"Би..."
"Үгүй ээ үгүй... хүлээ! Тэхёнаа би асуугаагүй шүү"
"Юу?"
"За юу? Би чамаас энэ асуултыг асуугаагүй. Тэгээд бодчих!"
Жимин түүнийг тэнд орхиод шатаар буугаад алга болчихсонд Тэхён хэлэх үггүй болон тэндээ гацаж орхив.
"Яасан? Салчихсан уу?"
"Үгүй ээ"
"Тэгээд яасан юм? Асуугаагүй юм уу?"
"Асуугаагүй. Тэгээд л тэр"
Тэхён төв царайлсаар ширээнийхээ ард суун шанаагаа тулав.
"Hey! За юу болов? Царайнаас чинь харвал салчихсан бололтой... Би чиний оронд байсан бол хайргүй гэж хэлэх байсан юм. Гэхдээ бүтэхгүй л дээ... Тэр яаж ийгээд үнэнийг нь мэдчихсэн байдаг"
Өнөөх хачин хүүхэд ширээн дээр нь суугаад ингэж хэлэхэд Тэхёны сониуч зан хөдлөн түүн рүү харцаа өргөв.
"Хэрэв худлаа хэлчихвэл?"
"Мэдэхгүй ээ... Тэр зүгээр л ууртай болчихдог. Пак Жимин худлаа ярьдаг хүнд дургүй. Би чамд нэг түүх ярьж өгөх үү?"
"Ямар?"
"Өмнө нь манай сургуулийнхан Жиминийг таньдаггүй байсан тэр үед үнэхээр алдартай нэг сурагч байсан юм. Тэгэхэд Жимин жирийн л нэг сурагч байсан байх. Мэднэ биз дээ? Жиминийг сургуулийн хаалгаар орж ирэхэд бүгдийн нүд түүн дээр тусдаг. Тэр ч гэсэн тийм байсан. Түүнээс нүдээ салгаж чаддаггүй байсан тэр сурагчдын дунд Жимин ч бас байсан юм. Мин Юнги. Хараал ид гэж... Тэр үнэхээр халуухан. Сургуульдаа ч биш ер нь Сөүлд алдартай тийм хүүхэд байсан"
"Дуучин байсан юм уу?"
"Мм. Тэрнийг танихгүй өсвөр насны хүүхэд бараг л байдаггүй байх. Мин Шюга. Тэр дуучин болохоосоо ч өмнө алдартай л байсан. Ямартай ч энэ сургуульд түүнээс илүү спортлог хүн байгаагүй. Биеийн тамирын багш нар хүртэл араас нь их хөөцөлддөг байсан даа. Харин Жиминийг алдартай болгосон зүйл нь ердөө л Шюгагийн араас шантралгүй гүйсэн нь. Пак Жимин өдөр болгон Шюгад элдэв янзын бэлэг өгч шалгалт бүр дээр нь тусалж шийтгүүлэх болвол өмнөөс нь шийтгүүлж, боломж л гарвал сэтгэлээ илчилдэг байсан. Тэгсэн нэг өдөр залхсандаа ч юм уу зүгээр л зөвшөөрчихсөн. Тэрнээс хойш хэдэн сарын дараа Шюга таг чиг алга болчихсон юм. Юу болсныг мэдэхгүй ч манай сургуулийнхан Пак Жиминтэй л холбоотой гэж ярьдаг"
YOU ARE READING
𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|
FanficАйлын эрх жаалаар хамаагүй тоглож болдоггүй юм. /2022.01.01/ - /2022.02.24/