CHAP 14

1.6K 155 4
                                    

/Жэхёны талаас/

Өнөөдөр хүлээн авалттай. Бас хэд хоногийн дараа компаны ерөнхий захирал болох ёстой. Энэ албан тушаалыг үнэхээр хүсэхгүй байна. Энэ бүхэнд Жин Сог бас оролцуулчихсан. Жон Жэхён чи юу бодож тэрнийг найз бүсгүйгээ гэж танилцуулсан юм бэ?

Хэсэг хэвтэж байгаад түрүүлж босон шүршүүр дор зогслоо.

Үргэлж компаниудтай гэрээ байгуулж, үдэшлэг хүлээн авалт зохиож байдаг болохоор залхмаар санагддаг ч гэсэн сүүлдээ бараг дасчихаж. Хүмүүсийн хажууд зүгээр л аавын итгэлт хүү, сайн орлогч захиралын дүр эсгэдэг.

Шүршүүрээс гаран бүсэлхийгээрээ алчуур ороон дараа нь жижиг алчуур аван үсээ арчсаар угаалгын өрөөнөөс гарвал Жин Со яг өөдөөс ирж байх үед тааран бид мөргөлдчихөв.

Жин Со духаа даран доош харахад хажууд нь очоод "Зүгээр үү?"

"Чиний цээж чулуу юм уу?" гэчихээд гэнэт намайг дээрээс доош гүйлгэж хараад "Юу вэ? хувцасаа өмсөөч ээ, цаашаа!" гэсээр орилж гарлаа.

Би ч сандран шүүгээнээс хувцасаа авах гээд алхтал бэлхүүсээр ороосон алчуур минь газарт уначих нь тэр.

Жин Со бүр илүү орилон "Жэхён!" гэхэд нь сандарсаар хурдхан шиг алчуураа авав.

"Жин Со ю.юу нөгөө уучлаарай. Жин Со" гээд дэвхцэсээр хэлтэл тэр нүдээ дарсан хэвээр "Битгий Жин Со, Жин Со гээд байгаач!"

Би хувцасаа аван угаалгын өрөө рүү ороод хаалгаа хаан гүнзгий амьсгаа авлаа.

Жин Со хоёр удаа миний нүцгэн биеийг харчихаж байгаа юм уу? Арай ч дээ. Өглөө ийм бүтэлгүй эхлэх гэж.

Хувцасаа сольж дуусаад угаалгын өрөөнөөс гараад "Уучлаарай. Саяны явдалыг болоогүй гээд бодчихоорой" гэтэл тэр над руу харалгүй толгой дохив.

---

Бид хоёр өглөөний ичмээр явдалаас хойш бие бие рүүгээ эгцэлж харж чадахгүй чимээгүйхэн л хүлээн авалт болох газар руу явж байна.

Жин Со сулхан хоолойгоор "Аав, ээж хоёр чинь очих юм уу?"

"Үгүй ээ"

Ийн богинохон яриа өрнөж дахиж үг дуугарсангүй танхимын гадаа ирлээ.

Би түрүүлэн бууж түүнд машины хаалгыг онгойлгож өгөн Жин Сог буухад бэлхүүснээс нь тэврээд "Миний юу хэлэх гэж байгааг мэдэж байгаа байх тийм үү?"

"Тийм ээ, жинхэнэ хосууд шиг байх ёстой, үнсэж тэврэх болохоор гарыг чинь хугалж болохгүй" гэхэд нь би инээлээ.

"MINE" |JJH| Where stories live. Discover now