CHAP 5

1.9K 174 3
                                    

/Жэхёны талаас/

Машиндаа ирж суун дугтуйтай мөнгө рүү харж инээчихээд гэр рүүгээ хөдөллөө.
Ичээд нүүр буруултал нь ширтэх ч хөгжилтэй байсан шүү.

Гэрт ирвэл ээж амттай хоол хийчихэж гараа угаан хувцсаа солиод ширээнд суув.

Ээж "Миний хүү сайн идээрэй" гээд надад хачир авч өглөө.

"Баярлалаа ээжээ"

Аав хоолойгоо засаад "Үдэшлэгт бэлдэж байгаа юу? Нэлээд олон хүндтэй захиралууд очих болохоор анхаараарай!"

"Бүгд адилхан л байдаг биздээ?"

"Дуугүй бэлд гэсэн бол бэлд!" гээд ширүүхэн хэлэхэд ээж "Ханиа, хүүдээ битгий ингэж хатуурх л даа"

"Хатуурхаагүй, тэр төгс байх ёстой!"

Би ч залхасан учир босоод өрөө рүүгээ ормоор байсан ч ээжийг бодоод чимээгүй л суув.

/Жин Со-гын талаас/

Юүта "Нөгөөдөр төрсөн өдөр чинь болох гэж байгаа юм байна шүү дээ. Хэд хүрж байгаа билээ? миний найз"

"24"

"Надаас нэг насаар дүү хүүхэд билүү?" гэсээр ярзайтлаа инээв.

"Нэг насны зөрүү бол ямар ч хамаагүй за юу. Надад ямар бэлэг өгөх гэж байна?"

"Хөөе, хэзээ ямар бэлэг өгөх гэж байгаагаа хэлдэг байсан юм?" гэхэд нь "За тийм дээ. Чи иштэй чихэр л өгөх байлгүй"

"Би өнгөрсөн жил 2 иштэй чихэр авч өгсөн биз дээ? бүр усан үзэмтэйг"

*Маргааш*

"Хөөе Жин Со. Ким Жин Со! Босоод босоод!" гэж Юүтаг орилоход нь арай гэж сэрэв.

"Ёооё, ямар чанга хоолойтой юм бэ?"

" Сэрүүлэг чинь дугараад 10 минут өнгөрч байна босооч" гэхэд нь би огцом нүдээ нээгээд өндийн "Юу вэ? эрт сэрээхгүй яасан юм? Алив гар даа, би хувцсаа солимоор байна" гэхэд тэр намайг шоолон чанга инээсээр өрөөнөөс гарлаа.

Би биш Юүта намайг сэрээдэг өдөр бас ирдэг юм байжээ. Хурдхан хувцасаа өмсөн бэлэн болоод ажил руугаа гүйлээ. Кафен наад талын гудамжнаас Жэнутай таарч хамт кафе руу орвол Дуёон, Миёон хоёр ирчихсэн хоорондоо юм ярин инээлдээд байж байна.

Харин цонхон талд өнөөх залуу сууж л байна. Үнэхээр завтай хүн юм аа. Кафег онгойх үед нь ирээд хаах үед нь явдаг.

Би хормогчоо зүүн түүний хажууд очиж "Өөрөө мануухай юм уу?"

"Хөөх! хамаагүй харьцаж байх чинь. Би мануухай биш. Тэглээ ч мөнгөө хурдан авмаар байгаа болохоор чамайг ажлаа хэр сайн хийж байна гэдгийг чинь ажиглаж байна" гээд жуумалзсаар хэлэв.

Гайхах юм алга.

Түүнийг тоолгүй ажилдаа орох гэтэл тэр хойноос дуудан "Нэг латте, өөр хүнээр зөөлгөөрэй!"

Болдог бол дахиад хувцас руу нь асгачихмаар л байна шүү. Түүний захиалсанаар латте бэлдээд Жэнугаар зөөлгөв.

----

Ажлын цаг ч дууслаа. Ойрд кафе маань үйлчлүүлэгч багатай байна шүү. Энэ мануухайгаас болсон биз. Тэгээд бас миний царайг битгий мартаарай, үүрд санаж яваарай гэж байгаа юм шиг л над руу жуумалзаад өдөржингөө кофе захиалаад уучих юм.

Агуулах руу орон шинэ сүүнүүдээ хөргөгчинд хийгээд хувцасаа солин гарч ирвэл Юүта ирчихэж Дуёонтай юм яриад зогсож байна.Манай энэ хоёр урлагт их дуртай. Ярьж байгаа сэдэв нь дандаа дуу хөгжимтэй холбоотой байдаг юм.

Би нөгөө мануухайн хажууд очоод "Манайх хаах гэж байна" гэхэд тэр өөдөөс хараад "Нэг санал байна суучих!"

"Зогсож байя!" гэвэл тэр жуумалзчихаад "Маргааш үдэшлэгт миний найз бүсгүй болоод хамт явчих тэгвэл дараа сарын мөнгийг авахгүй"

"Айн?"

"Үдэшлэгт миний найз бүсгүй болж хамт явбал дараа сарын мөнгийг авахгүй ээ!"

Мөнгө авахгүй гэдэг нь болж байгаач яаж найз бүсгүй нь болж хамт явах юм бэ?

"Заавал найз бүсгүй чинь болох юм уу? гэхэд тэр үсээ хойш илэн инээгээд "Тэгээд найз залуу болмоор байгаа юм уу? Зөвшөөрөх үү? үгүй юу?"

Муу их зант чинь!

"Тэгье ээ"

Тэр бахдалтай нь аргагүй инээмсэглэн "Маргааш чамайг ирж авна шүү, бэлэн байгаарай!" хэмээгээд явав.

Төрсөн өдрөөрөө ч энэ их зантыг харж бүр хамт байх юм байна л даа.

Санаа алдсаар цүнхээ аван Юүтатай гэр рүүгээ явахаар гарлаа.

Надад үдэшлэгт өмсөхөөр даашинз байхгүй шүү дээ. Зүгээр энгийн хувцастай явчих уу? Болохгүй юм болов уу?

"MINE" |JJH| Where stories live. Discover now