СНАР 15

1.6K 150 2
                                    

/Жин Со-н талаас/

Жэхёны "Чи намайг ийм болгочихлоо" гэх үг нь байнга бодогдоод байх юм.

Бид хоёр яриа өрнүүлэлгүй явсаар буудалдаа ирэн хувцасаа солиoд шууд л унтахаар хэвтлээ.

Жэхён "Жин Со, маргааш орой буцна шүү" гэхэд нь "За" гэж сулхан дуугаар хариулав.

---

Өглөө сэрээд хажуу тийш харвал Жэхён байхгүй байна. Явчихсан юм байхдаа? эсвэл өчигдөрийнх шиг угаалгын өрөөнд байгаа юм биш биз?

Хүлээн хэсэг орондоо хэвтвэл тэр байгаа шинж алга. Босон угаалгын өрөө зүглэлээ. Нүдээ нухалсаар толинд хараад өөрөөсөө цоччихов.

"Чөтгөр, алмас шиг энэ үсийг ээ" гэж амандаа бувтнасаар сэгсийсэн үсээ янзллаа. Өчигдөр орой юун нүүрний будгаа арилгах, тэр чигтээ унтчихсан нүдний будаг буугаад аймаар болчихож. Гэтэл цаад өрөөнөөс утасны дуу хангиналаа.

Өглөө хэн залгадаг билээ?

Түргэхэн шиг утсаа аваад "Байна уу?" гэвэл "Би байна аа" гэх Жонүгын хоолой гарав.

"Аан, сайн уу өглөөний мэнд"

"Чамд ч бас, Жин Со өнөөдөр завтай бол хоёулаа уулзах уу? Ирснээс чинь хойш тухтай уулзсангүй" гэхэд нь би цаг руу хараад "За, тэгье ээ"

"Хаана баярлаж байгаа юм? би очъё"

"Hilton зочид буудалд" гэхэд Жонү "За, удахгүй уулзъя" гээд утсаа таслалаа.

Орой буцах болохоор эндэхтэй танилцаад авъя. Ингэхэд Жэхён хаана байгаа юм бол? хэмээн бодсоор зогсож байтал түүнээс зурвас ирлээ.

-Би ажилтай явж байна. Нислэг дөхөхөөр л очих байх. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

гэсэн байв.

Утсаа ширээн дээр тавичихаад өмсөх хувцасаа сонгох гэсэн ч чадахгүй байна. Сонгох гэж эргэлзсээр байгаад заримдаа ажлаасаа хоцордог тал бий шүү. Юүтагаар сонгуулах үе ч гарна.

Хөх ягаан туяатай цамцаа бариун хар өмд болон өсгийтэй гуталтай өмсөхөөр боллоо.

Толины өмнө суугаад нүүрээ будаж байтал Юүта face time-аар залгав.

"Ингэж гангалаад хаачих нь вэ?"

"Эгчтэй дэлгүүр хэсэх гээд л " хэмээн худлаа хэлчихлээ.

"Нүдээ тод будаад хэрэггүй ээ харин уруулаа тод улаанаар будчих"
гэхэд нь би инээж "Хамт байсан бол чамаар будуулахгүй юу"

"MINE" |JJH| Where stories live. Discover now