"Жимин гадаад явсан байх аа"
"Тэрнийг хөвгүүдийн сургуульд байгаа гэж сонссон"
"Үгүй ээ. Баячуудын сургуульд явж байгаа гэсэн. Манай нэг үеэл тэнд сурдаг. Дурлачихлаа гэж бөөн юм болоод байхаар нь зургийг нь хартал Пак Жимин дүрээрээ байж байсан"
Сургууль даяар Жиминий хаачсан талаар таамаг цуу яриа их гарч байсан юм.
Тэр бүр нь Тэхёны чихэнд хүрч Тэхён хүртэл хаана байгааг нь мэдэхийг хүсч байлаа.
"Нэг жилийн өмнө сураггүй алга болсон залуу алдартан Шюгагийн хэрэг хаагдах талаар яригдаж эхэлсэний дараахан түүний амьд мэнд эрүүл саруул амьдарч байгаа гэсэн яриа тархсан билээ. Тэгвэл өнөө өглөөний 10 цагийн үед Шюга нэгэн охины хамт энтертайнментдаа эргэн ирж буйг харсан олон хүн байгаа юм. Удалгүй түүний энтертайнмент мэдэгдэл хийхдээ түүнийг сургуулийнхаа дээврээс хөл алдан унаж удаан хугацааны турш ухаангүй эмчилгээ хийлгэсэн талаар ярьсан байна. Харин охины хувьд түүнийг өнгөрсөн хугацаанд асарч тэнхэрүүлэхэд..."
Өчигдөрхөн солонго шиг болгон будуулсан үсээ хойш самнан янзлаад хувцсаа өмсөн гэрээсээ гарах гэж байсан Жимин мэдээ сонсон хэсэг азнаад дараа нь зурагтаа унтрааж орхив.
"Юна түүнийг амьдруулсан байх нь"
Жимин амандаа ийн шивнээд гэрээсээ гарахад жолооч нь түүнд баглаа цэцэг өгөх ба түүнийг инээмсэглэн аван машиндаа суулаа.
Өнөөдөр төгсөлтийн баяр болж байгаа бөгөөд Жимин хэнээс ч илүү догдолж байлаа.
Гэхдээ Жимин өөрийн сургууль руу биш өөр тийш явж байсан юм.
Цэцгээ барьсаар машинаасаа буун бужигнасан олон хүүхдүүд дундаас ганцхан хүнийг л нүдээрээ хайна.
"Пак Жимин эргээд ирж"
"Пак Жимин"
"Пак Жимин явж байна"
Явсан газарт нь зай тавьж өгөх хуучин сургуулийнх нь сурагчид амандаа шивнэлдэн түүнийг дагуулж харна.
Жимин олохгүй болохоороо аргаа баран Тэхёны ангийн хүүхдээс тэрний хаана байгааг асуув.
_
"Яагаад энд ирсэн юм?"
"Энд би тайван байж чаддаг"
"Тийм байх нь ээ? Мэдээгүй юм байна"
Түүний үгэнд Хусог багахан инээмсэглээд "Чи угаасаа л намайг сонирхдоггүй шүү дээ. Сэтгэлийг минь бодоод гомдоохгүй гэсэндээ дэргэд байгаад байдгийг чинь мэднэ ээ"
YOU ARE READING
𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|
FanficАйлын эрх жаалаар хамаагүй тоглож болдоггүй юм. /2022.01.01/ - /2022.02.24/