CHAP 28

1.4K 143 2
                                    

/Жэхёны талаас/

Хамаг бие минь өвдөж тэнхээгүй байна. Эмч надад дусал залган зүрхний цохилт хэмжиж үзээд гарлаа.

Нам туслах "Бүсгүй таныг өчигдөр орой сахиж  хоноод өглөө явсан. Ухаан орохоор чинь дуудна гэсэн болохоор дуудчихсан байгаа. Их санаа нь зовсон юм шиг байсан"

Удаа ч үгүй Жин Со гүйсээр орж ирэхэд нь би түүнийг намуухан хоолойгоор дуудав.

Жин Со хажууд минь ирээд "Ямар их айсан гэж бодно. Чи үнэхээр муухай залуу юм!" гээд уйлахдаа арай ядан хэлэхэд нь би аяархан нулимсыг нь арчлаа.

"Уучлаарай" гэчихээд аажуухан өндийв. Түүнийг тэвэрмээр байна.

"Битгий бос, өвдчихнө"

"Хөөе, Жон Жэхён чи дахиад намайг уйлуулмаар байгаа юм уу? Буцаад хэвт" гэсэн ч би үгийг нь тоолгүй түүнээс түшин босоод тэвэрлээ.

Жин Со цээж рүү зөөлөн цохиод "Миний хэлснийг сонсохгүй байна уу? Хэвт гээд байхад"

Би инээмсэглэсээр тэврэлтээ чангаруулан урт амьсгаа авлаа.

Хэзээ ч холдмооргүй санагдах юм.

"Хайртай шүү, Ким Жин Со"

"Тэнэг, чам шиг ийм тэнэг залуу байдаг юм уу?"

"Хайртай"

"Галзуугын эмнэлэгээс оргосон гэдэг чинь үнэн бололтой тийм үү?" гэхэд нь би инээгээд "Үнэн шүү"

"Сонин хүн бэ?"

"Одоо ийм үед асуухад тохиромжгүй байх гэхдээ дахиж хүлээж чадахгүй нь. Бас чамайг алдмааргүй байна. Ким Жин Со, миний найз бүсгүй болох уу?" гээд тэврэлтээ сулруулан түүний нүд рүү харлаа.

Тэр дахиад л уйлан "Муу тэнэг, тэнэг, тэнэг залуу"

Инээсээр дахин түүнийг тэврэхэд Жин Со уйлсан хэвээр "Би зөвшөөрч байна, Жон Жэхён. Харин чи надад амла. Үүр хажууд минь, зөвхөн минийх байна гэдэг ээ" гэв.

"Амлаж байна. Үүрд хамдтаа, үргэлж чинийх байх болно" гэж хэлээд хацар даган урсах нулимсыг нь арчаад удаанаар уруул дээр нь үнслээ.

---

/Жин Со-н талаас/

Бие нь сайн тэнхрээгүй, ухаан ороод удаагүй байгаа болохоор Жэхёныг буцан хэвтүүллээ.

Жэхён одоог хүртэл чичрэх миний гараас атгаад зогсож байх үед гаднаас Юүта, Жонни хоёр орж ирэв.

Жонни "Та хоёр нээрээ эртхэн хэлэхэд яадаг байна аа айн?"

Жэхён хөнгөн инээж "Тэгвэл одоо хэлчихье. Жин Со миний найз бүсгүй болсон шүү"

"Ойлголоо доо. Бие чинь зүгээр үү?"

"Хүнд осол байгаагүй болохоор зүгээр ээ"

Юүта хэсэг байж байгаад "Хөөе мөрлөдөг залуу, чи манай Жин Сог найз бүсгүйгээ болгоод их азтай байна шүү. Гомдоох юм бол ард нь би, Жонни, Жэну, Дуёон, Тэюун, Тэн,Тэил гэ-" би хэлж дуусахаас нь өмнө "Аймаар юм бэ? Бүгдийг нь нэрлэж ирээд л"

Жэхён "Би мөрлөдөг залуу биш Жэхён шүү Жүта!" гэхэд Юүта муухай харснаа "Тэгвэл би Жүта биш Юүта!"

Жонни "Энэ хоёр хэрэлдэж байг хоёулаа гарах уу?" гэвэл би инээгээд "Тэгдэг юм бил үү?"

Удалгүй Жонни, Юүта хоёр явахаар болж харин би ваардах нь холгүй зөрүүдэлсээр байгаад үлдчихсэн.

Жэхён "Жин Со, миний хамар одоог хүртэл өвдсөөр л байгаа шүү" гээд инээв.

Би мөрөө хавчиж "Тэр үед миний зөв байсан"

"Ваар, заазуур, хутгаа дахиж битгий авч яваарай" гэхэд нь толгой сэгсрээд "Хутга, заазуур хоёр бол болно. Харин ваар бол үгүй шүү"

"Би тэгээд ваартай найз бүсгүйтэй болж байгаа юм уу?" гээд над руу харан инээхэд нь "Голоод байгаа юм уу?"

"Үгүй ээ, тэгж хэлээгүй байхад"

"Би ер нь бодлоо л доо. Түрүүн зүгээр уйлсандаа болоод л зөвшөөрчи-" Жэхён үгийг минь тасалдуулан намайг өөр рүүгээ татаж үнсээд "Зөвшөөрсөн л бол буцаана гэж байхгүй шүү!"

~Vote дарж, сэтгэгдэл бичээрэй баярлалаа☺️

"MINE" |JJH| Where stories live. Discover now