9. Яваад өг.

783 83 3
                                    

Тэхёны гэр эзгүй мэт чив чимээгүй байх ба хоёр давхраас шүршүүрийн дуу бүдэг бадаг дуулдана.

Яагаад ч юм халуун эсвэл бүлээн биш цэл хүйтэн усан дор зогсох Тэхён ямар нэг хөдөлгөөн хийхгүй нүдээ анина.

Тэгээд утас дуугарах чимээнээр усаа хаан алчуур нөмрөөд тэндээс гарах аж.

"За ээжээ?" ...

_

Сургуулийн коридороор хоёр дагуултайгаа алхах Жимин таарсан болгоноо дайран хүн биш мэт хандаж байв.

Явсаар хүрэх газартаа хүрсэн бололтой байрандаа зогсоод баруун тийш эргэн урдаасаа гурав дахь ширээнд суух Тэхёныг нүдэндээ тусгалаа.

Тэгээд урууландаа инээмсэглэл тодруулан Тэхёны нэрийг дуудав.

"Юм идмээр байна уу? Их завсарлагааны цаг болж байна"

Тэхён хүссэн хүсээгүй Жимин орж ирээд хөтлөөд гарах тул зүгээр л ширээнээсээ босон урд нь ирж зогссон байлаа.

"Тэгье дээ..."

Тэхён хэдийн эвлэрчихсэн байсан юм. Хайртай юу гэж асуух өдөр хүртэл нь түүний хүссэнээр байж аяыг нь дагах хэрэгтэй.

Харин Юна хэдийн Тэхёныг тоохоо больсон байв.

"Өнөөдрийн хоол амттай байна. Магадгүй чамтай хамт идэж бхйгаа болохоор байх"

Жимин нүдээрээ инээмсэглэн амандаа хоолоо хийх зуураа ярьсаар л байх бол Тэхён хоолноос ганц ч савхдалгүй зүгээр л хольж хутган сууна.

"Чамд амтгүй байна уу?"

"Чамтай сууж байгаа болохоор амсаж үзээгүй ч гэсэн амтгүй харагдаад байна"

"Надад дургүй байж болох ч тогооч эгч нарт буруу байхгүй шдээ. Тэдний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй"

Анх удаа мэт тэрний зөв үг Тэхёны анхаарлыг татаж царай руу нь харахад хүргэв.

"Чиний амнаас сонссон анхны эерэг үг бололтой"

"Үнэн шүү"

"Тийм ээ... тийм юм байна"

Тэхёныг хоолноос идэж эхлэхэд Жимин ч үргэлжлүүлэн иднэ.

"Амттай байгаа биз дээ?"

"Тийм байна..."

Завсарлагааны дараа Жимин Тэхёныг ангийнх нь үүдэнд хүргэж өгчихөөд буцан анги руугаа явлаа.

Гэсэн ч Тэхёны урвагар цонхигор царай түүний санааг зовоож байсан юм.

"Жиминаа энэ хүүхэд хайсан хүн чинь биш үү?"

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now