15. Явуулчих

659 74 2
                                    

"Яах гэсэн юм?!"

"Хичээл тараад... манай гэрт хүрээд ирээрэй. Хэлэх чухал зүйл надад байгаа"

"Олон юм яриад байлгүй энд хэлэх гэснээ хэл!"

"Харуулах зүйл ч бас байгаа юмсан...  харахгүй гэвэл яахав дээ. Чамд хэрэггүй л юм байгаа биз. Тийм ээ? Ким Тэхён ч гэсэн хэрэггүй болж мэдэх л юм"

"Пак Юна!!"

Жимин түүнийг явах гэхэд нь татан зогсоогоод "Одоо юу хүсээд байгаагаа хэл!"

"Үнэхээр над дээр ирэхгүй юу? Би чамайг тэднээс чинь илүү хайрлаж чадна Жиминаа"

"Хараал ид гэж... Хэзээ ч юу ч болсон чиний өвөрт яасан ч орохгүй! Галзуу амьтан"

_

Өдөржин хичээлээ цалгардуулан байж бодож суусны эцэст Жимин зүгээр л Юнагийн гэрт очихоор шийдсэн байв.

"Оройн мэнд!"

Жиминийг хонхыг нь дарахад үүнийг л хүлээж байсан мэт тэр дороо л хаалга нээгдэж инээмсэглэн мэндлэх Юна түүний гараас барьж аван дотогш чирэв.

"Илүү юм хийгээд байлгүй хэлэх гэснээ хэл, харуулах юмаа харуул. Би явмаар байна"

"Чи ч нүдэндээ итгэхгүй байх даа"

Юна хоёр давхар луу гардаг шатны доор байрлах зоорины хаалгыг нээн доош буугаад Жиминийг ч буугаад ир гэж дуудна.

Гэрэлтэй ч гэлээ жихүүдэс хүрэм хачин коридорт хаалга бүрийн өмнө хоёр хүн хөдөлгөөнгүй зогсох ба Юнаг өнгөрөх үед толгой бөхийлгөн ёслож байв. Тэр явсаар олон хаалга өнгөрсөний эцэст хамгийн булан дахь хаалгыг нээн дотогш ороход шууд л эмнэлгийн мэт үнэр сэнх хийж Юна дөрвөлжлөн татсан цагаан хөшигийг нэг тийш болгоод Жимин рүү харлаа.

Жимин удаанаар дөхөн түүний хажууд ирэхдээ шууд л уйлж эхэлсэн юм.

Хөшигний ард түүний тэгтлээ дурлаж хайрласан Шюга гэгч хөдөлгөөнгүй атлаа нүд нь нээлттэй амьсгалах төдийхөн хэвтэж байсан аж.

"Баярлаж байна уу?"

Юнаг ингэж асуухад Жимин зүгээр л түүний хоолойг боомилон хананд шахаад нулимстай хэрнээ ширүүн харцаар харав.

"Өдийг хүртэл түүнийг энд хорьсон хэрэг үү?! Хараал идсэн өлөгчин!"

"Тавь л даа! Бид ярилцах хэрэгтэй"

Юна чадахаараа л үгээ хэлэн байж Жиминий гарыг суллуулан газар сөхрөн унав.

"Чи Юнгиг яасан юм?!"

"Би түүнийг амьдруулсан! 9 сарын өмнө тэр сургуулийн дээвэр дээр сууж байсан юм"...

9 сарын өмнө

"Юу хийж байгаа юм бэ?"

Орой болтол номын санд сууж хичээл хийсэн Пак Юна түр амс хийхдээ сургуулийн дээвэр лүү гарч ирсэн аж. Тэгэхдээ доош хөлөө унжуулан суух Мин Шюгаг харсан юм.

"Амарч байна"

"Би ч бас амрах гээд-"

"Дургүйцэхгүй бол чимээгүй байгаад өг. Хаана ч явсан хүн дагаад ядаргаатай байдаг юм"

"Ойлголоо"

Юна толгой дохин ингэж хариулахдаа түүний хажууд түүнтэй адил байрлалтай суув.

"Ийм орой болтол энд юу хийж байсан юм?"

"Хичээл. Манай аав ээж намайг онц сурлагатай байх ёстой гэдэг юм. Надад зарим ном олддоггүй болохоор сургуулийн номын сангаас хэрэглэдэг гэх үү дээ"

Юнги хариу хэлэлгүй толгой дохиод тэндээс босох гэхдээ хөл алдан доош унах шахахад Юна амжиж барьсан ч түүнийг дийлж дээш гаргаж чадалгүй алдчихсан аж.

Яаран сандран доош бууж ухаангүй хэвтэх Юнгиг яахаа мэдэхгүй хэсэг зогсохдоо зүгээр л жолоочоо дуудан гэр лүүгээ авч явсан юм.

Түүнээс хойш аавынхаа хувийн эмчээр тэрнийг эмчлүүлж өнөөдрийг хүргэсэн нь энэ юмсанж.

"Тэгээд өнөөдөр тэр нүдээ нээсэн. Сэргэх эсэхийг нь мэдэхгүй байсан болохоор чамд хэлж чадаагүй юм"

"Чи зүгээр л надад хэлчих ёстой байсан юм! Яагаад зүгээр л эмч дуудчихаагүй юм бэ?!"

"Хэрэв... Эмч дуудсан бол хүмүүс бас цагдаа нар бүгд намайг түлхсэн гэх вий гэж айсан юм. Тэгдэг шүү дээ"

Юнагийн хоолой сулран ингэж хэлэхэд Жимин гүнзгий амьсгаа аван нүдээ аниад "Тэгвэл, Юнги эргэж босох уу? Дахиад дуулж бүжиглэж, реп хийж чадах уу?"

"Би эмч биш шүү дээ. Юу ч мэдэхгүй. Гэхдээ аавын эмч найдвар тавиад хэрэггүй гэсэн"

"Тэгвэл зүгээр л явуулчих"

"Юу?"

"Би байсан бол ингээд үхэх ч биш амьдрах ч биш байдалд удаан байхыг хүсэхгүй байх байсан"

Ayyy! Сар шинийн мэнд Byeols! ♡
Хөдөө яваад ирлээ. Ядарсан ч гэсэн онгод ороод болдоггүй ээ. Замд үйл явдал бодогдоод л яваад байлаа.

Бүгдээрээ сайхан шинэлээрэй. Дэглэмээ сайн сахиад битгий өвдөөрэй🖤

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now