CHAP 35

1.3K 100 0
                                    

*4сарын дараа*

/Жэхёны талаас/

"Тэгээд ирэхээр нь бүгд гарч ирнэ. Ойлгомжтой юу?" гээд өмнө минь суух Юүта, Жонни, Жонү, Дуёон, Жэну, Миёон нарт төлөвлөгөөгөө хэлэв.

Юүта эрүүгээ имрээд "Болж байна л даа гэхдээ Жин Со жаахан сэтгэл хөдлөл муутай"

"Тэгвэл заавал сэтгэлийг нь хөдөлгөнө"

Дуёон хажуунаас "Аягүй бол ваараар цохичихож мэднэ"

"Эгч ч аймаар л даа"

"Үнэн шүү"

"Та нар ер нь туслах гэж байж яагаад миний Жин Сог муулаад байгаа юм!" гэхэд Дуёон шоолон чанга инээгээд "Муулсандаа ч биш, чиний Жин Со чинь угаасаа л аймаар"

---

Залуус гэнэтийн бэлгээ бэлдэхээр үлдсэн бол би дэлгүүр орж цэцэг болон бусад хэрэгтэй зүйлсээ авахаар явлаа.

Өнөөдөр Жин Со бид хоёрын 1 жилийн ойн баяр. Түүнд гэнэтийн бэлэг барих гэж байгаа юм.

-Байна уу хатагтай?

-Байна царайлаг залуу минь. Хаана байгаа юм?

-Гадуур ажилтай явж байна.

-Өнөөдөр ямар өдөр билээ?

Би мэдэгдэхгүйн тулд худлаа мэдэн будилхаар болон
-3 дахь өдөр.

-Үгүй ээ, дахиад сайн бод доо.

-Лхагва гарaг.

-За тийм дээ тийм, баяртай орой уулзья.

гээд Жин Со санаа алдан утсаа тасаллаа.

/Жин Со-н талаас/

Сонин залуу вэ? Хүн уйлуулан байж авч үерхчихээд 1 жилийн ойн баяраа ч санахгүй гомдмоор юм. Тэр үед гэнэдээд зөвшөөрчихөн юм л даа.

Өнөөдөр нөгөө 3 маань гурвуулаа ажлаас чөлөө авчихсан. Байсан бол Дуёонтой хэрэлдэж байхгүй юу. Хэрэлдэх гэснээс Хэчан байгаа юм байна шүү дээ. Бас Жэмин, Тэил ах хоёр ч байгаа.

"Хэчан аа" гэж орилоход Хэчан агуулахаас "Бас яачихав даа" гээд ярвайсаар гарч ирэв.

"Хачин ааштай жаал чинь. Хүн зүгээр дуудаж байхад!"

"Та хэзээ зүгээр дууддаг байсан юм. Хэрүүл хийх гэж л дуудаж байгаа биз дээ?" гээд утсаа оролдсоор хэлэхэд нь алчуур шидээд "Хачин жаал!"

Хэчан "Хоёроо нааш ир дээ" хэмээн орилвол Жэмин, Тэил ах хоёр инээлдсээр хүрч ирэв.

"Энэ Жин Со эгч хэрүүл хийх гээд байна шүү!"

Би муухай харж "Байна шүү энэ тэр. Чи ямар аавдаа ховлож байгаа жаахан хүүхэд үү?"

"Тийм шүү дээ. Тэил ах миний аав" гээд тэврэх гэхэд нь Тэил ах түүнийг түлхээд "Чиний аав байснаа бол санахгүй л юм байна"

Хэчан "Та одоо нас намбандаа байгаач. Хүүхэдтэй хүн байж" гээд малийтал инээхэд нь Тэил ах түүнийг түлхээд "Чи л харин нас намбандаа бай. Би ийм залуугаараа чам шиг хэрүүлч хүүхэдтэй болмооргүй байна!" гэхэд нь Хэчан хошуугаа унжуулаад дуугүй болчихов.

Учиргүй гөлрөн зогсох Жэминийг харж "Жэмин яачихсан юм?" гэхэд Тэил ах "Дуралчихсан"

"Хэнд?"

"Өөртөө"

Би Жэминийг нудраад "Хүүе, ухаан ор жаалаа. Чамайг ингэж өдөржин гөлөрсөөр байтал чинь ажлын цаг дуусахад 10 минут үлдчихэж" гэхэд Жэмин урвайсаар арын өрөө рүү орлоо.

"Яачихсан дурлал болоод инээж байснаа гэнэт урвайгаад байдаг юм бол доо"

"Өнчин хайр юм аа хөөрхий"

---

Удалгүй ажлын цаг дуусан харих гэж байтал гадаа ширүүн бороо ороод эхлэв.

Жэхён руу залгатал утсаа таслаад байх юм. Бүр их гомдлоо мэдэв үү. Чухал өдрөө санахгүй байсан одоо ингээд утсаа ч авахгүй.

Хайрт Юүта, Жонни хоёр руугаа залгасан ч утсаа авсангүй. Сонин хүмүүс вэ?

Нөгөө 3 түрүүлээд явчихсан харин надад шүхэр ч байхгүй байна. Яачихсан өдөр вэ?
Та нарт гомдсон доо. Ядаж Юүтаг хүрээд ирэх байх гэсэн чинь ирсэнгүй шүү.

Бороо намдахыг хүлээн зогсож байтал Маркаас дуудлага ирэв.

-Миний хайртай эгч-

-Хаана байгаа юм?

-Гэртээ байна.

-Би одоо очлоо гээд хариу хэлэхээс нь өмнө тасаллаа.

---

Толгой дээрээ хүрмээ барьсаар Маркын түрээслэж байгаа байранд ирэв. Замд хажуугаар зөрсөн 2 машин над руу ус цацсан. Үс, хувцас минь шалба нороод авах юм алга.

Маркынд ортол Марк сандарч "Гэртээ харихгүй юу хийж яваа юм?"

"Эгчийгээ хөөх нь үү дээ?" гэхэд Марк миний норсон хүрмийг аван "Тэгж хэлээгүй байхад. Жэхён ах яасан юм?"

"Тэр залууг би одооноос танихгүй ээ. Эгч нь гомдчихсон"

"Тэгвэл миний эгч ирж гуйтал нь битгий оч. Яаж таныг гомдоож чадаж байна аа. Манайд байж бай, дүү нь бүр ганцаардаад байсан юм" гээд инээв.

"Тэгдэг юм бил үү? Ерөөсөө тэгнэ ээ"

---

Хэвтээд утсаа асаатал Жэхён, Юүта, Жоннигоос эхлүүлээд байдаг бүх л хүн залгасан байна.

"Та нарт гомдсон юм чинь!"

Жэхёнд Маркыг энд байгааг хэлээгүй нь болж хэлсэн бол аль хэдийн мэдээд ирчихсэн байгаа биз.

Жэхёнаас дахин дуудлага ирэхэд нь таслаад утсаа цааш шидлээ.

"Уучлахгүй дээ"

"MINE" |JJH| Where stories live. Discover now