CHAP 7

1.9K 172 2
                                    

/Жэхёны талаас/

Ойрд нэг л ядраад байгаа болохоор Сөүлээс зайдуухан байдаг далай руу очиж үзэхээр боллоо.

Хэсэг зуур ч гэсэн компаниас хол баймаар байна.

/Жин Со-н талаас/

"Хөөе Жонни, Юүта босоорой!" гээд тэврэлдээд унтаж байгаа хоёр руу ориллоо.

"Босооч ээ, явах гэсээр байтал үд өнгөрлөө. Бос бос бос!" гэхэд Юүта нэг нүдээ нээн цаг руу хараад "Дөнгөж 9 цаг болж байхад"

Жонни ч бас нүдээ нээгээд хэсэг хэвтэж байснаа босон "За явья"

Бид гурав өчигдөр орой яриандаа халаад аав ээж хоёрын тосгон руу явахаар болсон. Аав ээж хоёр маань Сөүлээс зайдуухан тосгонд ногоо, жимс, ургац тарьдаг юм. Би ч ойрд очоогүй бас Жонниг дагуулж явж байгаа болохоор бөөн баяр болсоор ачаагаа бэлдэн машинд хийлээ.

Жонни "Машин бариагүй удсан эвлэхгүй байна шүү. Эндэхийн зарим газрыг бүр мартчихжээ"

Юүта үсээ оролдон "Замаараа дэлгүүр орно биз дээ?"

"Яасан архи авах нь уу?"

"Тэгнэ"

"Тэгээд хэнтэй уух гэж байгаа юм?"

"Өөртэйгөө"

"Айн?"

"Нэ Сан ахтай ууна аа. Яасан хэрэгт дуртай юм"

---

Бид гурав Сөүлээс гараад замын супермаркетийн өмнөх зогсоолд машинаа байрлуулан дэлгүүр рүү орлоо.

Нөгөө Юүта чинь оронгуутаа шууд чипс рүү гүйчихэв. Би ардаас нь очоод "Ийм ихээр яах гэж байгаа юм?"

"Архины даруулга"

Хэрэгтэй зүйлсээ авчихаад дэлгүүрээс гарвал Жонни тортой юмаа машинд хийчхээд "Түр хүлээж байгаарай" гээд яваад өгөв.

Юүта бид хоёр машиндаа суун түүнийг хүлээлээ.

---

"Энэ Жонни амьд л байгаа даа"

Бид хоёр бууж Жонни руу очихоор шийдэв. Зогсоолын энэ тэрүүгээр харвал нэг хүнтэй юм яриад зогсож байна.

Дөхөж очин "Жонни болж байна уу?" гэхэд тэр эргэж харав. Харин цаана нь түүнтэй юм яриад зогсож байсан хүн нь өнөөх их зант байх нь тэр.

Сална гэж үнэхээр байхгүй юм аа. Хаа байсан газартаа л тааралдаж байх юм. Тэр их зант руу "Үнэхээр үү?" гэсэн харцаар харвал тэр ч бас өөдөөс сонин харцаар харав.

"MINE" |JJH| Where stories live. Discover now