• PART XIV •

975 67 4
                                    

[ 8 сарын дараа.... ]

Би одоо 8 сар гарантай жирэмсэн. Мөдхөн төрнө.

" Хайраа бэлэн болчихсон уу?" гэж Жонгүг Пёнхуаг хөтлөж зогсонгоо надруу ширтэж хэллээ.

Хариуд нь би түүнрүү харж инээмсэглээд "Тиймээ болчихсон. Миний хоёр хайр бэлэн болчихсон уу? " гэв.

" Бид хоёр бэлэн болчихсон. Хайраа хүү маань 'Baby Boy' гэсэн бичигтэй цамц өмсчихсөн чинь бүр илүү хөөрхөн харагдаж байгаа биз? "

" ....Тийм байна. За явцгаая "


гээд бид хамтдаа машиндаа суулаа. Энэ 8 сарын хугацаанд бидэнд маш олон өөрчлөлт орсон. Гэр бүлд минь орсон өөрчлөлт бол манайх гэдэг айл чинь бүл нэмж байгаа. Миний хувьд би өөрийн гэсэн хувийн жижигхэн компанитай болсон. Компани маань эмэгтэй хүмүүс, хүүхдүүдэд зориулсан бараа бүтээгдхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ хамгийн эрүүл мэндэд хоргүй түүхий эдээр хийдэг. Үүнд хувцас, хоол, гоо сайхан гээд л бүх төрлийн бүтээгдэхүүн гаргадаг.

Харин Жонгүгийн хувьд түүний грүппийн нэг хэсэг болох барилгын компаны хэрэгжүүлж эхэлсэн маш том төсөл болох тансаг зэрэглэлийн хаус хотхон байгуулах төсөл амжилттай хэрэгжиж, одоо бараг л дуусах шатандаа явж байгаа. Ямар ч байсан бидний амьдрал болон, тус тусын ажил маш сайн байгаа.

Миний хүү Пёнхуа удахгүй 4 нас хүрэх гэж байгаа том жаал. Мөн өнөө маргаашгүй нэг сахилагагүй хүүгийн ах болно. Том ах болж байгаа болоод ч тэр үү? Илүү биеэ дааж, илүү сайн тод ярьж, илүү ухаантай болоод байгаа.

Пёнхуа: Ааваа ээжээ бид одоо хаашаа явж байгаа юм?

" Тэхён ахтай нь уулзах гэж байна."

Пёнхуа: Хөөх Гоё доо.

" ....Тэхён ахтайгаа уулзана гэхээр тийм сайхан байна уу? "

Пёнхуа: Тиймээ. Би тэрнийг зөндөө их санасан.


Бид чимээгүй явсаар дахиад л өнөөх ресторанд ирлээ. Дотогш орвол Тэхён биднийг угтаж авав. Тэр Хэдэн сар японд байж байгаад ирсэн юм.

Тэхён: Сайн уу? Хүү минь.      гээд Пёнхуаг тэврэн үнслээ.

Тэхёны цамц.....Тэр "Daddy's"    гэсэн бичигтэй цамц өмссөн байлаа. Пёнхуа Тэхён хоёрын цамцан дээрх үгнүүд нийлээд "Daddy's Baby Boy" гэсэн үг болж байна... Ким Тэхён чи анхнаасаа ингэх санаатай байсан уу?

Жонгүг хэсэг гацаж зогсож байгаад ширээний ард суулаа.

Тэхён: Хүүе Хэримаа! Чиний минь гэдэс яасан хөөрхөн болчихсон юм бэ. Дахиад хүүхэдтэй болсонд нь баяр хүргэе. Ашгүй дээ~

I'm Just Single MomWhere stories live. Discover now