"Мин Юнги үхлээ гэхэд яаж шийдэх юм?"
"Чандарлаад нэг тийш болгож болно шүү дээ. Чи тэгж чадах хүн"
"Юу гэх гээд байгаа юм бэ?"
"Эсвэл зүгээр л нэг газар орхичих. Камерт өртчихөлгүйгээр. Хэн нэгэн олж л таарна. Харин би үүнд чинь хамаагүй шүү. Бүр хараагүй. Тэгж ойлго"
Жимин Шюга руу нэг л хөндий харцаар харсаар ингэж хэлээд өрөөнөөс гараад явчих нь тэр.
Тэхёныг ч тосож авалгүй шууд хүрээд ирсэн тул Юнагийн гэрээс гарахдаа урдаас нь алхаж яваа түүнийг олж харав.
"Жиминаа!"
Өөрийг нь анзааралгүй гэр лүүгээ орох гэж байсан Тэхён Юнагийн хоолойг сонсон тэдэн рүү харцаа тусгав.
"Бас юу гээв?"
"Хэрэв... түүний талаар ямар нэг хэрэг гарвал би буруугүй шүү"
"Би ч буруугүй. Оролцоо ч үгүй гэдгийг минь мэдэж байгаа юм чинь намайг татчихгүй юм байгаа биз дээ?"
"Мэдэхгүй ээ. Тэр үедээ л болно биз"
"Юу ч болсон татаад явна л гэж сонсогдоод байна даа"
"Яв аа. Тэхён хараад байна"
Юна хаалгаа хаан алга болоход Жимин түрүүнээс хойш юу яриад байгааг нь амьсгалаа түгжин сонсох гэж оролдсон Тэхён руу харав.
Тэгээд шууд хашаа даван өөдөөс нь алхсаар урд нь ирээд "Уучлаарай. Өнөөдөр хамт ирсэнгүй"
"Юнагаас хол бай гээд байсан байж тэнд юу хийж байгаа юм?"
"Юу ч биш ээ. Харуулах юм байна гээд байхаар нь очсон юм. Нэг гуйвал салдаггүй ядаргаатай болохоор нь яах ч аргагүй байдалд орчихсон"
Жимин үгээ дуусган Тэхёныг хөтлөөд гэр лүү нь орохыг оронд хашаанаас гаран нэг тийш алхаж эхлэх нь тэр.
"Хаачих гэж байгаа юм?"
"Мэдэх юм алга аа. Сэтгэл санаа жаахан тавгүй байна. Алхацгаая"
Тэхён түүний сулхан хэлсэн үгнээс нь болоод хэлэх гэснээ цааш нь залгичихав.
"Юм асуухгүй хэрэг үү?"
"Юу?"
"Чамд надаас асуух асуулт олон байгаа биз дээ? Би мэдэж байна"
"Асууж... болох юм уу?"
"Миний үерхлийн амлалт хүчинтэй хэвээрээ юм шүү"
"Тэгвэл... Юна чамд юу харуулсан юм?"
"Тэр үү...? Хэлэхэд жаахан хэцүү зүйл л дээ. Харсан надад ч хэцүү санагдаад байгаа болохоор"
Жимин амаа жимийн инээмсэглээд ингэж хэлэхэд Тэхён багахан толгой дохисоор түүнийг даган алхана.
"Юу ч гэсэн цэцэрлэгт хүрээлэн орох уу?"
"Яасан ч яахав"
Цэцэрлэгт хүрээлэн орон зайрмаг, хөвөн чихэр идэж, алсыг харагчид суугаад бууж ирсэн хоёр яриагаа үргэлжлүүлсээр тэндээс гарцгаалаа.
Нар хэдийн жаргаж хөлөө цуцтал алхсан тэд бараг л гэрийнхээ үүдэнд ирчихээд байв.
"Тэхёнаа?"
"Мм?"
"Хэрвээ... дэлхий дээр зомби гараад ирвэл чи яах байсан бэ?"
"Ямар кино үзчихээд юун хачин юм яриад байгаа юм?"
"Би байсан бол чамайг амьдруулахыг хичээх байсан. Өөрөө үхсэн ч бай чамайг амьдруулах байсан"
"Яагаад?"
"Найз залуу чинь болохоор"
"Биш байсан бол?"
"Өөрийгөө аврах гэж бүхнийг хийнэ"
"Чи үнэхээр хачин хүн юм аа"
"Мэднэ ээ"
"Тэгвэл найз залуу нь биш байсан ч тэр хүндээ үнэхээр хайртай байсан бол?"
"Би... бусдыг хайрладаггүй"
Хичээл удахгүй орох нь T_T
YOU ARE READING
𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|
FanfictionАйлын эрх жаалаар хамаагүй тоглож болдоггүй юм. /2022.01.01/ - /2022.02.24/