• PART XVI •

851 70 2
                                    

[ 1 жилийн дараа... ]

Бёнчул маань доо 1 нас гарантай. Бас хөлд орчихсон. Дондогноод алхах нь ямар эгдүүтэй гэж санана. Пёнхуа маань харин 5 нас хүрэх гэж байгаа том залуу. Том хүү маань Тэхёны хуулбар, харин бага хүү маань яг Жонгүгийн хуулбар. Яагаад намайг дуурайсан хүүхэд төрж болдоггүй юм бэ?

Бёнчул маань аавынхаа том бүлтгэр нүдийг бүр яаааг дуурайчихсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бёнчул маань аавынхаа том бүлтгэр нүдийг бүр яаааг дуурайчихсан. Хүүхдүүд маань нүдэн дээр минь өсөж том болохыг харах сайхан байгаа ч ганц бие ээж юм шиг л байх юм. Жонгүг ажил ажил, уулзалт гээд гэртээ оногдохоо больсон доо. Бүр үнэхээр муухай. Бас болоогүй ээ архи барагтаа амсдаггүй байсан чинь хүн архи уудаг болчихсон. Долоо хоногт батаараа нэг удаа хөлөн дээрээ ч тогтож чадахааргүй болтлоо согтуу ирдэг.

Хүүхдүүдээ харангаа ажлаа хийж байтал Жонгүг надруу залгав.

" Байна уу? "

Жонгүг: Байна. Хайраа чи орой 18 цагаас гишүүнтэй хамт хоол идэхээ мартаагүй биз дээ?

" Өө...мартчихсан байна шүү дээ."

Жонгүг: Хайр нь та гуравыг очиж авах уу?

" ....За яах юм бэ дээ. Би өөрийнхөө машинаар очъё. Чи шууд наанаасаа оч."

Жонгүг: Зааза. Удахгүй уулзъя. гээд таслалаа.


Юу вэ? Одоо 16:30 болж байгаа юм уу? Одоо явахдаа бэлдэхгүй бол амжихгүй байх гэж бодон laptop-оо хаагаад хүүхдүүдээ хувцаслахаар явлаа. Бёнчулын живхийг сольж, өөр хувцас өмсүүлчихээд Пёнхуагын хувцасыг өмсүүлж байтал Пёнхуа найтаалгав.

" Бурхан өршөөг."      гээд нээх их зүйл бодолгүй үргэлжлүүлээд хувцасыг нь өмсөж байтал нус татах чимээ гарлаа. Пёнхуаг эргүүлээд хартал нус нь уруулаа хүртэл гойжчихсон байв.

" Ээж нь хоолойг нь харъя. Аа~гээрэй "

Пёнхуа: Аа~

Хоолойг нь харсан чинь улайчихаж.

I'm Just Single MomWhere stories live. Discover now