14. Салмааргүй байна

672 77 1
                                    

"Ирэх хүн дуусчихсан баймаар юм. Хэн ирдэг билээ?"

Үдэшлэгийн эзэн амандаа бувтнасаар хаалгаа нээхэд Жимин зогсож байх ба юм хэлэлгүй дотогш орж ирэн Тэхёныг нүдээрээ хайв.

"Пак Юна Ким Тэхён хоёр хаана байна?!"

"Дээд давхарын өрөөнд байгаа. Юу болсон юм?"

"Хараал идсэн жүжигчин!"

Жимин хараал урсгасаар шатаар дээш гаран эхний хаалгыг нээвэл Юна толины өмнө нүүрнийхээ будгийг янзалж байх харагдах аж.

Харин цаадах орон дээр нь Тэхён хэвтэх ба ухаангүй байгааг нь ойлгосон Жимин хөмсгөө зангидсаар Юнаг татан хананд шахав.

Жимин болон тэрний найзууаас үхтлээ айж байсан Пак Юна энэ удаад ёжтой инээмсэглэл тодруулан өөдөөс нь ширтэнэ.

"Тэхёнд юу хийсэн?"

"Тийм байж... Энэ дараагийн Юнги тийм биз? Хэрэв өмнөх хэдэн тоглоомнуудын чинь нэг байсан бол... Чи ирэхгүй байсан. Таачихсан уу?"

"Ким Тэхёныг яасан гэж асууж байна!"

"Унтаж байгаа биз дээ? Харахгүй байна гэж үү?"

"Миний амьдралаас арилаад өг!"

"Чи эхлүүлсэн биш гэж үү?"

"Хараал идсэн... Нэгийг нь алдсан бол нөгөөг нь алдаж чадахгүй за юу?"

Жимин түүнийг түлхэж хаяад Тэхён руу алхах гэвэл Юна гэнэт чанга орилж эхлэх нь тэр.

Гэсэн ч Жимин тоолгүй Тэхёныг тэвэрч аваад өрөөнөөс гаран алга болов.

_

Хүндрэх зовхио дааж ядан нүдээ нээх Тэхён нуруунаас нь тэврэх нэгнийг хэн гэдгийг мэдрэхдээ багахан инээмсэглэл тодруулан эргэж харав.

Дэрэндээ шахагдчихсан булцгар хацар, урагш цорвойчихсон зузаан уруул, духыг нь халхлах саарал үс. Түүнд бүгд төгс санагдаж байсан юм.

Тэхён хоёр хоногийн өмнөөс бууж өгсөн. Эцсээ хүртэл Жиминд дасаж сайн болохгүйгээр дуусгана гэж шийдсэн ч зүгээр л буугаад өгчихсөн юм.

"Жаахан унтацгаая. Чамайг өргөж машинд хийх гэж юу болсон гэж бодно? Гар тасрах шахсан. Ядраад байна"

Жимин нүдээ аниастай хэвээр ингэж хэлээд Тэхёныг энгэртээ наан чанга гэгч нь тэврэв.

Даанч Тэхёны нойр бүрэн сэргэчихсэн байлаа.

_

"Тэхёнаа сэрээрэй! Хичээл орох нь байна!"

Өглөө эрт Жиминий чарлах дуугаар год хийсэн Тэхён яарсаар хувцсаа өмсөн өрөөнөөсөө гарвал Жимин гал тогоонд нь хоол хийж байх нь тэр.

"Хоцорлоо гээгүй юм уу?"

"Хоёр цаг дутуу байгаа. Зүгээр л эрт сэрээсэн юм"

"Яах гэж?"

"Харж байгаа биз дээ? Би хоол хийж байна. Тайван идчихээд сургууль хүртэл хамт алхацгаая"

Тэхёнд нойр нь хайран санагдсан ч ширээний ард суун Жиминийг хойноос нь ажиглав.

"За болчихлоо"

Жимин шарсан өндөг, гахайн махаа таваглан Тэхёны урд тавиад эсрэг талд нь өөрөө суулаа.

"Надад хэд хэдэн асуулт байна"

"Асуу асуу"

"Би яаж энд ирсэн юм? Уг нь Юнатай үдэшлэгт явсан юмсан"

"Санаж байна уу? Юна чамд надаас хол байхыг сануулдаг байсан даа. Харин одоо би чамд сануулж байна. Пак Юнагаас хол бай"

"Яагаад?"

"Тэр зүгээр л итгэж болохгүй хүн"

"За за... Тэгвэл дараагийнх нь. Хүүхдүүд надад хэлсэн юм. Хэрэв би чамд сайн гэдгээ хэлвэл бүгд дуусна гэж. Би хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр-"

"Салаагүй ээ. Салмааргүй байна"

Жимин толгой сэгсэрсээр ингэж хэлээд нэг бүтэн өндөг амандаа хийж орхив.

"Сүүлийнх нь. Шюга гэж хэн байсан юм?"

"Чи яаж... Тийм дээ. Танихгүй хүн байхгүй байлгүй. Тэр... миний анхны хайр байсан. Үргэлж инээж явдаг. Сагсан бөмбөг тоглож байхдаа ямар солиотой харагддаг гэж санана. Тэр гайхалтай хүн байсан юм"

"Нэмэлт асуулт. Тэрэнд юу тохиолдсон юм бэ?"

"Тэрний тухайд... Хэлж чадахгүй нь дээ. Мартмаар байдаг болохоор сэргээхийг хүсэхгүй байна"

_

"Тэд салаагүй юм байна"

"Гэхдээ яах аргагүй асуусан баймаар юм?"

"Шинэ сурагч сайн биш байсан юм болов уу?"

Сургуулийн хаалгаар хөтлөлцөн орж ирэхийг нь харсан сурагчид дор бүрнээ шивнэлдэн тэднийг дагуулан харж байлаа.

"Чамд эвгүй биш байна уу?"

"Огтхон ч үгүй. Надад тэд нар харагдахгүй байна"

Тэхён инээмсэглэсээр Жимин рүү харах бол Жимин хөтөлсөн гараа чангалан нүдээрээ инээмсэглэнэ.

"Жиминаа надтай түр уулзахгүй биз?"

Annnnyeonggggg! Оройтуулаад л байгаа. Өршөөгөөрэй... Цагаан сар цагаан сар гээд цэвэрлэгээ дуусахгүй юм аа. Хийгээд л байгаа. Бичиж амжихгүй оройхон орондоо орж байж л бичих боломж гараад байна.

Тэгэхээр байна аа. Хэд хоног жаахан завсарлах байх аа. Ямартай ч цагаан сар өнгөртөл. Хүлээж өгөөрэй♡

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now