6. Надад итгэ

914 81 4
                                    

Өнөөдөр сургуулийн зогсоол дээр Жимин байгаагүйгээс гадна Юна ч ойр тойронд нь нэг их үзэгдсэнгүй.

Тэхён гэрийнхээ зүг ганцаараа алхаж бараг үүдэндээ ирэх ба Жиминий гэрийн гадаа өнөөх улаан машин нь ч байхгүй байх аж.

Тоохгүйг хичээсээр гэртээ орж ирэн будаа агшааж орхиод хувцсаа солихоор өрөө рүүгээ явав.

Будаа ч болж Тэхён ямар нэг юмтай хольж идэхийг хүсэлгүй дангаар нь аягалж тавиад идэж эхлэхийн даваан дээр хонх дуугарах нь тэр.

"Хэн бэ?"

"Чоно"

Тэхён эсэргүүцэхийг ч хүссэнгүй зүгээр л нээж өгчихөөд буцан гал тогоо руугаа яваад өгөв.

"Юу хийж байсан юм?"

"Хоолоо идэх гэж байна"

"Ердөө л будаа юу?"

"Өлсөхгүй байна"

Жимин хөмсгөө зангидан түүний урдах будааг холдуулаад барьж орж ирсэн ууттай юмаа оронд тавилаа.

"Юу юм?"

"Танайд хононо гэж хэлсэн биз дээ? Би хоолгүй бол унтаж чаддаггүй юм. Чи хоол хийж чаддаггүй биз дээ? Анзаарсан юм л даа"

"Тэгээд?"

"Юуны чинь тэгээд. Хоол авчирсан юм. Хамт идэх гээд"

"Тэгвэл идчихээд сайхан амраарай"

Тэхён залхсан шинжтэй аягатай будаагаа барьсаар босоод явчихсанд Жиминий царай дахин хувирав.

"Энэ утсан дээр олон хүний амьдрал байгаа юмсан... Хувиа хичээгээд тэдний амьдралыг сүйрүүлэх гэж үү?"

"Наад утсыг чинь хараал идэг! Чамд ямар хэрэгтэй юм бэ?!"

"Муухай ааш гаргасаар л байх уу? Эсвэл миний урд суугаад хамт хооллох уу?"

Жимин мушилзсаар ингэж хэлэхэд Тэхён яах ч аргагүй буцан суув.

"Сайн байна. Наад хоолоо гаргаад ширээгээ засчих. Би гараа угаачихаад ирье"

Тэр ингэж хэлээд ширээнээс босоход Тэхён хэлснээр нь л хийнэ. Түүнд Жиминий энэ дарамттай үг үйлдлүүд огт таалаглахгүй байлаа.

"Болчихсон уу? Тэгвэл идэцгээе"

Жимин савх барин идэж эхлэхэд Тэхён идэхийн оронд зүгээр л өөр тийш харан сууна.

"Яагаад идэхгүй байгаа юм? Ийм амттай байхад"

"Өлсөхгүй байна гэсэн шдээ"

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now