18. Энэ шдээ!

639 72 5
                                    

"Хөөе Пак Жимин!"

Толгой дээгүүрээ хөнжил бүтээн нам унтах Жиминийг орилсоор сэрээх залуу хөнжлийг нь хуу татан шидэж орхив.

"Яах гээ вэ..."

"Өнөөдөр аав ээж хоёр ирнэ гэдгийг мартаа юу? Хурдан яв! Би гэрээ цэвэрлэх ёстой"

"Жаахан... Намайг тойруулаад цэвэрлэчих"

Жимин нойрмоглосоор ингэж хэлээд эвхрэн хэвтэхэд өнөөх нь хараал урсгасаар тоосоо соруулан өрөө тойрно.

"Жонгүгаа?"

"Яав?"

"Танайд хэсэг байчихаж болохгүй юу?"

"Юуны чинь хэсэг! Бүтэн сар боллоо шдээ!"

"Очих газар байхгүйг мэдэж л байгаа шдээ..."

"Нөгөө ангийн Ким Сокжин чамайг дуртай хүлээж авна даа. Тийшээ явсан ч яадаг юм?"

"За яаж дээ... Очих газаргүй байлаа байлаа гэхэд арай ч тийшээ очихдоо тулаагүй байна. Очих газар гэснээс... Надад байгаа шдээ!"

Жимин гэнэт орноосоо босон хувцсаа амсөж эхлэхэд Жонгүг ашгүй гэх шиг баярлангуй харж байв.

Тэр өвлийн амралт эхлээд л Жонгүгийн гэрт ирсэн ба өдөр бүр элдэв зүйлс хийж дэмий хэвтэж байсан юм. Хамгийн хачин нь түүнд өөр хэн нэгнээр тоглох хүсэл огт төрөөгүй аж.

Очих газраа олсон Жимин цүнхтэй хувцсаа аван хэтэвчээ халааслаад саравчтай малгайгаа барьсаа Жонгүгийн гэрээс гарлаа.

Такси барьж Тэхёны гэрийн үүдэнд буугаад хаалганых нь кодыг хийн дотогш оров.

Сүүлийн сар эзгүй байсан тул тоос дарж харанхуй татах ба басхүү нэлээн бүгчимдүү байсан юм. Уртхан амьсгаа аван цүнхээ тавиад хөшигнүүдийг цонхтой нь хамт нээн агаар оруулав.

Тэгээд угаалгын өрөө орж алчуур хувин барьсаар гарч ирэхдээ гартаа резинэн бээлий углажээ.

Тэр цэвэрлэгээ хийх гэж байгаа бололтой.

Амралт дуусахад 7 хоног үлджээ. Тэхёны гэрт бараг сар болчихсон Жимин ээжийгээ ажилдаа явахыг нь цонхоор харуулдсаар явангуут нь гэртээ орж ном дэвтэр хувцас хунараа цуглуулж аваад буцах аж.

Дараа нь хонхолзох гэдсээ хооллохоор пицца захиалчихаад зочны өрөөнд зурагтны өмнө унаад өгөв.

Удаа ч үгүй хонх дуугарч захиалга нь ирэх ба тооцоогоо хийчтхээд хаалгаа хаахдаа хашааных нь үүдэнд машин зогсохыг харах нь тэр.

Тэхёныг ганцаараа ирнэ гэж бодож байсан Жимин машинаас буух Тэхёны ээж болон өөр нэг танихгүй хөвгүүниг хараад сандарч эхлэв.

Дип дап хийсээр нөгөө гурав ч орж ирж Жимин яахаа мэдэхгүй байсан ч тосож авахаар үүд рүү очив.

"Өө Жимин? Эзэнгүй гэрт юу хийж байдаг билээ?"

"Би харин нөгөө..."

"Эгч ээ энэ шдээ! Нөгөө Тэхёны-"

Хусог хариугүй ам алдахын даваан дээр Тэхён амыг нь даран ээж рүүгээ инээмсэглээд "Найз" гэх аж.

"Би харин гэрээсээ зугтчихсан юм аа. Хаана очихоо мэдэхгүй кодыг нь мэдэх юм чинь гээд энд ирчихсэн"

"Өө... Балай юм. Яагаад зугтчихдаг билээ?"

"Ээж! Жиминий аав ээж хоёр салаад Жимин ээж дээрээ байдаг ч гэсэн ээжтэйгээ таагүй харилцаатай гэсэн. Тэгээд хааяа гэрээсээ зугтчихдаг"

Тэхён товч хэрнээ тодорхой гэгч нь тайлбараж өгөөд чимээгүй болоход ээж нь өрөвдсөн харцаар харсаар ойртож очин мөрийг нь илж өгөв.

"Миний хүү ээжтэйгээ хурдан эвлэрэхийг бодоорой. Хүлээж байгаа байх"

Жимин толгой дохисон болоод Тэхёны гараас нь цүнхтэй ачааг нь аван өрөө рүү нь яваад өгөв.

Ард үлдсэн Тэхён Хусогийн чихэнд нэг юм шивнэчихээд дотогш орох аж.

"Дөнгөж пицца захиалаад байж байсан юм. Суугаад ид л дээ"

Жимин пиццагаа буйдангийн өмнөх намхан ширээн дээр тавиад тэднийг суулгав.

Тэхён пиццанаас нь нэг зүсэмийг идчихээд дээш гарахдаа Жимин рүү нүдээрээ дохин дагуулан явах аж.

"Энд юу хийж байгаа юм?!"

"Хэлсэн шдээ. Зугтчихсан"

"Яагаад заавал энд?"

"Очих газар үнэхээр байгаагүй ээ"

"Хэдий болтол?"

"Мэдэхгүй ээ"

Тэднийг ярьж байхад Тэхёны ээж хаалга нээн орж ирэх нь тэр.

"Та хоёр юу хийж байгаа юм?"

"Юу ч бишээ"

Тэхёныг өрөөнөөс гарахаар хаалга зүглэхдээ Жиминий үгийг сонсон байрандаа зогсов.

"Энд нэг өрөөг нь түрээслээд амьдарч болох талаар асуусан юм"

"Юу дэмийрээд-"

"Болно шүү дээ. Түрээслэж яах гэсэн юм? Зүгээр байж болно оо. Тэхёнд минь хань болоод"

Тэхёны ээж ингэж хэлчихээд гараад явчихсанд Тэхён гайхсаар Жимин рүү ширүүн харна.

"Юугаа яриад байгаа юм?!"

"Тэхёнаа би дахиад өөр хүнээр тоглоогүй. Бас чамаас салахыг ч хүсээгүй. Үнэндээ чамайг хайгаад л өдийг хүртэл ингэж явсан бололтой. Хэрэв чи хүсвэл-"

"Би Хусогтой үерхэж байгаа!"

Балайг нь аваа хаялөө😆🥲

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now