8. Тоглоом

766 79 5
                                    

"Энэ удаагийнх шинэ сурагч байх нь..."

"7 хоногийн турш Жиминий хайр зөвхөн түүн дээр асгарна гэхээр л... Азтай юм"

Сургуулийн хашааны үүднээс эхлээд л Жиминий машинаас Жиминд хөтлүүлэн бууж ирэхийг харах зарим сурагчид тэднийг ажингаа шивнэлдэнэ.

Харин Жимин тэднийг үл тоон зөвхөн Тэхёнд л анхаарал хандуулж байв. Учир нь Тэхёнд тэр бүхний харц тийм ч таатай байгаагүй юм.

Жимин хэдий Тэхёны гарыг барих төдийхөн байсан ч Тэхён чанга гэгч нь атгаж байв. Харц нь тээр доор нүдэнд нь нулимс цийлэгнэхээ шахжээ.

"Яасан бэ? Муухай байна уу? Юу таалагдахгүй байгаа юм?"

Жимин түүнийг нь анзааран байрандаа зогсоод хацрыг нь илэнгээ ингэж асуув.

"Бүгд хараад байна. Надад сонин санагдаад..."

"Тийм байх нь ээ?"

Тэр Тэхёны үсийг илэн тайвшруулахыг оролдохдоо өөрсөд рүү ширтэх хэдэн арван нүдийг тойруулан харав.

"Юугаа гөлрөөд байгаа юм?! Та нар тэрнийг айлгаад байна!"

Жимин чангаар ингэж орилон хөмсөг зангидахад бүгд өөр тийш харан зарим нь сургууль руу гүйн орох аж.

"Одоо зүгээр дээ. Тэднийг битгий тоо"

Жимин түүний нүднийх нь урдур орсон үсийг хойш илээд инээмсэглэв.

Тэгээд гараас нь дахин хөтлөөд сургууль руу орох ба ангийнх нь үүдэнд хүргэж өгөөд цааш явах аж.

"Хэр удахыг чинь мэдэхгүй ч олдсон боломжийг сайн ашиглаад аваарай даа. Жимин тэр хугацаанд чамд амиа тавих болохоор. Ямартай ч дээд хугацаа нь нэг сар л байдаг юм. Гэхдээ тэр залуу гэнэт л ор сураггүй алга болчихсон. Тэрнээс биш тэд магадгүй одоо хүртэл үргэлжилж байж ч болох байсан байх"

Тэхёны урд талын Хусогийн ширээнд өөр нэг хөвгүүн ирж суугаад ийн ярих бол Тэхён түүний яриаг ойлгох гэж хичээн өөдөөс нь ширтэнэ.

"Ямартай ч ээлжит зугаа нь болж байгаад баяр хүргэе. Хэдхэн хоног ч гэсэн жаргаад аваарай"

Тэр ийн хэлээд хажууд нь чимээгүй зогсох Хусогт ширээг нь тавьж өгөв.

"Хөөе тэрний юу яриад байгааг мэдэхгүй биз?"

Тэхён гайхахдаа Хусогийн араас нь хатган асуухад өнөөх нь эргэж хараад "Жиминтэй хамт ирж бас чамтай хөтлөлцөж байгаа бол чи аль хэдийн түүнтэй харилцаа үүсгэчихсэн гэсэн үг. Харин тэр өдрөөс та хоёрын үерхэл эхэлж байгаа юм. Дуусах хугацаа нь чамаас л шалтгаална. Миний сонссоноор хэрэв чи Жиминд дурлачихвал тоглоом дуусна. Эсрэгээрээ Жимин чамд дурлавал та хоёрын харилцааг Жимин л шийдэх байх. Энэ бараг л ямар нэг дүрэмт тоглоом. Жимин тэгж өөрийгөө зугаацуулдаг"

"Аймаар юмаа"

"Жимин чамд хүрсэн өдрөө ямар нэг бичлэг хийсэн үү?"

"Үгүй гэж бодож байна. Эсвэл... би анзаараагүй юм болов уу?"

"Хийсэн ч хийгээгүй ч тэр олон бичлэгнүүд нэг талаараа өөрийгөө хамгаалах зүйл ч гэсэн нөгөө талаараа өөрийгөө барьж өгөх нотолгоо болж байгаа юм"

"Нотолгоо?"

"Хэрэв хэн нэгэн түүнийг ингэж бусдыг сүрдүүлдэг гэдгийг цагдаад эсвэл хүмүүст мэдэгдвэл үнэн гэх нотолгоо нь тэр. Гэхдээ мэдэгдвэл тэр бичлэг олон нийтэд дэлгэгдэнэ. Тэгвэл насаараа бусдын нүүрийг харах хэцүү болно гэж айдаг юм. Надад бол зүгээр л бариад өгчихсөн нь дээр юм шиг санагддаг"

"Яагаад?"

"Тэртэй тэргүй тэрний ийм юм хийдгийг сургууль даяараа мэднэ шүү дээ. Сургуулийн сүлжээнд тавилаа гээд бүгд л мэдэхээс хойш ичээд байх юм ч байхгүй байх л гэж боддог юм"

"Аан... тийм байх нь ээ?"

"Надад хайртай юу гэж асуух нэг өдөр ирэх л байх. Тэр өдөр нь зүгээр л хайртай гээд хэлчих. Чамайг хаяад л явчихна. Хэрэв чи үнэхээр дурлачихгүй л бол шүү дээ"

Ярих тусам яриад л баймаар Жон Хусог гэх тэр хүү Тэхёнд нэлээн таалагдаж байв. Урьд нь хачин санагддаг байсан бол одоо эсрэгээрээ аж.

Хичээл тарсаны дараа ангийнх нь үүдэнд Жимин хүлээж байх ба гарч ирэнгүүт нь л гараас нь атгаж аван гарахаар яарна.

"Хаашаа яараад байгаа юм?"

"Хүүхдүүд чам руу хараад байсан юм. Чамд тухгүй байна гээ биз дээ? Тэгээд л хурдан гарах гэж байна"

Жимин алхаа дундаа ингэж хэлээд машиныхаа өмнө ирэн хаалгыг нь нээж өгөв.

Тэхён илүү үйлдэл хийлгүй зүгээр л машинд нь суухдаа Хусогийн хэлсэн үгсийг эргэцүүлэн бодож байлаа.

"Юм асууж болох уу?"

Тэрээр болгоомжлонгуй харсаар тнгэж асуухад Жимин шуудхан толгой дохих аж.

"Чамд хэчнээн бичлэг байдаг юм?"

"Мэдэхгүй ээ... Тоолж байгаагүй. Яасан?"

"Үгүй ээ зүгээр л..."

"Өмнө нь олон хүн байсан болохоор харамлах сэтгэл төрж байна уу?"

"Үгүй ээ тийм биш!"

"Мэдэхгүй юм гээд чамд хэдэн юм хэлж өгье. Би чиний найз залуу болсноор чамд олон ашигтай тал гарч ирж байгаа. Чи надаар хүссэнээ хийлгэж болно, хүссэн бүхнээ асууж болно, хийхийг хүссэн зүйлс байвал би хамт хийж өгнө. Хариуд нь чи надад дурлахгүй байхад л болно. Их энгийн байгаа биз?"

Тэхён итгэлтэй байсан юм. Түүнд дурлахгүй гэдэгтээ.

Хэн мэдлээ, салахаа мэдэхгүй болчих ч юм бил үү?

Дүрэмтэй тоглоом л болж таарч байгаа биз?

Vote comm♡♡

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now