CHAP 6

2K 194 4
                                    

/Жин Со-гын талаас/

Өглөө эрт босоод зүгээр л энгийн хувцас өмсөөд ажил руугаа явлаа. Надад үдэшлэгт өмсөхөд тохирсон даашинз алга.

Tөрсөн өдрөөрөө түүнээс хол байж болдоггүй юм байх даа.3аавал найз бүсгүй байхдаа яахав дээ.

Замд утас дуугаран авбал ээж "Охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе, хайртай шүү!" гэхэд аав цаанаас нь "Хайртай шүү" гэлээ.

Би инээж "Баярлалаа. Охин нь ч гэсэн хайртай шүү. Тэгж байгаад очно оо"

"Тэгээрэй миний охион, дүү нар нь бас ярьна гэнэ ээ"

Марк өнөөх л цоглог хоолойгоороо "Хайрт эгчдээ төрсөн өдрийн мэнд хүргэе" гэлээ дараа нь Жи Мюү "Эгчээ баярын мэнд, хайртай шүү!"

"Эгч нь ч гэсэн хоёр дүүдээ хайртай" гээд дуудлагаа тасаллаа.

Ажил дээр ирвэл өнөөх мануухай чинь ирээгүй байна. Ирээгүйд нь баярлан хормогчоо зүүгээд ажилдаа орлоо.

Гэтэл гаднаас Дуёон, Жэну, Миёон гурав бялуу баричихсан төрсөн өдрийн дуу дуулан орж ирэв.

"Жин Со доо Төрсөн өдрийн мэнд хүргье!" гэхэд нь би хүслээ бодоод лаагаа үлээлээ.

---

Өдрийн 2 цаг болж байна. Нөгөө мануухай чинь ирж авна шүү гээд явсан ирээгүй л байна.

Юүта одоо гомдмоор юм аа. Хамт амьдардаг байж бараг хамгийн түрүүнд мэнд хүргэх ёстой биздээ тэгсэн унтаад л хоцорсон.

Үйлчлүүлэгч байхгүй байсан тул текний доор байдаг ширээг дэрлээд хэвтэж байтал нөгөө мануухайгын хоолой гарахад нь өндийлөө.

"Ажлын байран дээрээ унтаад байгаа юм уу?"

"Тийм, би нүдээ нээлттэй унтдаг юм" гэхэд тэр "Загас юм уу?"

"Алтан загас!"

"За тэгвэл алтан загасаа явья!"

"Өөрөө ер нь нэг тийм тушаахгүй л бол өөрөөр ярьж чаддаггүй юм уу?" гээд муухай харчихаад хормогчоо тайлан цүнхээ аваад тэрнийг даган гарлаа.

Машинд нь сууж "Одоо чиний наад сонин царайг чинь явж аятайхан болгоно" гээд машинаа асаан хөдлөв.

"Өөрөө олигтой ч юм шиг!" гэж амандаа бувтналаа.

Замд тасралтгүй утас дуугаран хүмүүс баярын мэнд хүргээд би ч баярлалаа гээд байсан тул энэ мануухай залхсан бололтой "Чи супер баатар юм уу?"

"MINE" |JJH| Where stories live. Discover now