CHAP 13

1.7K 155 0
                                    

/Жин Со-н талаас/

Жонү "Жон захирлыг таньдаг юм уу? Жин Со" гэж асуувал Жэхён миний бэлхүүснээс тэврэн өөр рүүгээ татаад "Жин Со миний найз бүсгүй" гэх нь тэр.

Би гацаж түгдэрсээр "Ю.Юу тэр..."
гэхэд Жэхён хацар дээр үнсээд "Явах уу? хайрт минь"

Золиг гэж.

Жонү "Жин Со дараа уулзъя, баяртай" гэхэд нь би  "Тэгье ээ, баяртай" гээд Жэхёнд чирэгдсээр явлаа.

Түүнээс гараа татаж аваад "Яаж байгаа юм?"

"Жонү ч бас тэр хүлээн авалтанд оролцоно тийм болохоор л..."

Би санаа алдсаар "Ойлголоо доо"

"Хоёулаа дарс уувал яаж байна? Эндхийн нэг гоё газар бий шүү"

"Яахав болох л юм" гэхэд тэр инээмсэглэсээр намайг дагуулан явлаа.

---

Жэхён өсгийтэй гуталтай доголон явах над руу хараад "Хөл чинь өвдчихнө гэж хэлээд байхад, буудал арай хол байгаа үүрүүлэх үү?" гэхэд нь "Зүгээр ээ"

Гэнэт сайн хүн болж гэнэ.

"Юун зүгээр гэж. Тэгвэл ядаж гараас сугадаад яв" гээд гараа өглөө.

Явсаар буудалд дөхөж ирэх үед Жэхён гэнэт эргэж хараад "Ерөөсөө бүтэхгүй нь ээ" гээд шууд л намайг хоёр гар дээрээ өргөөд алхаж эхлэв.

Би түүний гарыг түлхээд "Буулгачих аа, би зүгээр"

"Надад зүгээр биш байна!"

Жэхён өрөөнд орж ирэн намайг орон дээр суулгаад шүүгээнээс түргэн тусламжын хайрцаг барисаар урд өвдөглөн суув.

"Маргааш дахиад өсгийт өмсөхөөр өвдөх байх" гэсээр шархны наалт аван өсгийнд минь наалаа.

"Жэхён аа зүгээр, би өөрөө" гэсэн ч тэр надаас наалт аваад "Чи өвдсөн ч зүгээр л гээд байдаг юм уу? Эсвэл би болохоор эвгүй байна уу? Зүгээр л чамайг өвдчих байх гэсэн дээ л. Надаас болж энд ирсэн шүү дээ" гэчихээд наалтыг наагаад "Болчихлоо"

"Чи нөгөө их зантай муухай аашт Жэхён мөн үү?" хэмээн түүн рүү ширтсээр хэлвэл тэр чанга инээгээд "Яасан гэнэт үглээ биш халамжтай болчихсон болохоор гайхаж байна уу?"

Би ч бас инээж "Би чиний нэрийг мэдхээсээ өмнө юу гэдэг байсныг мэдмээр байна уу?" гэж асуухад тэр миний хажууд суугаад "Юу юм?"

"Эхлээд нөгөө залуу гэдэг байсан юм. Өдөржингөө кафед суудаг байхад чинь мануухай харин дараа нь их зант болчихсон. Тэгээд Жон их зант царайлаг Жэхён"

"MINE" |JJH| Where stories live. Discover now