Эмч: Хүүгийнх нь ханиад бүрэн эдгэрсэн байнаа." Нээрээ юу? Ашгүй дээ."
Эмч: Заа нөхдүүд минь дахиад хүүхэд өвтгөв өө. Анхааралтай байна шүү.
" Ойлголоо эмчээ. Баярлалаа." гэж бөхийвөл Жонгүг эмчийг гаргаж өгөхөөр явав.
Харин би баяртай нь аргагүй хүүгээ үнсэж, тэвэрлээ.
" Ээжийгээ уучлаарай миний хүү. Арчаагүй ээжээсээ болоод миний хүү ханиад хүрээд их хэцүү байсан уу? Ахиж ээж нь ийм арчаагүй үйлдэл гаргахгүй ээ."
Жонгүг: Чи хүүхэдтэй юу л яриад байна даа. Заа Пёнхуа хамтдаа гарцгаах уу?
гээд Пёнхуаг надаас авч тэвэрлээ.
" Та хоёр салхилах гэж байгаа юм уу?
Жонгүг: Салхилах гээгүй ээ. Бас чи ч гэсэн хамт явна.
" Хаашаа тэр вэ? "
Жонгүг: Очоод мэдээрэй.
Жонгүг: Энэ бол барианы газар. Эцэг эхүүд хүүхэдтэйгээ ордог юм. гэсээр Пёнхуа бид хоёрыг дагуулан нэг газар луу оров.
Жонгүг: Сайн байна уу? Жон Жонгүг нэр дээр захиалга өгсөн.
Хүлээн авагч: Сайн байна уу? Тийм байнаа. Заа та нар намайг дагаад яваарай.
гэж хэлэхэд нь бид тэр бүсгүйг даган явлаа.
Хүлээн авагч: Та хоёр хүүгээ бидэнд үлдээгээд хажуу талд байрлах хосын өрөөнд ороод хэвтэж байгаарай. Бид хүүхдэд тань дархлаа дэмжих бариа хийх болноо.
Гэж бүсгүйг хэлэхэд Жонгүг 2 мөрнөөс минь бариад хажууд нь байх өрөөнд орлоо.
Жонгүг: Чи маш их ядарсанг би мэдэж байна. Одооноос эхлээд өөртөө жоохон анхаарч, өөрийгөө хайрла. Өөртөө цаг зав зарцуул.
: Сайн байна уу? Бид энэ эмнэлэгийн бариач эмч нар байна. Та хоёр эхлээд сарнайтай халуун усанд хэвтээд амарч байгаарай.
гээд цагаан өмд цамц өмссөн хоёр эмэгтэй орж ирээд хэлэхэд нь би хөшиж орхив. Энд зөвхөн нэг л ванн байна шүү дээ. Би тэгээд Жонгүгтай хамт халуун ванн дотор суух юм уу?
Жонгүг: Би чиний нүцгэн биеийг харахгүй ээ. Заавал дотуур хувцасаа тайлах албагүй шүү дээ. Дотоож, хөхөвчтэйгөө суучих.
гээд өөрөө өмд цамцаа тайлаад дотоожтойгоо халуун ванн руу орж суугаад намайг суухыг хүлээж байгаа аятай надруу харав. Би салгалсаар хувцасаа тайлан хөхөвч дотуур хувцастайгаа халуун ваннд суулаа.
Ахх сайхан байна. Хэзээ ингэж алжаалаа тайлснаа санахгүй байна.
Бид хоёр хэсэг хугацаанд халуун ваннд сууж амарсаны дараа нөгөө хоёр цагаан хувцастай бариач эмч нар бид хоёрыг өөд өөдөөсөө харсан 2 орон дээр хэвтүүлэн биеийг минь тослон барьж эхлэв.
Би доош харан хэвтээд биеэ бариулж байхдаа өөдөөс минь харан хэвтэх Жонгүг рүү харлаа.
Намайг өмнөх нөхөрөөс минь илүү их анхаарч, ойлгож хайрлаад байдаг нь сэтгэлийг минь догдлуулж, бас өвтгөх юм...
===============
Жонгүг: Аааа~ манай Пёнхуа сайхан амарч байгаад ирэв үү? гээд хүүг хүүхдийн барианы эмчээс авч тэврэн гадагш гарлаа.
Жонгүг: Манай Пёнхуа сайхан амарсан бололтой хөөрхөн мишээгээд байх чинь. Ээж нь сайхан амарч чадав уу?
" Тиймээ. Үнэхээр сайхан байсан. Баярлалаа Жонгүгаа~"
Жонгүг: Одоо яг унтах гээд байна. Бушуухан гэртээ харьцгаая.
===============
Цаг орой болсон байсан болохоор би хүүгээ тэврээд шууд л унтахаар хэвтлээ. Пёнхуаг хөхүүлээд хэвтэж байтал өрөөний хаалга онгойх чимээ дуулдав.
" Яасан? Ямар нэг зүйл болоо юу? Пёнхуа бараг л унтах гэж байна." гэж шивнэвэл Жонгүг дэрээ урдаа тэврээд загинуулчихсан жоохон хүүхэд шиг номхон зогслоо.
Жонгүг: Би Пёнхуагын хажууд унтаж болох уу?
" Яагаад хамт унтмаар байгаа юм?"
Жонгүг: Хэн энэ бяцхан сахиусан тэнгэрийн хажууд унтахыг хүсэхгүй гэж?
" Гэхдээ чамд тухгүй юм биш--- "
Жонгүг: Үгүй ээ~ Надад харин ч тухтай байх болно. гээд Пёнхуагын хажууд ирж хэвтлээ.
Жонгүг: Сайхан амраарай хөөрхөнүүд минь.
-Vote🫶🏻🤍
-
YOU ARE READING
I'm Just Single Mom
Short StoryБи зүгээр л ганц бие ээж... Started: 2021.10.30🥰 Ended: 2021.12.02🤍