CHAP 19

1.5K 132 5
                                    

/Жэхёны талаас/

Жин Сог тийм хүчтэй бас хурдан гүйдэг гэдгийг нь мэдээгүй шүү. Xавирга минь одоог хүртэл өвдсөн хэвээр л байна.

Туслахаараа Жин Согын гэрийн гаднаас машинаа авчруулан компани руу явлаа.

Аавын өрөөнд ирэн шууд орвол аав "Хаалга тогшиж мэдэхгүй юу?"

"Уучлаарай!"

"7 хоногийн дараа чамайг ерөнхий захиралд томилно!" гэхэд нь санаа алдаад "Заавал би болох ёстой юм уу? Би хүсэхгүй байна. Тэр өөр хүүхнийхээ хүүхдийг хүсээд байгаа энэ суудалдаа суулгачихаач!" гэхэд аав нүүр рүү хүчтэй цохиод "Арай дэндэж байна шүү, Жон Юну!"

"Ээжийг нялх биетэй, намайг төрөөд удаагүй байхад өөр эмэгтэйтэй завхайрч хүүхэдтэй болсон та л харин дэндсэн байх. Би Жон овгоор биш, ээжийн овгоор овоглоно!" гэж ширүүхэн хэлчихээд хаалга саван гарч цахилгаан шатанд суулаа.

Шанаагаа дарж үзвэл бага зэрэг хөндүүртэй байна. Хэлээрээ хацраа түлхэн хурдан алхасаар машиндаа ирж суун хий дэмий л уурлав.

---

*Маргааш*

/Жин Со-н талаас/

Өнөөдөр Жон ядаргаатай Жэхёнгүйгээр амралтын өдрөө тайван өнгөрөөчих юмсан.

Жэхён үнэхээр олон нэртэй юм аа.
Нөгөө залуу, их зант, мануухай, муухай аашт, ядаргаатай нойтон хамуу гээд л.

Юүта нойрмог ширээнд ирж суун савтай уснаас уух гэж байгаад андууран яг тос уух гэж байхад нь би хурдхан шиг гараас нь аваад ус өглөө.

"Жин Со хоёулаа яг ямар архи уучихсан юм бэ? Эсвэл архиндаа биш надад асуудал байна уу? Чи ийм цоглог л яваад байх юм харин би одоо хүртэл шартсан хэвээрээ байна"

"Чамайг одоо уухаа боль гэж байгаа юм"

"Арай үгүй байх аа" гэчихээд нүдээ анин явсаар буйдан руу тэрийн уналаа.

Би Жоннигийн бэлдсэн өглөөний цайнаас амсаад "Амттай юм аа. Жонни чи ер нь эмч биш тогооч болох байсан юм биш үү?"

"Худлаа байнга хоол хийлгүүлэх гээд л тэгж байна уу? та гуай"

"Жинхнээсээ хэлж байхад сайхан сэтгэл рүү минь мөстэй ус цацлаа даа Жонни Со!"

---

Өчигдөр өдөржингөө Жэхён ардаас дагаж дураараа үнсээд тайван байлгаагүй өнөөдөр битгий л дагаасай гэж залбирсаар гэрээсээ гарлаа.

"MINE" |JJH| Where stories live. Discover now