CHAP 18

1.5K 144 5
                                    

/Жин Согын талаас/

Би түүний хэлсэн үгийг сонсоод худалдагчыг явсаны дараа шууд л цээж рүү нь цохилоо.

"Юу яриад байгаа хүн бэ?"

Харин тэр цээжээ даран ёолоод "Супер хүчтэй эмэгтэй юм аа" гэсээр худлаа жүжиглэв.

"Чи яг галзуугын эмнэлэгийн оргодол байх" гэхэд тэр "Бүр хурцын тасгаас оргосон"

Гайхах юм алга.

Буцан будагнуудаас үзээд ягаан, цайвар бор өнгийн уруулын будаг болон нүдний будаг аваад кассан дээр ирэн уншууллаа.

Дэлгүүрээс гаран яг урд байх хувцасны дэргүүр рүү оров. Ингээд дагаад байх юм бол дахиж дагахгүй болтол чинь дэлгүүр хэсээд өгье л дөө Жон Жэхён.

Тэрнийг тоолгүй, харахгүй байгаа юм шиг дүр эсгэн даашинзнуудаас үзэс байтал Жэхён хацар дээр үнсчих нь тэр.

Шууд л цохиод авмаар байсан ч тэвчин үргэлжлүүлэн даашинз үзлээ.

Жэхён дахин хацар дээр үнсээд дараа нь мөрөн дээр үнссэнээ гарт байх даашинзнууд руу минь хараад надаас авав.

Тэгээд цайвар ягаан өнгийн даашинзыг бариад "Жаахан хүүхдийнх шиг юм" гэчихээд бариун  хөх өнгөтэй даашинзыг хараад "Дэндүү задгай"

"Арай л урт юм аа"

"Харин энэ хөгшин загвартай"

"Хөөх, халуухан юм"

"Хэтэрхий энгийн"

"Өнгө нь онцгүй юм аа"

"Загвар бас хийц нь болхи юм"

Би удаан тэвчсэний эцэст үсээ хойш нэг илчихээд гүнзгий амьсгаа аван "Өөрөө болих уу, үгүй юу? Би яг одоо гарыг чинь хугалахад бэлэн байна л даа" гээд шүдээ зуусаар хэлвэл тэр өөдөөс ярзайгаад "Чи хугалж байвал хугалуулсан ч яахав"

Түүн рүү муухай харчихаад цаашлан гуталнуудаас үзэж эхлэв.

Тэр бас л хажууд минь ирээд "Наад өсгийт чинь арай л өндөр юм байна. Бас энэ жилийн тренд загвар биш. Өмсөөд удаан явбал хөл чинь өвдчихнө"

"Арай тод өнгөтэй санагдахгүй байна уу?"

"Онцгүй юм аа"

Яг одоо намайг ямар их тэвчээр гаргаж байгааг төсөөлөхчгүй байх.
Бас таеквондогын хар бүстэйг минь мэдэхгүй л байна даа Жон Жэхён.

Тэрнийг яг хий үзэгдэл мэт тоолгүй гуталнаас үзэж явсаар усан цэнхэр өнгийн даашинз, хар өсгийтөөс авлаа.

Хувцасны тасгаас гаран номыг тасаг руу явав.

Уран зургийн номыг үзэж байтал Жэхён хойно тулж ирээд "Чи Ван Гог зураачийг мэдэх үү?" гэхэд нь өөдөөс нь худлаа инээгээд "Ван Гог, Кандийнский, Дали, Пикассо, Поллок, Монет, Волегов гээд бүгдийг нь мэднэ л дээ" гэчихээд муухай харав.

Жэхён уулга алдан алгаа ташаад "Гайхалтай Жин Со!" гэлээ.

Ямар ч сонирхолгүй болгочих юм. Жэхёныг нь залхаах гэсэн боловч өөрөө залхчихлаа байна. Санаа алдсаар дахин нэг ном үзэж байтал Жэхён хацар дээр үнслээ.

"Шүдийг чинь юу ч үгүй цохихоос өмнө надаас холд Жон Жэхён!"

"Яагаад, хацар чинь үнсэхгүй байна гээд гомдчихвол яах юм?"

Би цээж рүү нь хүчтэй цохин түлхээд "Харин ч үнссэнд чинь гомдоод байна" гээд хэлж дуусаагүй байтал тэр уруул дээр үнсчихэв.

Үсээ сэгсийлгэн чанга орилоод "Болиод өгөөч дээ!" гэчихээд гарах гэтэл дэлгүүрт байсан бүх хүний нүд над дээр тусчихсан байв. Жон Жэхёнаас болж галзуурах л дутуу байна даа. Хөлөө дэвсэлж алхасаар дэлгүүрээс гаран явж байтал Жэхён хойноос "Дахиад үнсүүлэх үү?" гээд хэнэг ч үгүй асуув.

Би гэнэт эргэж харан таеквондогийн өшиглөлт хийхэд нүүрнээс нь хэдхэн л сантиметрийн наана тусав.

"Өшиглөх үү яах уу?" гэхэд тэр холдон маасайтал инээгээд "Догь юм аа"

"Дахиж дагах юм бол нүүр рүү чинь өшиглөнө гэж мэдээрэй!" гэчихээд буцан алхалаа.

Жэхён өнөөх газраа зогссон хэвээр "Ким Жин Со, би чамд хайртай!" гээд чангаар орилох нь тэр.

Хөмсөгөө атиралдуулсаар эргэж харвал тэр дөхөж ирээд зангидсан хөмсөгийг минь хуруугаараа тэнийлгээд дараа нь духан дээр үнсэв. Би өөдөөс нь худлаа инээмсэглэсээр гэдэс рүү нь хүчтэй өвдөглөчихөөд гүйсээр гэртээ ирлээ.

Боль гээд байхад өөрөө л дагаад байсан болохоор миний зөв гэж бодож байна.

"MINE" |JJH| Where stories live. Discover now