17. Хэн юм?

631 74 8
                                    

Жимин Тэхён хоёр уулзалдалгүй 2 хоножээ. Даваа гариг учир өнөөдөр л хүссэн хүсээгүй гэрийнхээ үүдэнд тааралдацгаах аж.

Тэхёныг хүлээн хэсэг суусан ч Тэхён машиныг нь өнгөрөн яваад өгөх нь тэр.

"Тэхёнаа суухгүй юм уу?"

Жимин түрүүлээд яваад өгсөн түүни араас удаанаар яван зэрэгцэж очоод цонхоо нээн ингэж асуув.

"Хэтэрхий горьдчихсон байж. Уг нь... надад ингэж хандсан чинь анхных гэж сонссон болохоороо би арай онцгой гэж бодож байсан юм. Тэгсэн чинь үгүй байсан юм шиг байна"

"Ярилцъя Тэхёнаа. Эхлээд суучих"

"Жиминаа дүрэм бол дүрэм шүү дээ. Би чамд сайн. Хэдхэн хоног өнгөрсөн ч гэлээ үнэхээр хайртай болчихсон. Тэгэхээр чи дуусгах ёстой байх"

"Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?"

"Мэдэж байна аа. Салах талаар ярьж байна. Ээж надад энд ирэхээс өмнө их олон зүйлийн талаар ярьсан. Танихгүй хүнтэй аль болох харьцахгүй байх хэрэгтэй, Сайн таньж мэдэж байж үерхэлийн талаар бод, Хамаагүй хүмүүст итгэж болохгүй гээд л... Ээжийн хэлснийг л дагах байсан юм"

Тэхён түүн рүү харалгүй ярьсаар буруу харан нулимсаа нэг арччихаад тэрнийг орхин гүйгээд явчихав.

"Та түүнийг гомдоох үг хэлээ юу?"

"Гомдоох гэсэндээ биш үнэнээ л хэлсэн юм"

"Юу гэж?"

"Би бусдыг хайрладаггүй. Тэгээд хэлчихсэн"

"Гомдоно шүү дээ. Би тэрний эмзэг гэдгийг анзаарсаан. Та ч гэсэн түүнд зүгээргүй гэдгийг ажигласан. Алдах хэрэггүй гэж бодож байна"

"Та юу мэдэх юм? Хүний бодол уншдаг хэрэг үү? Дураараа ярих хэрэггүй!"

Жиминий уцаартайхан хэлсэн хэдэн үгэнд жолооч дуугаа хураан чимээгүй болов.

Сургууль дээрээ ирэн машинаас буухдаа хэнтэй ч юм ярилцан инээх Тэхёныг нүдэндээ буулгаж салгалгүй харсаар сургуулийн хаалгаар орлоо.

"Ингэхэд Пак Жимин та хоёр яасан юм?"

"Түрүүхэн салчихсан"

"Сайн гээд хэлчихсэн байх нь ээ? Сайн байна. Түүнээс зайгаа барьсан нь дээр"

"Гэхдээ би Жиминд үнэхээр сайн болчихсон..."

Тэхён Хусогт анги руугаа орох хүртлээ болсон бүхнийг ярьж өгөөд чимээгүй болохдоо хариулт нэхсэн харцаар харах аж.

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now