4. Битгий яв

912 96 7
                                    

Жимин уруулаа хазалсаар Тэхён руу дөхөн сандалтай нь хойш түлхээд өвөр дээр нь суухад Тэхён гайхан нүд рүү харан шүлсээ залгина.

"Юу хийгээд байгаа юм?"

"Чамайг үнсэх гэж байна"

Жимин ингэж хэлээд Тэхёны хацраас барин уруулыг хүчтэй гэгч сорон авах нь тэр.

Удаа ч үгүй Жимин үнсэлтээ салган чангаар инээд алдаад эхлэв.

"Чи үнсэлцэж чаддаггүй юм байна. Тэгэхээр бүр юу ч мэдэхгүй гэсэн үг болж таарч байна уу? Таалагдаж байна"

Жимин ингэж хэлээд дахиад үнсэх гэхэд Тэхён цээж рүү нь түлхээд "Гоймон муухай болчихно. Хурдан идэх хэрэгтэй"

"Чи угаасаа ийм мэдрэмжгүй юм уу эсвэл тэнэг юм уу?"

"Би ч бас өлсөж байна. Нялцайчихвал идэхэд урамгүй"

Жимин нүдээ эргэлдүүлсээр өвөр дээрээс нь босоод ширээний ард буцан суухад Тэхён одоо л нэг бүтэн амьсгаа аван гоймонгоо идэхээр урагшлав.

Гоймон ч дуусч Тэхён савыг нь цэвэрлэчихээд өрөөндөө орохоор явахдаа Жимин байгаа гэдгийг санан эргэж харахад Жимин яг ард нь зогсож байх нь тэр.

Тэхён цочсондоо хойш унах шахах бөгөөд Жимин амжиж бариагүй бол толгойгоороо газар шаах байсан биз.

"Барьчихлаа!"

Тэхён хурдхан тэврээс нь холдон цааш зогсоод "Явахгүй юм уу?"

"Энд хонодог юм бил үү?"

Жимин Тэхёныг дээрээс доош нь гүйлгэж харангаа ингэж хэлэхэд Тэхён хөмсгөө зангидан "Цагдаа дуудчихна шүү!"

"Юнагийн төлөө юу?"

Юу л хэлнэ Юнагийн нэрийг барин сүрдүүлэх тэр Тэхёны уурыг хүргэж байв.

"Би унтмаар байна. Өглөө хоцорчих гээд байдаг болохоор эрт унтах хэрэгтэй"

"Би хүргээд л өгөхөд болно шдээ"

"Үгүй дээ баярлалаа"

"За за..."

Жимин халааснаасаа утсаа гаргаж ирэн шатнаас буух гэхэд Тэхён хүндээр санаа алдсанаа "Хүссэнээ хий. Над руу л битгий ойртоорой"

"Сайн жаал"

Жимин Тэхёны толгойг илэн инээмсэглээд дээш гаран эхний өрөө рүү оров.

"Наадах чинь миний... За за"

Жимин өөрийн дураар өрөөнд нь явж ороод орон дээр нь унаад өгсөнд Тэхён яаж ч чадалгүй шкафнаас хөнжил аван буйдан руу явав.

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now