7. Болзоо?

791 78 1
                                    

Жиминий тэвэрт нам унтчихсан байсан Тэхён хонх дуугарах дуунаар нүүрээ үрчийлгэсээр нүдээ нээн орноосоо босов.

"Хэн бэ?"

"Ээж нь байна аа Тэхёнаа"

Хаалганы цаанаас ээжийнх нь хоолой сонсогдсонд Тэхён нүдээ бүлтийлгэсээр хаалгаа нээхэд үнэхээр ээж нь зогсож байх нь тэр.

"Ээж!!"

Тэр дороо том гэгч нь инээмсэглэн ээжийгээ тэврэн авав.

_

"Хичээл ном нь хэр байна? Сургуульдаа дасаж байна уу?"

"Сайн байгаа"

Тэхёныг ээжтэйгээ ойр зуурын юм ярингаа цайгаа ууж байхад нь Жимин цээж нүцгэн хоёр давхраас буугаад ирэх нь тэр. Аз болж тэр ядаж л өмдтэй байна.

"Хэн бэ?"

"Аа-аан энэ нөгөө... найз! Нөгөө утасны цаанаас орилоод байдаг найз маань"

"Аан... Их хурдан найзтай болжээ? Хамт хонох хүртэл дотно?"

Тэхёны ээж гайхсаар ингэж хэлэхэд Жимин тэр дороо бөхийн мэнд мэдээд ус аягалан уух аж.

"Тэгэхээр хэн гэдэг юм бэ дээ?"

"Пак Жимин гэдэг. Энэ хажуу талын байшинд амьдардаг болохоор санаа зоволгүй орж ирээд хоночихдог юмаа. Таныг ирнэ гэж мэдсэнгүй. Хачин санагдсан бол өршөөгөөрэй"

"Үгүй дээ. Хүүг минь харж хандаж байгаад баярлалаа"

Жимин өдөржин тэднийд байж Тэхёны ээжтэй нэлээн дотно болоод авсан байв.

Харин Тэхёны ээж Сөүлд яаралтай хэргээр ирсэн учраас маргааш нь буцах аж.

Өдрийн хоолонд Тэхёны ээж гараа гарган хоол хийж оройн хоолыг гадуур хамт идэхээр болсон байв.

"Тэхёнаа энэ цагаан цамцаа энэ савхин хүрэмтэйгээ өмсчих. Тэгээд хар жинсээ өмсөөд... догь залуу болж байна шүү дээ"

Тэхён ээжийнхээ сонгож өгсөн хувцаснуудыг сольж өмсөхөөр өдөржин өмсөж байсан унтлагын цамцаа тайлахдаа хүзүүн дээр нь үлдсэн шимсэн мөрнүүдийг таг мартаж орхисон байв.

𝐒𝐡𝐡! 𝐏𝐥𝐚𝐲𝐛𝐨𝐲ᵛᵐ |✔|Where stories live. Discover now