10. Зүгээр л уйл

781 83 2
                                    

"Яваад өг гэж хэлсэн биз дээ? Яах гэж орж ирсэн юм?!"

Өрөөнийх нь хаалгаар хүн орж ирэхийг мэдсэн Тэхён нүдээ ч нээлгүй хэдэн үг хэлж орхив.

"Эмч байна аа. Үзлэг хийхээр ирсэн юм"

Жиминээс хамаагүй бүдүүн хоолойтой эр дөрвөлжин цагаан хайрцаг барьсаар хажууд нь суугаад халууныг нь шалгаж нүд рүү гэрэл тусган харах ба чагнуур ч тавин үзэх аж.

"Сүртэй зүйл биш ээ. Ханиад л хүрчихэж"

Залуу орных нь дэргэдэх жижиг тавиур дээр хэдэн эм тавиад "Зааврыг нь бичээд орхих болохоор цагт уугаарай" гэчихээд гараад явчихав.

Хачин амьтан... Тоглоом гэхэд хэтэрхий үнэмшилтэй юм.

Тэхён духан дээрх алчуураа аван нүдээ аних ба удаа ч үгүй унтаад өгөх аж.

Харин хөрш байшинд нь ээж хүү хоёрын маргаан эхэлж байлаа.

Бүсгүй түүнийг дураараа хамаагүй юм ярилаа гэж уурласан бол Жимин өөрийнх нь аав амьд мэнд байсаар байхад өөр аавтай болгох гэж зүтгээд байгаад нь бухимдаж байсан юм.

Хагас цаг гаран гэр дүүрэн орилолдсоны эцэст чимээгүй болж Жимин хөмхийгөө зуун хөмсгөө зангидсаар гэрээсээ гарлаа.

Гэрийнх нь хаалга дуугарч хүн орж ирж буйг мэдэх Тэхён биеэрээ цааш эргэн унтаж байгаа дүр эсгэхийг хичээв. Хэсэгтээ чимээгүй болж дараа нь өрөөнийх нь хаалга нээгдэн орон дээр нь хүн суух мэдрэгдэв. 

"Эмээ уугаагүй байна. Яагаад уугаагүй юм?"

Жиминий асуултанд хариу ирсэнгүй.

"Унтаагүй байгааг чинь мэдэж байна. Энийг би авч өгөөгүй болохоор тоолгүй уу. Бидний үерхлийн ихэнх хугацаа нь ингээд өнгөрчихөөсэй гэж хүсэхгүй байна"

Жиминий хоолой нэг л хачин байх бөгөөд энгийнээсээ тэс өөр уур амьсгалтай байсан юм. 

"Тэгвэл сайн л биз"

Эцэст нь Тэхён ам нээсэн ч гэлээ тийм таатай хүлээж авахаар үг байсангүй. 

"Гэнэт ингээд байгаа шалтгаан чинь юу юм?"

"Гэнэт яасан гэж? Би байдгаараа байна. Дахиад хэрэггүй-"

Түүний үгийг таслан утас нь дуугарч Тэхёныг авахаас урьтан Жимин аван чихэндээ наав.

"Байна уу?"

"Аа ээжээ"

"Хэн бэ?"

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now