11. Надад нэг санаа байна!

697 82 5
                                    

Гал тогоондоо будаа агшаан зогсох Тэхён үүдний хаалга нээгдэхийг сонсохдоо гайхсаар шагайвал Жимин байх нь тэр.

"Хичээлдээ яваагүй юм уу?"

"Чамд бас өөртөө чөлөө авчихсан"

"Яах гэж?"

"Чамтай хамт байх гээд"

Тэхёныг буцан гал тогоондоо орж ирэхэд нь Жимин араас нь тэврээд нүдээ аниад хүзүүнд нь нүүрээ шигтгэн үнэрийг нь уушгилон соров.

"Чи дандаа дулаахан байх юм"

"Үхчихээгүй л бол хүйтэн биетэй хүн гэж хаана байсан юм?"

"Чи үнэхээр мэдрэмжгүй юмаа"

"Эрхийн балай байх ийм л болгож байгаа юм. Харин... энд ирээд тэр тусмаа чамтай уулзсанаас хойш зангаа мартаж байх шиг байна"

Тэхён санаашрангуй ингэж хэлээд хажуу тийш яван юм авах гэхэд нь Жимин тэвэрсэн чигээрээ дагах аж.

"Чи хоол хийж чадах уу?"

"Сүүлийн хэдэн сар хоол хийгээгүй ч чадахын хувьд чадна аа. Би гэрээсээ их зугтдаг л даа. Тэгээд ганцаараа байхаар хийгээд сурчихдаг юм билээ"

"Тийм байх нь... Би будаа агшаагаад идчихье гэж бодож байлаа л даа. Чи хоол хийгээд өгөх юм шиг байна"

"Чи тэгээд ганцаараа амьдрах гэж байж хоол хийхийг сураагүй гэж үү? Цаашдаа яаж амьдрах гэж байгаа юм? Би нэг өдөр чамайг хаяад алга болчихно"

"Тэр үед нь л шийднэ дээ. Одоохондоо чи миний найз залуу болохоор би чамаар хүссэнээ хийлгэх болно. Хоол хийгээд өг"

Тэхён Жиминий гарыг суллан тэврээс нь салаад ширээний ард суухад Жимин толгой сэгсрэнгээ инээд алдаад хөргөгчийг нь нээж үзэв.

"Хийх хоолоо олчихлоо"

Хөргөгчнөөс нь хэрэгтэй гэсэн зүйлсээ аван буруу харах Жимин өөрийг нь ширтэх Тэхёны харцыг мэдрэхдээ багахан инээмсэглэнэ.

"Маргааш хичээлдээ явах юм уу?"

"Чамд долоо хоног өөртөө гурав хоногийн чөлөө авчихсан. Тэгэхээр явахгүй ээ"

"Тэгвэл салхинд гарцгаах уу? Би далай харах дуртай"

"Болж байна аа. Сайхан санаа байна"

Маргааш нь Жимин Тэхёныг сэрээхгүйг хичээн толгой доороос нь эвтэйхэн гараа авчихаад гэртээ орж хувцсаа солин жолоочийнхоо хамт дэлгүүр гарав.

Тэхёныг тэврэн унтахдаа өнөөдрийг тэр чигт нь далайн эрэг дээр өнгөрүүлнэ гэж тооцоолсон аж.

"Ю туслахаа?"

"За?"

"Манайд далайн эрэгтэй ойрхон байшин энэ тэр байхгүй юу?"

"Байхгүй ээ залуу эзэнтээн"

"Өдөржин баймаар байх юм. Яавал дээр вэ?"

Жимин элдэв янзын идэх юм цуглуулан тавиурууд дунд алхах ба асуултанд нь бодлогоширох жолооч тэргийг нь түрэн алхаж байснаа "Майхан бол байгаа. Их том хэмжээтэй болохоор болох байх"

"Хэр том?"

"Та босоогоогоо багтах хэмжээний"

"Тэгвэл болох... Чи сая намайг жижигхэн гэсэн үү?!"

"Үгүй ээ эрхэм ээ. Тэгээгүй"

"Надаар жишээ авч байгаа чинь тэгж л хэлээд байна шдээ!"

"Үгүй ээ. Тэгэх гээгүй"

"Үнэн биз?"

"Үнээн"

Жимин түүн рүү хачин харсаар цааш эргэв.

_

"Тэхёнаа сэрээрэй"

Юмаа цуглуулж дууссан Жимин Тэхёны гэрт орж ирэн Тэхёныг сэрээгээд дулаан хувцсыг нь аван хамт гарлаа.

"Өдөржингөө тэнд байгаад орой ирнэ шдээ. Зүгээр биз дээ?"

"Зүгээр ээ. Харин ч сайхан байна байх"

Хажууд нь суун цонхоор ширтэх Тэхён Жиминийг жаргалтай болгож байлаа. Учир нь Тэхён урьд урьдынхаасаа жаргалтай харагдаж байсан юм.

Тэгээд түүнийг ажиглан суухдаа гар нь цонх нээх товч руу явахыг харах аж.

"Болохгүй ээ! Битгий онгойлго"

"Яагаад?"

"Чи ханиадтай байгаа. Даарч болохгүй"

"Сүртэй гэдэг нь"

Өнгөрсөн хоёр жилийн турш Жиминий дэргэд олон охид хөвгүүд байсан ч ингэж онцгой санагдаж байгаа нь хоёр дахь удаа л аж.

Бүгдэд нь яг л адилхан хандаж хайр халамжаар дутаахгүйг хичээдэг байсан ч ингэж шанаагаа тулаад харцаа салгаж чадахгүй болтлоо ширтэж байгаа нь ч ердөө хоёр дахь удаагийнх.

Очих газар хол зам ч урт байв. Тэр хугацааг зүгээр л ингээд суугаад өнгөрүүлэх Жиминд тийм ч таатай санагдахгүй байв.

"Тэхёнаа?"

"Мм?"

"Бүтэн хоёр цаг ингээд зүгээр л суугаад явна гэхээр уйтгартай санагдахгүй байна уу?"

"Тэгээд яах юм? Буугаад гүйлтэй нь биш"

"Надад нэг санаа байна!"

Өчигдөр ч бууз хийгээд өнөөдөр ч бууз хийгээд... Гэхдээ амалсандаа шүү xD♡

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now