• PART II •

1.1K 81 2
                                    


Author's Pov

" Хайраа чи явахгүй байж болохгүй юм уу? " гэж Хэримийг гоншигноход чимдам барьсан залуу түүнийг чангаас чанга тэврээд хүзүүнд нь шигдэх аж.

" Хайр нь ч гэсэн явмааргүй л байна шүү дээ. Чамтайгаа хамт баймаар л байна. Гэвч энэ томилолтоос хайрынх нь ажлын ирээдүй шалтгаалахыг чи минь маш сайн мэдэж байгаа. Хайр нь гялс явчихаад хурдан хүрээд ирнээ "

" Хурдан гэнэ шүү! 1 сар явна биз дээ?! "

" Байнга дүрст дуудлагаар ярьж байна аа. Битгий уйл л даа хайраа мм? "

" Ү-Үгүй! Уйлна за юу! "

" Ингэх тусам хайрынх нь сэтгэл өвдөөд байна шүү дээ. Хайрынх нь сэтгэл өвдөөд байх юм бол ажлаа сайн хийж чадахгүй шүү дээ "

" ....Зааза! Би уйлахгүй мэдэв үү! "

Тэхён " Онгоц хөөрөх цаг болчихсон байна, хайр нь орлоо шүү за? Бас гадаа такси дуудчихсан болохоор тэр таксинд суугаад гэртээ болгоомжтой хариарай. " гээд Хэримийг сүүлийн удаа үнсээд онгоцондоо суухаар явлаа.

Харин Хэрим нусаа нэг татчихаад гадаа байх таксинд суув.

=============••==============
Haerim's Pov





" Миний хайр унтах гээд хэвтэж
байгаа юм уу? "

Тэхён: Тиймээ~ Түрүүн захиралтай хамт нэг хуралд орчихоод хүрээд ирсэн юм. Ядраад байхаар нь унтдаг юм уу? Гээд л байж байна. Чи минь юу хийж байна? Сайн байгаа биз дээ?

" Өчигдөр хадам аав ирээд явсан...."

Тэхён: Тэр өвгөн яах гэж ирээв?! Бас чамайг дарамтласан уу?!

" Чи аавыгаа битгий ингэж
хэлж бай л даа."

Тэхён: Тэр өвгөн чи бид хоёрт хэзээ ч сайн зүйл авчирахгүй.

" Х-Хайраа..."

Тэхён: Яагаад хоолой нь зангираад унаваа?

" Ч-Чамайг санаад байна. Энэ 2 долоо хоногийн хугацаанд би яг л биеийнхээ талыг нь алдчихсан юм шиг санагдах болсон."

Тэхён: Эвийдээ, хэдэн шөнө уйлсан бол доо? Миний хөөрхөнөө 15 хоног тэссэн юм чинь дахиад 15 хоног тэсэж чадна тиймээ?

" Мхн..."

Тэхён: Ухаантай бүсгүй шүү. Хайр нь үнэхээр их ядраад байгаа болохоор унтлаа шүү.   гээд утсаа зөндөө их үнсэж дуусахад бидний дуудлага дууслаа.

I'm Just Single MomWhere stories live. Discover now