СНАР 3

2.3K 197 2
                                    

/Жин Со-н талаас/

Тэр залуу ёстой өөдгүй юм аа. Хослолыг нь муухай болгосон миний буруу ч гэсэн хүнтэй аятайхан харьцаж болно доо.

Яах талаараа бодон, гомдох ч шиг уур ч хүрэх шиг байсаар ажлын цаг дууслаа. Өнөөдөр эрт тарсан болохоор замаараа хими цэвэрлэгээний газарт хослолыг өгнө өө.

Ширээнүүдээ арчин цэвэрлэгээ хийж байтал Юүта ирлээ. Ажил нь манайхтай ойрхон болохоор тараад намайг ирж авдаг юм.

Тэр хоёр алгаа хавсран бөхийгөөд "Хоёулаа үргэлжүүлээд дахих уу?" гэхэд нь би шогширч "Наад уух бодлоо толгойноосоо авч хаяаад газарт бул. Жоннид ховлоно шүү!"

"Жонни Чикагод байгаа юм чинь хамаагүй" гээд өөдөөс хэлээ гаргав.

"Өчигдөр унасан чигээр нь үлдээгээд явчихдаг байж л дээ. Найзынхаа сайхан сэтгэл рүү хувинтай хүйтэн ус цацлаа даа, Юүта Накамото"

Тэр хоёр гараараа нүүрээ даран "Ингэхэд Жин Со, миний нүүр хөндүүртэй байгаад байх юм" гэхэд нь би "Чи чинь өчигдөр согтчихоод нүүрээ алгадаад л "Би ёстой тэнэг согтуу толгой" гээд л байсан шүү дээ" гээд худлаа яричихав.

Ямар нүүрээр нь газарт унагаасан гэж хэлэлтэй нь биш. Тэгвэл дараа нь надаас өшөөгөө 2 дахин нугалж авна биз.

"Би юу?"

"Тийм ээ"

"Сонин л юм даа" гэсээр хацраа даран зогсоход нь "За явъя аа" гээд гараас нь сугадан дагуулж гарлаа.

Явах замдаа ойрхон байдаг хими цэвэрлэгээний газарт хослолыг өглөө. Цэвэрхэн болно л гэж найдья. Энэ хослолноос болж зүрхний шигдээстэй болох тун ойрхон байна.

Юүта "Хэний хослол юм? Найз залуутай болсон юм биш биз?" гээд нэг хөмсөгөө өргөв.

"Найз залуу? Чамтай ингээд хэлхэлдээд яваад байхаар найз залуутай болохгүй байна"

"Тэгвэл хэлхэлдэхээ болихгүй юу!"

"Хэлхэлдэнэ ээ" гээд хими цэвэрлээний газраас гараад явж байтал утасны дуу хангиналаа.

Дуудлагыг аваад "Байна" гэхэд өөдөөс Маркын цоглог хоолой гарлаа. Марк шиг ийм цоглог болох юмсан.

-'Байна уу? Газар дээрх ганц эгч минь юу б-' гэж хэлж дуусаагүй байхад нь "Юу гуйх гэж байгаа юм?"

-'Аа, энэ эгч одоо муухай ааштай шүү. Ганц дүүдээ жаахан мөнгө өгчихөөч л гэж...'

"Чи л болсон хойно тэгж л таараа"

-'Аан Жи Мюүд ч бас...' гэхэд нь "Хөөе, ганц эгчийгээ хоослочих юм байна л даа. Чи охин дүүгээрээ далимдуулж нэмж мөнгө авахаа болимоор юм"

-'За, ойлголоо доо эгчээ шилжүүлчихээрэй, баярлалаа хайртай шүү'

Би дуудлагаа дуусгаад Юүта руу харан "Наад үсээ зүгээр байлгачихаач. Хяргаад хаячихаж чадна шүү!"

"Чи ёстой хэрцгий юм аа"

Энэ Юүта нээх гоё намирсан урт үстэй тэгээд тэрийгээ янзалж чадахгүй байж зүгээр байлгахгүй оролдоод л байдаг юм.

Гэснээс маргааш нөгөө залууг кафе онгойход л ирчихсэн байна гэхэд мөрийцсөн ч яахав.

---

Өлгөө эрт босоод ажилдаа явахаар гэрээс гарлаа. Юүтаг сэрээхээ бас мартахгүй байгаа юм аа.

Замаараа хими цэвэрлэгээнд өгсөн хослолоо авахад...энэ нүүрний кремийг хийсэн компаныг шүтье. Яаж ингэж угаагаад, угаагаад арилдаггүй сайн усны хамгаалалттай хийдэг байна аа.

Одоо нөгөө залуу чинь дахиад л өөдөөс шидэх байх даа.Санаа алдан хөлөө дэвсэлсээр ажил руу явав.

Ажлын үүдэнд ирээд нөгөө залууг байгаа даа гэж бодон орвол яг л сууж байна шүү.

Хажууд нь ирээд тортой хослолоо түүн рүү сунгалаа.

Тэр торноос гаргаж ирэн дэлгэж харчихаад хөмсөгөө атиралдуулан "Муухай хэвээрээ байгааг харахгүй байна уу? Эвсэл намайг өдөөд байгаа юм уу?"

"Уучлаарай, гэхдээ арилахгүй байна..."

"Тэгвэл төл!"

"З.За тэгье ээ" гэхэд тэр жуумалзаад "Чи төлж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Энэ Burberry брэндийн хослол. Чиний цалин л лав төлж дийлэхгүй байх" гээд бахдалтай нь аргагүй хэлэв.

Муу их зант.

Би санаа алдсаар "Бага багаар хувааж төлж болно биздээ?"

"Одоо тэгэхээс дээ. Би бүгдэнг нь авч байж л сална шүү" гээд намайг мөрлөн гараад явчихав.

Ингээд байрны түрээс, хэрэглээний мөнгө нэмээд бас хослолны мөнгө гэж үү?

Ким Жин Со чи дэндүү азгүй юм аа.

Жэну, Дуёон хоёр руу харан "Найз нь ч өнгөрчээ өрөнд орчихлоо шүү дээ" гэхэд Дуёон "Чиний наад салан гар чинь л чамайг өрөнд оруулчихлаа"

Дуёон руу муухай харчихаад Жэну руу өрөвдөлтэй царай гарган харж"Жэну" гэхэд тэр "Эвий дээ"

Тэр залуугын бассан хоолойн өнгө,  харц гээд бодохоор л дургүй хүрээд байх юм. Залуу гэснээс нэрийг нь мэдчих юмсан. Одоо хэсэгтээ тэр их зантыг харах нь дээ. Хурдхан төлж дуусах минь.

~Vote дараад сэтгэгдэл бичиж дэмжээрэй. Баярлалаа.

"MINE" |JJH| Where stories live. Discover now