• PART III •

1K 77 1
                                    



=============================

" Чи үнэхээр итгэлтэй байна уу? " гэсээр эмч надаас асуулаа.

" .....Тиймээ эмчээ...."      гэхэд эмч намайг хагалгааны өрөө рүү дагуулж орон, намайг орон дээр хэвтүүллээ. Дараагаар нь нойрсуулж, тайвшируулах тариаг надад тарих гэсэн ч би аль хэдийн ертөнцөөс тасарсан байв...

Би их үзэсгэлэнтэй ой модонд ирсэн байх аж. Энэ тэрүүгээр өнгө өнгийн цэцэгс дэлгэрч, эрвээхий нисэлдэх аж. Гэтэл хаа нэгтээгээс бяцхан хүү гараад ирлээ. Тэр хөөрхөн хүү надаас их хол зогсож байгаа ч түүний хоолой чихэнд минь тодоос тод сонсогдох аж. Тэр хүү надруу биендээ баймааргүй гунигтай, бас зоригтой харцаар ширтэж байлаа.


Зүгээр дээ ээжээ би уйлахгүй
Зүгээр л та үүнийг хийчих
Нэгэнт л тэр таньд хайргүйгээс хойш
Нэмж таныг зовоохыг хүсэхгүй байна би
Аавын таньд хайргүй гэсэн
Амьгүй жишээ нь би болъё
Ахиж харин ийм том алдаа амьдралдаа битгий гаргаарай
Сайхан нүүрэндээ гуниг хурааж
Сартай шөнө битгий уйлаарай
Олон өдөр, сар, жилээр
Оддоос нулимсаа нуугаарай
Хүн болж төрөөгүй намайг
Хэзээ ч битгий дурсаарай
Хожимын өдөр хань чинь мэдчихвэл
Хэмлэж зовоохын нэмэр
Дахиж би тань дээр би ирэхгүй тул
Дүүг минь сайн хүн болгоорой
Зүгээр дээ ээжээ би уйлахгүй
Зүгээр л та хэлснийг нь хийчих...
(src:fb)

Гээд тэнгэрт замхран алга болов. Харин тэр ойг шууд л харанхуй бүрхэн авч би тэнгэрээс хүүгээ гуйж байлаа.

            ҮГҮЙ ЭЭ!!!!!!!!!!!

=========================


Гэртээ орвол Тэхён намайг хүлээж байсан бололтой буйдан дээр сууж байв. Тэгээд наашаа алгуурхан алхаж ирээд, хатсан нулимсан дээр минь гараа тавилаа.

" Хийлгэчихсэн үү? "      гэхэд нь би толгойгоо дохих аядаад унтлагын өрөөрүүгээ явж хөнжилдөө шигдлээ. Эмэгтэй хүн л миний сэтгэлийг ойлгох биз.



================

Маргааш өглөө нь Тэхён дахиад л ажилдаа явах гээд гангалаад зогсож байв.

" Чи ажилдаа явах гээд байгаа юм уу? "

" Тиймээ. Яасан? "

" Яг ийм хэцүү үед намайг түших ёстой хүн нь чи биз дээ?! Тэр хүүхдийг би ганцаараа олоогүй шүү дээ. Яагаад ийм хэцүү үед минь намайг хаяж явах гээд байгаа юм?! Чи ч нөхөрийн заяа гомдохоор хүн юм даа!"

" Юу гэнээ? Заяа гомдох оо? "

" Өөдгүй амьтан. Эхнэрээ хайрлаж чаддаггүй хөгийн новш! "

" Тэгвэл чи нөхөрөө хайрлаж мэддэг юм уу?! "

" Бүх бие сэтгэлээ чамд зориулах хайр биш үү? 2 жилийн турш үерхээд, эцэст нь гэр бүл болоод 2 жил болохдоо чиний бохир хувцас, шивэртэй оймсыг угааж, ажлаа тараад ирэхэд чинь гэр нь цэвэрхэн, өмсөх хувцасыг чинь угаагаад индүүдчихсэн, халуун хоолтой угтах хайр биш үү?? "

" Биш! Тэр зүйлийг чинь бүх эхнэрүүд хийдэг юм! Битгий сүржигнэ! Би энэ гэрийг авч явах гэж ямар их хичээж байгааг мэдэж байна уу?!  "

" Бүх эхнэр хүн гэрийн ажил хийж чаддаг байж болох ч...хэвлийдээ нь бүрэлдэж байсан хүүхдээ үгүй хийж чадах уу? Чадахгүй! Чиний төлөө би өөрийн хүүхдээ..."

гээд ахиад л уйллаа.

" Тэгээд юу гэж? Тэр зулбасага одоо чиний гэдсэнд байхгүй шүү дээ."

" ЧИ ЮУ ГЭСЭН БЭ!!!!!! "

" Яршигтай юм бэ!!! "

гэж хэлэн хаалга саваад гарч явлаа.



Vote❣️

I'm Just Single MomWhere stories live. Discover now