СНАР 34

1.3K 107 1
                                    

/Жин Со-н талаас/

"Хөөе, чи цаашаа бай л даа!" гээд Жэхёныг түлхэвэл "Үгүй" гэж зөрүүдлээд тэврээд байв.

"Би хамрыг чинь муруйлгах юм уу? Тэгээд Бэкхён эмч дээр очно гэвэл яахав болж байна" гэхэд Жэхён нэг юм холдлоо.

Дуёон "Чи одоо яагаад ийм муухай ааштай байдаг байна аа"

"Чи ч бас Бэкхён эмч дээр очих уу?" гэхэд амаа дарж уулга алдан худлаа жүжиглэсээр арын өрөө рүү оров.

Удалгүй Юүта Жонни хоёр ирээд "Явцгаая" гээд орилж гарлаа. Энэ хоёр архи ууна гээд л баярлаж байгаа биз.

Өнөөдөр бид хэд бүгдээрээ нэг газар суухаар болсон юм. Ойрд ажил ихтэй тухтай уулзалдах завгүй байгаа. Тэгээд сайхан ажлаа хийгээд байж байтал Жэхён ирснээ зүгээр байхгүй уурлуулаад ингэж муухай аашлаад байгаа минь энэ.

Өнөөх байнга ирдэг архины мухлагтаа ирээд олон шил архи болон шарсан мах захиаллаа. Мухлагын эгч байнга л Юүтаг царайлаг гээд байдаг болохоор нь өнөөдөр Тэн-ийг царайлаг байна уу? гэж асуусан чинь зөвхөн Юүтаг л царайлаг гэсэн. Тэгээд нөгөөх маань бөөн гуниг.

Жэхён над руу ойртоод "Жи-"

"Дуугүй бай!"

"Гэхд-"

"Цаашаа!"

"Би-"

"Үгүй!"

Нөгөө хэд маань бүгд бид хоёрын зүг харах үед би нэг хундага аван уучихаад Жонүд хандан "Хоёулаа үерхэх үү?"

Жэхён суудлаасаа босон "Айн?" гэж орилон Жонү ч бас гайхаад "Айн?"

"Тэгвэл Тэн миний царайлаг найзаа, хоёулаа үерхье"

"Юу? Надтай юу?"

Жэхён "Хөөе, Ким Жин Со!"

Юүта намайг нударч "Хүүе, Жин Со минь ээ ийм хурдан согтоод байгаа юм уу?" гэхэд нь өрөвдөлтэй царай гарган толгой сэгсрээд "Жэхён найзыг нь гомдоосон" гэтэл Юүтагийн царай шууд хувиран хөмсөг нь атиралдаад ирэв.

"Ким Жэхён!" гэхэд нь түүнийг нудраад "Жон шүү дээ"

"Жон Жэхён! Чи яаж нялх найзыг минь гомдоож чадаж байна аа" гээд ээрч муурсаар хэлэхэд нь түүнийг суулгаад "Чи ерөөсөө бүтэхгүй нь ээ. Суу ,суу"

Жэхён "Хайраа"

"Хэн чиний хайр юм?"

"Чи"

"Намайг хайраа гэдэггүй Ким Жин Со гэдэг л дээ, танихгүй залуу" гээд Жэхён руу хэлээ гаргачхаад үргэлжлүүлэн уув.

----

*2цагийн дараа*

Нэг мэдсэн би ганцаараа уугаад энэ хэдэн залуучууд бүгд тасарчихаж. Юүта бол бүр хамгийн түрүүнд тасарсан. Даадаггүй юм байж уух дуртайг нь яана. Бас үнэхээр цэмбэгэр тасарна. Жонни бол авах юм байхгүй.

Жонү, Жэхён хоёр бие бие рүүгээ муухай хараад л Тэн, Жонни бид гурав улс төр ярьсаар байгаад л тасарцгаалаа.

"Энэ хэдийг яаж авч явна аа? Эрчүүд байж сонин гэдэг нь"

Би Жэхёныг ширтэн царайлгыг нь гайхаад л, яаж ийм царайлаг байдаг юм бол?

Үсийг нь хойшлуулаад дух бас хацар дээр нь зөөлөн үнслээ. Үерхэхээс өмнө араас дагаад л дураараа үнсээд байдаг байсан одоо бол бүр их үнсдэг болчихсон.

Би ч гэсэн яагаад болохгүй гэж бодоод дахин хацар дээр нь үнсэхэд Жэхён миний гаранд хүрэн аяархан нүдээ нээв.

Түүнээс холдож "Явах уу?" гэж асуувал тэр толгой сэгсрэн өндийж "Чиний уур гарахаас нааш явахгүй ээ"

"Тэгвэл ч мөдгүй байх даа залуу минь"

Тэр намайг ширтэж байгаад гаран дээр үнсээд дараа нь шууд л өөр рүүгээ татан уруул дээр үнслээ.

Удаанаар үнсэлтээ салган духаа нийлүүлэн нүд рүү минь ширтээд "Хайртай" гэх ганцхан үгийг хэлээд дахин үнсэв.

Би ч гэсэн чамд хайртай Жон Жэхён.

"MINE" |JJH| Where stories live. Discover now