Тэхён гарсанаас хойш арваад минут өнгөрч хүлээж байсан Хусогийн санаа зовохын зэрэгцээ гайхсаар араас нь гарлаа.
Арын талбайд байрлах хогийн цэг дээр ирвэл Тэхён байхгүй байх ба буцахаар эргэхдээ сургуулийн арын буланд хэвтэх нэгнийг олж харан удаанаар дөхөж очлоо.
"Т-Тэхёнаа!"
Тэхён гэдгийг нь танисан Хусог орилсоор эвхрэн хэвтэх түүнийг татан өөр лүүгээ харуулахдаа ядаж л ухаантай байгаад нь санаа амрах шиг болох аж.
"Чи чинь яачихав аа Тэхёнаа?! Хэн ингэчихэв ээ?"
Хусон түүнийг тэвэрч аваад сургуулийн эмч рүү гүйхдээ ийн үглэх бол Тэхён өвдөлтөндөө ярвайн уруулаа хазна.
"Түргэн дуудах хэрэгтэй. Гар нь гэмтчихэж. Юу болсон юм?"
"Хүүхдүүдэд дээрлэхүүлсэн бололтой. Анги цэвэрлэчихээд хог хаяна гээд гарсан юм. Удаад байхаар нь араас нь гартал ийм болчихсон хэвтэж байсан"
Түргэнийг хүлээх хоорондоо Хусог Тэхёнаас хэн ингэснийг асуух ч Тэхён ганц ч үг хэлэхгүй байв.
Тэгсээр Тэхёныг авч явахаар түргэн ч ирэх аж.
"Гар нь шуу хэсгээрээ хугарсан. Өөр ямар нэг хүнд бэртэл байхгүй. Хугарсан хэсгийг гипсдэж гарыг нь сойсон байгаа. Нэг хэсэгтээ сойлттой явах хэрэгтэй"
"Ойлголоо"
Эмч Тэхёны хамт гарч ирэхдээ ингэж хэлэхэд Хусог толгой дохин Тэхёны өмнөөс бүх зүйлийг нь тогтоож авч байв.
"Одоо хэл Тэхёнаа. Чамайг хэн ингэснийг"
"Мэдэхгүй ээ. Танихгүй хүүхдүүд байсан"
"Тэгээд яасан юм? Дээрэмдсэн хэрэг үү?"
"Үгүй ээ. Хэдэн хүүхэд тамхи татаж байхаар нь сургалтын менежерт хэлнэ гэчихсэн. Тэгээд л энэ"
Тэхён тэнэг юм шиг инээсээр ингэж хэлэн Хусогийг даган алхана.
"Баруун гар чинь байдаг... Яаж хичээлээ хийж юм?"
"Зүгээр ээ. Би зүүн гараараа ч бичиж чадна"
"Вуаа... Гайхалтай юм"
Тэд инээлдэн явсаар Тэхёны гэрт ирж Хусог хоол хийн Тэхёнд идүүлчихээд гэр лүүгээ явахад нь аль хэдийн харанхуй болчихсон байсан юм.
"Наадуулаа дагуулаад хүрээд ир"
Хусог алхаад л байлаа. Гэр нь Тэхёныхоос нэлээн зайтай дээрээс нь автобусны картаа гэртээ орхичихсон тул алхах хэрэгтэй болсон юм.
YOU ARE READING
𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|
FanfictionАйлын эрх жаалаар хамаагүй тоглож болдоггүй юм. /2022.01.01/ - /2022.02.24/