CHAP 21

1.5K 134 4
                                    

/Жэхёны талаас/

Ким Жин Со дурлахгүй гэл үү?
Тэгвэл харж л байя даа. Би чамайг өөрийн болгоно.

Кафегаас гаран машинд ирж суун компани руу хөдлөлөө.

/Жин Со-н талаас/

Дуёон "Найз нь ойлгож байна аа. Анхны үнсэлтээ тэр ууртай залууд өгчихсөн болохоор гомдолтой байгаа биз дээ?"

"Чи дуугүй бай даа!"

"Уурлах чинь аргагүй дээ. Анхны үнсэлт шүү дээ" гэхэд нь би түүнийг очиж өшиглөх гэж байтал Жэну намайг барьж аваад "Хүүе Жин Со, тайван"

Дуёон хэсэг байх байгаад "Жин Со ойрд яагаад зэрлэгшээд байна аа"

"Яг одоо дуугүй бол!"

"За тэр энэ харц нь барьж идлээ"

Жэну Дуёон руу алчуур шидээд "Та одоо хар бүстэйг нь мэдэж байж дуугүй байгаач. Эмнэлэгт хүргэгдэх гэж байгаа юм"

Дуёон өнөөх шидсэн алчуурыг нь барин дороо дэвхцэсээр "Яах гээд алчуур шидээд байгаа юм бэ?" гэж гоншигонов. Цаанаас Миёон ирэн Дуёоны хоёр хацраас нь бариад "Царайлаг царай нь муухай болчихвол яах юм бэ?"

Гэтэл гаднаас Юүта ярзайтал инээсээр орж ирлээ.

Би Юүта руу харж инээмсэглэчихээд буцан Дуёон руу хараад "Тоосго шиднэ шүү. Хариуцлагыг нь Юүта хүлээнэ"

Юүтагийн том нүд нь бүр томрон "Би яагаад?"

"Чи өглөө тоосго, чулуу, хутга, заазуур юу байдаг юм бүгдийг нь цүнхлээд яв гэсэн биз дээ?" гэхэд Юүта толгой дохисоор "Аан тийм саналаа. Тэг тэг шидчих. Би хариуцлагыг нь хүлээе"

Би Дуёон руу харж ялалтын инээмсэглэл тодруулаад цүнх утсаа аван ажлаас гарлаа.

"Жонни руу ярьсан уу?"

"Ярьсан завгүй байна гэнэ лээ. Цаадах чинь ойрд нэг л сонин байгаа найз бүсгүйтэй болчихсон байж магадгүй" гэсээр инээв.

"Хөөх, ирээд удаагүй байж айхтар хүн юм аа. Чи ингэхэд найз бүсгүйтэй болооч"

Юүта үсээ хойш илсээр "Царайлаг болохоор жаахан хэцүүхэн л байна"

"Мөн тийм байх даа"

"Хүүе, царайлаг шүү!"

"Хаана? хаана царайлаг хүн байна?" гээд энэ тэрүүгээд харвал Юүта нүд рүүгээ заагаад "Энэ, сайхан тормогор нүд
Энэ, өндөр хамар. Энэ, гоё хэлбэртэй уруул. Энэ, нарийхан нүүр. Аан бас энэ үс" гээд тоочиж эхлэв.

"MINE" |JJH| Where stories live. Discover now