21. Жимин явчихсан

722 78 7
                                    

Сургуулийн арын хэсэгт тамхи татахаар ирсэн Жонгүг хэдэн банди хэн нэгнийг хананд шахчихсан байхыг харахдаа шууд Жимин рүү залгав. 

"Жиминаа энд Жинийг хэдэн хүүхэд дээрэлхэж байна"

"Хаана?"

"Сургуулийн ард"

"Алдчихалгүй барьж бай"

5 минут ч хүрэхгүй хугацаанд Жимин өөр хоёр хүүхдийн хамт ирэхэд Жонгүг нэг хүүхдийг буланд шахчихсан байж байх нь тэр.

"Хэдэн хүүхэд гэсэн биз дээ? Бусад нь яачихсан юм?"

"Би ганцаараа шдээ. Ядаж нэг нь байна. Гэхдээ бусдыг нь хэн гэдгийг мэдэж байгаа"

Жонгүг өнөөх хөвгүүнийг Жимин рүү хүчтэйхэн түлхээд ингэж хэлэхэд Жимин шууд л шанаадаад авсан юм.

Тэгээд нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн Жинийг тэврэн тайвшруулахыг оролдоно. 

"Новш чинь!"

"Хэний хүнээр оролдсоноо мэдэж байна уу?"

Цусаа ханиалган гэдсээ тэвэрчихээд эвхрэх хүүг гурвуулаа нийлчихээд зодож байхад нь Тэхёны хоолой сонсогдож бүгд эргэн харлаа.

"Та нар юу хийгээд байгаа юм?"

"Чамд ямар хамаатай юм?"

Тэхён түүний асуултыг үл тоон босох тэнхэлгүй болсон өнөөх хүүг татан босгох гэхэд Жимин гараа атган түүнийг цохиж орхив. 

"Чи энэний юу болоод урдуур ороод байгаа юм?!"

Жиминийг өөрийнх нь өмнө явган суугаад эрүүнээс барьж авахад Тэхён айж байсан ч нулимсаа цааш залгиж байсан юм.

"Энэн шиг болохоосоо өмнө зайл!"

Жиминийг ингэж хэлэхэд Тэхён хөмсгөө зангидан гарыг нь түлхээд "Энэ хүүхэд яасан болоод та нар ингээд байгаа юм?"

"Хараал ид гэж... Энийг ч бас!"

Жимин Тэхёныг цамцных нь захнаас татан Жонгүг руу түлхэхдээ ингэж хэлээд чихэнд нь нэг юм шивнээд Жинийг хөтөлсөөр булан эргэн алга болов.

Жинийг гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирэн усанд орчихоод кофе найруулан зогсох Жимин юу ч юм бодон кофегоо хөртөл нь хутгаж орхижээ.

Гэнэт ухаан орсон бололтой толгойгоо сэгсэрээд кофегоо барьсаар өрөөндөө орж ирэн тэмдэглэлийн дэвтэрнийхээ ард суулаа. 

Тэр надад гомдож байгаа байх. Эсвэл... хэдийн хайргүй болчихсон юм чинь уур нь хүрч үзэн ядаж байгаа байх.

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now