Худлаа ярихад дургүй гэсэн болохоор үнэнээ хэлж байна. Би Пак Жиминд сайн.
Би чамд сайн. Хэдхэн хоног өнгөрсөн ч гэлээ үнэхээр хайртай болчихсон.
Гэнэтийн үгэнд Жимин цочирджээ. Хоёрхон сар болоод л түүнийг хаячихаж шүү дээ.
"Тэр чинь хэн юм?!"
Танихгүй хүний нэр хэлчихээд дайраад байсанд Жимин зүгээр л асуусан юм.
"Надтай хамт ирсэн манай ангийн Жон Хусог!"
"Чи тэр доор байгаа хачин амьтныг хэлээд байна уу?!"
"Хачин? Ядаж л чамаас дээр мэдэв үү!"
Тэхён хөмсөг зангидан уурласаар хоёр гараараа Жиминий мөрийг түлхэж орхиод гарахад Жимин ч багагүй бухимдалтай байх ба уураа дарах гэж урт амьсгаа авч байв.
"Ээжээ! Би ингээд явъя даа. Гэртээ харьлаа"
Жимин шатаар буунгаа ийн орилоод цүнхээ шүүрч аван алга болох нь тэр.
"Гэнэт яасан юм бол доо..."
Тэхёны ээж амандаа бувтнасаар гал тогоонд эргэлдэж Тэхён Хусогийг хөтлөн өрөө рүүгээ явах аж.
"Сая юу болсон бэ?"
"Юу ч биш ээ. Тэр дахиад л хачин юм ярьсан"
Тэхён толгой сэгсрэн ингэж хэлээд өрөөнийхөө хаалгыг нээн дотогш орлоо.
"Тэгэхээр чиний өрөө энэ байх нь ээ?"
"Гэртээ байгаа юм шиг байгаарай"
"Гоё өрөөтэй юм аа"
"Би дараа танайд очно оо. Үгүй ээ! Өнөөдөр. Чамайг хүргэж өгөхдөө орж болно биз дээ?"
"Манайд уу?"
Хусогийг сандарсан янзтай ийн асуусанд Тэхён гайхсаар "Болохгүй юм уу?"
"Үгүй ээ болно л доо... Танайх шиг гоё биш болохоор жаахан санаа зовоод л"
"Зүгээр шүү дээ. Надад муухай санагдахгүй"
Тэднийг элдэв юм хийсээр цаг гаран хугацаа өнгөрч доод давхраас ээжийнх нь хоолой сонсогдов.
Ээжийн гарын хоол бэлэн болжээ.
"Эгчийн хоол шилдэг нь юм аа. Та тэр бичиг цаас хөөцөлдөж байхаао ресторан нээвэл ч алах байх даа"
Хусог том гэгч нь инээмсэглэн ингэж хэлээд хоолноос идэх бол Тэхён ээжтэйгээ инээд алдан түүн рүү харна.
Нар жаргах дөхсөн байв. Тэр гурав Хусогийн гэр лүү хөдөлжээ.
Гэрэл нь анивчиж, гэрлийн шонгийн доор ууттай хог овоорсон гудамж өнгөрөн 5 давхар хэд хэдэн орон сууцтай хороололд ирэн зогсов.
YOU ARE READING
𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|
FanfictionАйлын эрх жаалаар хамаагүй тоглож болдоггүй юм. /2022.01.01/ - /2022.02.24/