CHAP 33

1.3K 121 0
                                    

*4 сарын дараа*

/Жин Со-н талаас/

Жэхён бид хоёр үерхэж эхлээд аль хэдийн 6 сар өнгөрчээ. Хамт байж, харах тусам түүнд улам илүү дурлаж хайрлах юм.

Дуёон нүүрний минь өмнө гараа савчуулаад "Хүүе ээ, юугаа бодоод зогсоод байгаа юм бэ?" гэхэд нь би цочин ухас хийлээ.

Цээжээ дараад "Хүн цочоочих юм" гээд жимстэй цайгаа бэлдээд үйлчлүүлэгчид өглөө.

Жэну "Жин Со, найз нь нэг хүнд сайн болчихжээ" гээд шивнэн хэлэв.

"Хөөх, Жэну хүү ч тэгвэл шууд л өөрийн болгож дээ. Дүү минь том болоод ингээд найз охин гээд ярьж байгаа юм шиг санагдчихлаа" гээд мөрөн дээр нь цохиход "Би чамаас нэг насаар л дүү шүү" гэхэд нь инээж "Нэг нас ч бас л нас шүү Жэну хүү минь"

Ийн зогсож байтал цаанаас Дуёон, Миёон хоёр эрхлэлдсээр гарч ирэв.

Би тэр хоёр руу харж Жэнуд хандан "Энэ хоёр яахараа ийм нялуун байдаг байна аа?"

"Хэлээд юу гэхэв ээ"

Удалгүй гаднаас хайрт залуу минь орж ирэв. Дахиад л дуралчихлаа. Дэндүү царайлаг, хайр татам юм. Жэхён яг үлгэрээс гарч ирсэн ханхүү байх аа.

Жэхён "Хайрт минь хоёу-" гээд хэлж дуусаагүй байхад нь хажуунаас "Хөөх!" гэж уулга алдах хоолой сонсогдлоо.

Би текнээс өндийн харвал нэг жаахан, эгдүүтэй охин Жэхён руу ширтээд амаа ангайчихсан зогсож байв.

Жэхён охины өндөрт тааруулан доош суугаад "Өхөөрдөм юм аа" гээд хацрыг нь чимхэхэд охины нүд гэрэлтэн инээмсэглэж "Та үнэхээр царайлаг юм аа" гэж хэлээд Жэхёны хацрын хонхорхойд нь жижигхэн хуруугаараа хүрж үзлээ.

"Энэ ах нь яг ханхүү шиг байгаа биз?" гэж асуувал охин толгой дохиод "Тийм цагаан морьтой царайлаг ханхүү. Би ийм ханхүүтэй болохыг мөрөөддөг" гэв.

"Чи ийм хөөрхөн гүнж юм чинь удахгүй ханхүүтэй болох байх аа"

"Ахаа таньд гүнж байгаа юу?" гээд нүдээ бүлтийлгэн асуухад нь Жэхён "Ахад нь хамгийн үзэсгэлэнтэй гүнж байгаа"

Охин над руу хараад "Энэ хөөрхөн эгч үү?"

"Тийм ээ, энэ эгч нь" гэж хэлээд Жэхён бослоо.

Охин даашинзныхаа хормойг барин "Ханхүү ах бас гүнж эгч хоёроо би явлаа. Баяртай" гээд гараа далалчихаад цааш гүйв.

"Эгдүүтэй юм"

Жэхён над руу харж нүдээ онийлгон инээгээд "Гүнж минь явах уу? Өнөөдөр аав ээж дээр чинь очъё" гэх нь тэр.

"Юу вэ залуу, өнөөдөр үү?"

"Тийм ээ, одоо явцгаая"

----

"Ээж бас дүү хоёрт цэцэг авчихсан байгаа харин энэ таных хатагтай" гээд арын суудлаасаа баглаатай сарнай аваад надад өгөв.

"Баярлалаа залуу минь"

"Ямар цэцэг сонгохоо мэдэхгүй их эргэлзсэн. Яагаад гэвэл чи хамгийн үзэсгэлэнтэй цэцэг нь болохоор"

Би сарнайг үнэртэн инээмсэглээд "За байз наадах чинь ямар киноны үг билээ?" гэхэд Жэхён над руу нүдээ онийлгон "Сонин эмэгтэй вэ? Ямар ч киноны үг биш!"

"За, ойлголоо доо" гээд түүнийг шоолон инээлээ.

Хоёр цагийн турш явсаар тосгонд ирэв.

"Өдөр их л шийдэмгий байсан хэрнээ яг цагаа тулсан чинь сандраад байх юм"

"Ингэнэ гэдгийг чинь мэдсэн юм аа. Буцах уу?"

Жэхён хамраа үрчийлгэж "Нэгэнт ирсэн юм чинь зориглоно доо"

"Би түрүүлээд орлоо шүү. Цэцгээ аваарай" гээд гэр рүү орлоо.

Сэмээрхэн ороод явсаар том өрөөнд ирэн "Би ирлээ" гэж орилоход манай хэд бөөн баяр болсоор ирж тэврэв.

"Санасан шүү миний охион" гээд аав ээж хоёр намайг үнслээ. Дараа нь Марк "Хайрт эгч минь ингэж нэг ирэх гэж"

"Мөнгө байхгүй шүү" гэхэд Жи Мюү Маркыг цохиод "Жаахан байж байгаад хэлэхгүй мэдрэмжгүй юм аа" гэв.

"Би гэнэтийн бэлэгтэй ирсэн"

"Юу юм миний охин?"

"Найз залуу" гэхтэй зэрэгцэн Жэхён баглаатай цэцгээ барьсаар орж ирлээ.

"Сайн байна уу ахаа, эгчээ бас хүүхдүүдээ" гэж бөхийгөөд ээж болон Жи Мюүд цэцгээ өгөв.

Аав "Жэхён хүү?" гэхэд ээж аавыг нударч "Харин тийм"

"Жэхён хүү мөн. Миний найз залуу. Удахгүй нөхөр тэгээд танай хүргэн шүү" гэхэд аав, ээж хоёр инээлдэв.

---

Хоол идэн ярьж суусаар цаг орой болжээ. Жэхён бид хоёр миний өрөөнд унтахаар боллоо.

Аав, ээж хоёр Жэхён хүү гээд л сүйд, Жи Мюү Жэхёны царайлгыг гайхаад харин Маркд мөнгө л чухал байгаа бололтой "Хайрт эгч минь" гээд л гүйгээд байсан.

Би нүүр гараа угаачхаад Жэхёны хажуугаар орон хэвтээд тэвэрлээ.

"Би ингээд хүргэн үү?" гээд Жэхёныг асуухад нь инээж "Аав ээж хоёроос асуу"

"Хурдан хуримаа хиймээр санагдчихлаа шүү"

"Удахгүй ээ, мөрөөдлийнхөө хамгийн сайхан хуримыг хийнэ"

Жэхён үсийг минь илэн духан дээр үнсээд "Сайхан амраарай, хайртай шүү"

"Би ч бас хайртай" гээд тэврэлтээ чангарууллаа.

"MINE" |JJH| Where stories live. Discover now