23. Санасан [ending]

1.2K 90 3
                                    

Тус хэсэг дээр ихэнх хэсэг Жиминий талаас гарах бөгөөд шилжсэнээс төгсөлтийн баяр хүртэлх зарим нэг наад захын жишээ бүхий олон үйл явдлууд дурьдагдана.

"Аав хүү нь ирлээ!"

Ээжийнхээ гэрээс дэвтэр ном хувцас хунар юу л байна хамаад гарч ирсэн Жимин гэр дүүрэн орилсоор орж ирэхэд ажлын өрөөндөө ажлаа хийж байсан аав нь нүдээ томруулсаар гүйхээрээ гарч ирэх ажээ.

Тэр хүүдээ ямар хайртай гэж санана.

"Хэлж ярьж байгаад ирэхгүй яасан юм бэ? Хийх бэлдэх юм их байсан юмсан!"

Ноён Пак хүүгээ чанга гэгч нь тэврэнгээ хэлэх бол Жимин "Үйлчлэгч эгч нарыг бодсондоо л тэр!"

"Сайхан сэтгэлтэй гэдэг нь"

_

Хийх ёстой байсан ажлаа хаяад өдөржин хүүтэйгээ хамт байж ярилцсан аав орой нь хүүгээ оронд нь оруулаад духан дээр нь үнсэв.

"Би ямар жаахан хүүхэд биш дээ?"

"Миний хувьд жаахан хэвээрээ шүү!"

"Нээрээ таниас гуйх юм байна"

"Юу юм?"

"Би сургуулиасаа шилжмээр байна. Энд амьдрах болохоор ойрхон сургуульд орох гээд"

"Маргааш нөгөөдөр гэхэд зохицуулчихна аа. Одоо унт"

Аавыгаа гарсаных нь дараа Жимин өмднийхөө халааснаас утсаа гаргаж аван түгжээг нь нээв.

Lock screen дээр нь Тэхёнтой хамт хоол идэж байхдаа авсан зураг байх бол home screen дээр нь усанд орж байхад нь нууцаар дарсан Тэхёны зураг байх аж.

Жиминий утсан дээр байдаг өнөөх олон бичлэг юу ч үгүй устаж зөвхөн Тэхёных л үлджээ.

Галерей дотор нь Хамгийн дуртай нь гэсэн нэртэй нэг цомог байх ба дотор нь Тэхёнтой хамт авхуулсан болон нууцаар дарсан олон зургууд бас анхны бичлэг үзэгдэнэ. Харин тэр бичлэгнийх нь хажууд өөр нэг бичлэг байгаа нь Тэхёны түүнд дуулж өгсөн дууны бичлэг байсан юм.

/Тэхён Жиминтэй хамт алхаж байхдаа дуулаад Жимин бичлэгийг нь хийсэн гэж ойлгоорой😊/

Жимин түүний хоолойнд хамгийн дуртай. Тэр тусмаа дуулах үед нь бүр ч их.

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now