1. Intro

3K 131 16
                                    

"Танай сургууль гоё юмаа"

"Тийм байгаа биз? Зарим хүмүүсээс болгоомжилж чадвал дажгүй шүү"

Шинээр ирсэн хөрш айлынхаа хүүд шинэ сургуулийг нь танилцуулж өгөх охин хамгийн сүүлд өөрсдийнхөө ангид орж ирэн өөрийнхөө ширээнд суух бол ангийн багш түүнийг шинэ ангийнхантай нь танилцуулж өгнө.

"Тэгэхээр Тэхён тэр Хусогийн арын ширээнд суучих"

Багш дөрвөлжин шилтэй хөвгүүнийг заан хэлэхэд Тэхён толгой дохин заасан ширээнд нь суув.

"За шинэ сурагчаас нүдээ аваарай охидоо. Хичээлдээ орцгооё"

Багш нь нэлээн хөгжилтэй хүн бололтой жуумалзсаар ингэж хэлээд алчуур аван сурагчдынхаа сараачиж хаясан самбарыг арчих аж.

"Хөөе шинэ сурагчаа"

"За?"

"Жиминтэй битгий орооцолд!"

Өнөөх дөрвөлжин шилтэй Хусог гэх хүүхэд эргэж харан ингэж хэлэхэд Тэхён юу гэхээ мэдэхгүй дэмий л толгой дохив.

"Жимин гэж хэн юм?"

Хичээл завсарлах үеэр хөрш охин нь Тэхёны ширээний хажууд ирэн зогсох ба хэр санагдаж байгааг нь асууна. Харин Тэхён Жимин гэгчийн талаар асуух ажээ.

"Жимин үү?"

"Мм"

"Их алдартай"

"Юугаараа?"

"Наадах чинь шалиг гар. Эрэгтэй байна уу эмэгтэй байна уу хамаагүй нэг харсан бол өөрийн болгох гэж зүтгэнэ. Санасандаа хүрчихвэл дээд тал нь 7 хоног л болно. Тэгээд хаяна. Орооцолдоод дэмий л гэсэн үг"

"Санасандаа хүрэх ээ?"

"Ийм том болчихсон эрэгтэй хүүхэд байж ийм юм ойлгодоггүй юм уу?"

"Аан..."

Тэднийг ярьж байх хооронд дараагийн хичээлийн багш ч ирж охин үлдсэнийг нь дараа ярихаа хэлээд ширээндээ суув.

Хичээлүүд ар араасаа орсоор сүүлийн цаг завсарлахад Тэхён хөрш охинтойгоо нийлэн гэрийн зүг.

"Би ирлээ!"

Тэхён гэртээ орж ирэн ингэж орилоод өрөө рүүгээ алхав.

"Эхний өдөр ямархуу байсан? Болох юм шиг байна уу?"

Түүний ээж халуун хоол барьсаар өрөөнд нь орж ирэн ширээн дээр нь тавингаа ингэж хэлэхэд Тэхён том гэгч нь инээмсэглээд "Үнэхээр таалагдсан. Болчихно оо"

"Болж дээ. Санаа амар байх нь"

"Энд байж болохгүй юм уу?"

Тэхён уруулаа унжуулан гомдоллох мэт ээж рүүгээ харахад ээж нь өхөөрдөн хацрыг нь чимхээд "Болохгүй шүү дээ. Ажил хэцүүднэ"

"Би санана шүү дээ"

"Эрх нь дэндчихсэн гэдэг нь. Хүссэн үедээ залгаад ярьж болно за юу?"

"Та тэгээд утасны цаанаас намайг яаж үнсэх юм?"

Ээжээсээ холдож байгаагүй бяцхан хүү энэ удаад удаан хугацаагаар тусдаа байхаар болсон ба ганцаараа байна гэхээр л сэтгэлд нь нэг л буухгүй байх аж.

_

"Сайн сууж байгаарай. Очоод ярина аа"

"За... сайн яваарай"

"Баяртай"

"Ядаж ганц үнсчихээч. Зөндөө удаан хол байх юм байж"

Тэхён хошуугаа унжуулан бөөн гомдол болоход ээж нь буцаж ирэн духан дээр нь үнсээд нэг чанга тэврэн галт тэргэндээ яаран суув.

Тэхёны гэр Тэгүд байдаг юм. Харин энэ жил төгсөх ангид орох гэж байгаа гээд ээж нь Сөүлд сургахаар шийдсэн аж.

Ганцаараа үлджээ. Хотыг ч мэдэхгүй гэр сургуулиа л гадарлаж байдаг яаж дасна.

"Ааваа. Ээж явчихсан очихоор нь тосож аваарай. Зөндөө их юм аваад явсан даахгүй байж мэднэ"

Энэ хорвоод ээжээсээ илүү санаа зовох юм байхгүй. Ганц юм гээд ээж нь эрхлүүлсээр байгаад одоо ч бага насны хүүхэд хэвээрээ.

Хөөрхөн биш гэж үү?

Ингээд шинэ бичвэр! ♡♡ Топ Жиминтэй Vmin гэж байгаа... Гэснээс тийм фик байвал хуваалцаарай.

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now