CHAP 39

1.2K 102 5
                                    

*6сарын дараа*

/Жэхёны талаас/

"Хайраа, юу идмээр байна?" гэж асуувал Жин Со над руу муухай хараад "Би тийм өлсөөд байгаа юм шиг харагдаад байна уу? Цүдгэр гэдсэн дээрээ нэмээд таргалахгүйг хичээж байхад улам таргалуулах гээд байх юм"

"Таргалуулах гэсэн дээ биш ээ хүүхэд маань өлсчихвөл яах юм"

Жин Со гэдсээ илээд "10 минутын өмнө 3 таваг хоол идсэн байхад өлсөхгүй ээ" гэхэд нь инээсээр бялуунаас зүсэн өгөхөд бялуу руу хэсэг харж байгаад "Ерөөсөө иднэ ээ"

-----

"Хайраа!" гээд Жин Сог унтлагын өрөөнөөс орилоход нь гүйсээр очтол хамаг хувцсаа тарааж шидээд толины өмнө урвайчихсан зогсож байв.

"Яасан бэ?" гэж асуугаад очин тэвэрвэл тэр уйлаад "Миний хувцаснууд таарахгүй байна. Би тарган болчихож"

Нурууг нь илж "Зүгээр ээ хайрт минь, харин ч гэдэс чинь хөөрхөн байгаа биз дээ?"

"Тийм гэж үү?" гэсээр гэдэс рүүгээ харав.

"Тийм ээ" гэтэл Жин Со барьж байсан даашинзаа надад өгчихөөд инээсээр хөргөгч рүү алхлаа.

"Эгдүүтэй юм"

------

"Зүгээр үү? Энэ чинь инээдмийн кино шүү дээ хайраа" гэхэд Жин Со нулимсаа арчаад "Мэдэхгүй ээ, гэхдээ энэ гол дүр нь өрөвдмөөр юм аа"

------

"Хөөе, чи миний гэдсийг тайван байлга даа битгий ноолоод бай" гээд намайг түлхэхэд нь улам наалдан гэдсийг нь үнсээд "Үнсмээр байна за юу"

------

/Жин Со-н талаас/

Өнөөдөр хүүхэд маань 8 сар хүрж байгаа. Бид хоёр хүүхдийнхээ хүйсийг төрөхөөр нь мэдэх гээд хүлээсээр л. Би хүү төрнө гэж бодож байгаа бол Жэхён мэдсэнээсээ хойш л охин гээд байгаа. Өдөр ирэх тусам гэдэс минь томроод л. Жэхён миний бүх хөдөлгөөнийг хориглодог болчихсон. Намайг үргэлж хэвтүүлээд л байж байх санаатай хүн дээ.

Машинаас гүйхээрээ нэг буутал Жэхён "Зөөлөн Жин Со" гэхэд нь маш удаанаар өлмий дээрээ зөөлөн явтал Жэхён чанга инээсээр гараас минь хөтлөөд дагуулан орлоо.

"Хөөх, Юүта Накамото миний найз супер" гээд цэвэрхэн гэрийг нь тойруулан харж алгаа ташлаа.

Юүта "Чиний 3 жил үгэлсэний хүчинд найзынх нь сурсан зүйл энэ байна"

"Мундаг миний найз. Ёстой мундаг 100 оноо!"

Жонни өрөөнөөсөө гарч ирээд "Намайг магтахгүй нь ээ?" гэхэд нь ярвайж "Чи надаас урваад Жэхёны талд орсон биз дээ? Яг үнэндээ Юүта л миний итгэлтэй найз байсан байна лээ"

"Тэгвэл хоол хийж өгөх өө больдог юм бил үү?"

"Жонни, хайртай шүү"

Юүта уулга алдаад "Ямар хурдан хувирч байна аа. Ингэхэд Марк яасан юм?"

Жэхён "Бол-....үгүй ээ хичээлтэй гэсэн" гээд ээрч муурсаар хэлэхэд нь түүн рүү хөмсөгөө атиралдуулсаар харахад харцнаас минь бултаад "За хоолоо идэцгээе" гээд ширээнд суув.

Сэжигтэй л байна даа. Марк бараг миний дүү гэдгээ мартсан байх үргэлж Жэхён ах гээд л Жэхёнд наалдаад байдаг болсон. Бодвол Жэхён мөнгө өгдөг байлгүй.

"Жонни би чамд хэлсэн шүү дээ. Хүүхдийн эмч биш тогооч болох байсан юм аа гэж" гээд малийтал инээсээр хэлтэл "Хүүхдийн эмч яачихаад байгаа юм? Чи багадаа бүр задлангын эмч болно гэж ярьдаг байсан биз дээ?"

"Гоё шүү дээ задлаад л" гээд хэнэг ч үгүй хэлтэл Жэхён шогшроод гэдсийг минь илэн "Миний охин чихээ дараарай. Ээж нь их хэрцгий юм яриад байна шүү"

Удалгүй гаднаас Марк ярзайтлаа инээсээр орж ирэв.

Жэхён түүнд хандан "Болзоо амжилтта-"

Баригдсан даа.

Би жуумалзаж "Өгүүлбэрээ дуусга!"

"Нөгөө юу...хичээл амжилттай юу гэх гээд л..."

Босон хацуйгаа шуугаад "Хичээл ээ хий гээд байхад болзоо гэж гүйгээд л байх уу? Зодуулаагүй 7 сар болчихсон чинь бүр болохоо байжээ"

Юүта "Найз нь арыг нь даана шүү" гэхэд түүн рүү харж инээчихээд буцан Марк руу муухай харав.

Жэхён "Хайрт минь, тайван байгаарай"

"Эгчээ, дүү нь зүгээр л таныг бэр дүүтэй болгочих гээд л..."

"Аан тийм үү?" гэчихээд цохих гэтэл  хүүхэд минь хөдлөв.

Ямар гээчийн сайхан мэдрэмж вэ? Өмнө нь еөрөөсөө хөдлөж байгаагүй юм гэтэл сая хөдөллөө.

Би далайсан гараа буулгаад гэдсээ илтэл Жэхён сандраад "Юу вэ, өвдөлт өгсөн үү?"

"Үгүй ээ, сая хүүхэд маань хөдөлсөн" гэхтэй зэрэгцэн дахин хөдлөв.

Бүгд бөөн баяр болсоор миний гэдсэн дээр гараа тавилаа.

"Хөөх, нээрээ хөдлөж байна. Бурхан минь гараад ирчихгүй биз дээ?"

"Сонин юм аа" гээд гэдсийг минь илсээр хэлэв.

Баярлалаа хүү минь.

Чшш! Аав нь чамайг охин гэж бодож байгаа шүү. Харин ээж нь чамайг хүү гэдэгт итгэлтэй байна. Ээжийнхээ талд ороорой миний хүү.

"MINE" |JJH| Where stories live. Discover now