CHAP 9

1.8K 171 1
                                    

/Жин Со-н талаас/

Би санаа алдсаар очин биеэнд нь зөөлөн хүрээд "Жэхёнаа, Жон Жэхён!" гэхэд тэр өндийн над руу харан босч ирээд шууд л тэвэрчихэв.

Юу вэ?

Би түүний үйлдэлд нь гайхаад хөдлөлгүй гацчихлаа.

"Битгий эсэргүйцээрэй жаахан...жаахан л ингээд зогсчих" гээд тэврэлтээ чангаруулав.

Үнэхээр дулаахан таатай юм. Бас тийм нэг чихэрлэг үнэртэй. Яг сүү болон тоорыг нийлүүлсэн юм шиг.

Жэхёны хэл нь ээдэрсээр "Ирсэнд баярлалаа. Болгоомжтой явж ирсэн биз дээ?" гэх нь тэр.

Би сая зөв л сонссон байгаа даа? Согтуу Жэхёнаас их юм сонсож, үзэх нь ээ.

Тэр ширээн дээрээс хундагаа аван уучихаад "Явья, намайг буудалд хүргээд өгөөч Жин Со" гээд дайвалзахад нь хурдхан түүнийг түшлээ.

"Ингэтэл ээ их уугаад байх даа яахав дээ"

Би мухлагын эгчид хандан "Тооцоо нь хэд болсон бэ?"

"Энэ хүн төлчихсөн" гэхэд нь толгой дохиод түүнийг түшсээр мухлагаас гаран машинд суулгалаа.

Нэг л зүйл сэтгэл санааг нь зовоогоод байгаа бололтой. Хүлээн авалтаас хойш сонин болчихсон.

Хажууд суух тэрэн рүү харж санаа алдаад суудлыг бүсийг нь зүүхээр ойртлоо.

Би тийм ч сайн жолоо барьж чаддаггүй харанхуйд бол бүр хэцүү.

Бүсийг нь аван зүүхдээ түүнийг илүү ойроос харлаа. Өөгүй цагаан арьс, өтгөн сормуус, зүрхэн хэлбэртэй уруул гээд хэн ч байсан атаархахаар юм. Гэтэл гэнэт намайг үнссэн нь санаанд орон хацар халуу дүүгээд ирэв.

Түүнийг бага зэрэг хөдлөхөд бодлоосоо салан холдоод машинаа асаалаа.

Замд явж байтал тэр "Жин Со, уучлаарай" гэдэг үгийг олон дахин хэлээд л байв.

"Юунд уучлалт гуйсан юм бэ? Жэхён аа. Би мэдэхгүй л байна шүү"

Хамгийн ойрхон байдаг буудалд ирэн өрөө захиалаад хамгаалагчаас тусламж гуйн түүнийг өрөө рүү орууллаа.

Тэр эвгүй хэвтээд байсан тул тухгүй байж магадгүй гээд хэвтэрийг засаж өгөөд хөнжлийг нь нөмрүүлэн гарах гэж байхад тэр гарнаас атгаад авчихав.

"Жин Со, уучлаарай. Жин Со би тэгж харьцахыг хүсдэггүй юм шүү. Уучлаарай" гэж намууханаар хэлээд гараас минь тавьлаа. Тайван жигд амьсгаа нь сонсогдож унтсаныг нь илтгэнэ.

"Жон их зант царайлаг Жэхён аа, чи их ойлгомжгүй хүн юм"

/Жэхёны талаас/

Жин Со-г гэрт нь хүргэж өгчихөөд бухимдсандаа сэтгэлээ засахаар ойр байдаг архины мухлаг руу очин архи уулаа.

Би яг л аавын гинжнээс уяатай нохой шиг л байх юм. Хүсэл мөрөөдлийг минь дэмжээгүй, үргэлж өөрийнхөө тушаал дор байлгадаг. Надад ээжээс минь өөр хүн алга.

Ууж суусаар нэлээд олон шил архины цаана гарчихаж. Хэчнээн ч цаг суусан юм. Сэтгэл санаа огт дээрдэхгүй байна.

Би их согтож байгаагаа мэдэж байсан тул жолоочоо дуудахаар утсаа хартал сүүлд хадгалсан Жин Со-гын дугаар харагдахад нь юу ч бодолгүй залгачихав.

Тэр удаан дуудуулж байж авахад нь "Жин Со" гэвэл "Яасан бэ?" гэж асуулаа.

"Жин Со, чи одоо хүрээд ирж чадах уу?"

"Хаана байгаа юм?"

"Кафен хажууд байдаг архины мухлагт хүрээд ирээч!" гэж хоолой минь сөөнгөтсөөр хэлэв.

"Одоо очлоо" гээд утсаа таслав.

Удалгүй түүнийг ирээд намайг сэрээхэд нь зүгээр л тэвэрлээ. Надад яг одоо тэврэлт л хэрэгтэй байна.

/Жин Со-н талаас/

Жэхёныг хүргэж өгчихөөд гэртээ ирвэл Жонни сэрчихсэн сууж байв.
Би гайхсаар цаг руу харвал шөнийн 2:48  болж байна.

"Унтахгүй яасан юм бэ?" гэхэд тэр над руу дөхөж ирээд "Санаа зовоочих юм. Хаалга дуугарахаар нь гайхлаа шүү"

"Одоо унт даа, ядарчихлаа. Нэг ажил гарсан юм өглөө хэлье"

Жонни толгой дохиод өрөө рүүгээ оров. Би ч бас өрөө рүүгээ ороод ор руугаа үсэрлээ.

"Жон их зант царайлаг Жэхёнаас болж хайран нойр минь замхарчихлаа. Маргааш ч бас царайг нь харах байх даа"

"MINE" |JJH| Where stories live. Discover now