2. Хөрш байжээ?

1.1K 106 7
                                    

Сэрүүлэг тавьсан ч түүндээ сэрээгүй Тэхён сая л нэг сэрэхдээ хоцорч байгаагаа мэдэн яаравчлан хувцсаа өмсөв. Гал тогооноос хамгийн түрүүнд гарт таарсан жигнэмэгийг авч амандаа хийгээд сургуулийнхаа зүг хар хурдаараа гүйв.

"Орж болох уу багшаа?"

"Тэг ээ. Эндэхийнх биш болохоор дасаж амжаагүй байгаа байх"

"Баярлалаа багшаа"

"Цаашдаа хоцрохгүй байхыг хичээгээрэй"

"За"

Тэхён амьсгаадсаар ширээндээ очин суухад багш хичээлээ үргэлжлүүлэн зааж эхлэв.

"Яагаад хоцорсон юм?"

Юна багшийн нүдийг хариулан Тэхёныг хатган асуув.

"Өмнө нь намайг ээж сэрээдэг байсан юм аа. Ганцаараа болохоор..."

"Эрхийн балай байжээ дээ? Хөөрхөн юмаа"

"Чи ер нь өглөө намайг аваад явж бай тэгэх үү? Би хаалгаа түгжихгүй орхичихож байя. Тэгэхгүй бол би өдөр болгон хоцрох юм шиг байна"

"Үгүй ээ яахав... болохгүй юм ч байхгүй л дээ"

"Баярлалаа"

"Чи арай ээждээ эрхэлж явсаар байгаад үерхэж ч үзээгүй юм биш биз дээ?"

"Яасан?"

"Нээрээ юу?"

"Үзээгүй шд"

"Бурхан минь. Гэнэн ариухан амьтан байх нь ээ?"

Их завсарлагааны үеэр хөрш охин Тэхёныг дагуулан сургуулийн цайны газар луу явах аж.

Хуучин сургуулийг нь бодвол хамаагүй том бас тохилог, орчин сайтай байгаа нь Тэхёнд их таалагдаж буй нь илт.

"Сайхан хооллоорой"

"Заа"

Тавган дээр нь хоол тавьж өгөх охид бүгд ингэж хэлэх бол Тэхён тэр бүрт нь ийн хариулна.

"Hey! Шинэ юм уу?"

Хэн ч юм баахан танихгүй банди нар тэдний ширээнд ирэн ширээг нь эзлэн суухад өнөөх охин хөмсгөө зангидан дургүйцлээ ч илэрхийлж чадахгүй амаа хамхин сууна.

"Та нар хэн юм?"

"Хэн юм бэ? Юна чи арай бидний хэн гэдгийг тэрэнд хэлээгүй юм биш биз дээ? Гомдмоор гэдэг нь"

"Тэхёнаа явцгаая"

Юна тэднээс аль болох байхыг хичээн ширээнээ босох гэтэл нэг нь түүний мөрөн дээр даран буцаагаад суулгачихав.

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now