"Миний хүүгийн хажууд байгаад баярлалаа. Би цаашдаа тийм ч удаан хамт байж чадахгүй болохоор чамд итгэж болох юм байна" гээд нулимсаа арчив.

"Ким Жин Со гэсэн байх аа?"

"Тийм ээ"

"Хүүд минь битгий хэлээрэй. Зөвхөн чамд л хэлж байгаа юм шүү. Надад хугацаа бага үлдсэн. Ердөө ганцхан сар. Нөхөр, хүү хоёроосоо олон жил нууж явлаа. Одоо үнэндээ тэсэж чадахгүй нь. Эмчлүүлэхийг ч хүсэхгүй байна. Эмчлүүлсэн ч хугацаа уртсахгүй. Хүүгээ л сайхан байгааг харж байвал болох нь тэр"

Юу гэж хэлэх ээ мэдэхгүй нь. Жэхён мэдээд яах бол?

Үргэлжлүүлэн "Миний хүү чамайг танилцуулснаасаа хойш байнга л надад ярьдаг болсон. Бид хоёр хамт аялалд явах гэж байгаа, маргааш болзоотой гээд л. Эмэгтэй хүн юунд дуртай байдаг талаар ч асууж байсан. Миний хүү ширүүн харцтай, их үг дуугараад байдаггүй хүйтэн хөндий хүн шиг боловч үнэхээр өрөвч сэтгэлтэй шүү"

Би Жэхён руу ширтсээр "Ойлголоо" гэх богинохон хариулт л хэлэв.

"Одоо яваад хувцсаа солиод ир дээ. Эмч өнөөдөртөө ухаан орох байх гэсэн" гэхэд нь би толгой дохиод муухан инээмсэглэчихээд эмнэлэгээс гарлаа.

Машинд ирж суухад зурвас ирэв.

Тэн-'Би ойрдоо машинаа хэрэглэхгүй болохоор чи унаж бай даа. Бас юу болсноо хэлээрэй'

-'Ойлголоо, баярлалаа' гэх хариу бичээд гэр рүү хөдөллөө.

Урт даашинзныхаа хормойг барин гэр рүү ороход, өчигдөр утсаа аваагүй болохоор Жонни, Юүта хоёрын санаа нь зовсон бололтой гайхсаар над руу ирэв.

"Яасан бэ? Жин Со. Зүгээр үү, хаана хоносон юм?" гэхэд нь толгой гудайлган хариу хэлэлгүй зүгээр л Жонниг тэврээд цурхиран уйллаа. Юүта ч бас хажуунаас тэврэн үсийг минь илэв.

"Юу болсон юм бэ? Хэлчих л дээ. Санаа зовоогоод байх юм. Алив суучих" гээд намайг буйдан дээр суулгалаа. Юүта миний өрөөнөөс сальфетка, хөвөн авчран урсаад муухай болсон будгийг минь цэвэрлэж "Тайвширсан бол бид хоёрт хэлчих Жин Со"

Би гүнзгий амьсгаа аваад "Юунаас эхэлж ярих аа мэдэхгүй нь. Битгий гайхаарай" гэчихээд анх хувцас руу нь латте асгасанаас эхлээд ярив.

Жонни "Тийм байх нь ээ. Өмнө нь хэлэхгүй яасан юм бэ? Жин Со"

"Яг юу гэж хэлэх ээ мэдээгүй юм"

Юүта миний үсийг хойшлуулаад "Одоо харин юунаас болоод уйлснаа хэл дээ"

"Жэхёнтай сүүлийн 4 хоног уулзаагүй юм. Гэтэл өчигдөр тэмцээн дээр түүнийг осол орчихлоо гээд дуудлага ирсэн. Одоог хүртэл ухаан ороогүй байгаа" гээд нулимс минь цийлэгнэсээр хэлэв.

Юүта "Жин Со минь дээ"

Жонни "Эмнэлэг рүү явцгаая. Жин Со хувцсаа сольчих"

Уйлахгүйг хичээн өрөө рүүгээ ороод хувцасаа сольж бэлэн болоод эмнэлэг рүү явлаа.

Юүтагийн харц нь санаа зовсон байртай "Жин Со, битгий уйл аа" гэх бол Жонни хөмсөгөө атиралдуулан зүгээр л жолоо барин явна.

Эмнэлэг рүү гүйхээрээ нэг орон Жэхёны сэргэсэн байгааг хараад шууд л нулимс минь бороо шиг асгараад эхлэв.

Юүта Жонни хоёр өрөөнд оролгүй үүдэнд үлдэх ба туслах нь намайг ирсэн болохоор өрөөнөөс гарлаа.

Жэхён намуухан хоолойгоор "Жин Со" гэхэд нь удаанаас дөхөж очоод гараас нь атгалаа.

"Айлгачихсан уу? Би зүгээр ээ"

"Ямар их айсан гэж бодно. Чи үнэхээр муухай залуу юм!" гээд уйлсаар хэлвэл тэр хуруугаараа нулимсыг минь арчаад "Уучлаарай"

"MINE" |JJH| Where stories live. Discover now