• PART XV •

892 71 1
                                    

[ 2 сарын дараа.... ]

Би эрүүл амаржиж, хөөрхөн хүүтэй болоод бараг л хоёр сар болох гэж байна. Манай гэр бүлийн шинэ гишүүнийг Бёнчул гэдэг. Жонгүг бид хоёр байтугай Пёнхуа хүртэл дүүдээ унаж тусаад байгаа нээх хөөрхөн. Өөрөө бяцхан юм байж дахиад нэг жоохон юм тэврээд явахыг нь харах ёстой хөөрхөн байдаг.

" Бёнчул аавдаа тэврүүлээд унтчихсан юм чинь манай Пёнхуа ч гэсэн ээждээ тэврүүлээд унтах уу? "

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





" Бёнчул аавдаа тэврүүлээд унтчихсан юм чинь манай Пёнхуа ч гэсэн ээждээ тэврүүлээд унтах уу? "

Пёнхуа ившээгээд толгой дохилоо.

Хүүгээ унтуулчихаад унтлагын өрөөнд хүүгээ цоо ширтэн хэвтэх Жонгүг дээр очлоо.

" Хайр нь чамд гялс хоол хийгээд өгье."

гээд Жонгүгийг үнсээд гал тогоо руу явлаа. Одоо өдрийн хоолны цаг болж байгаа юм. Жонгүг барьсан хотхоныхоо дотоод тохижолт гэх мэт зүйлсийг нь шалгаж яваад хувцасаа муухай болгочихсон болохоор гэртээ ирж усанд орсон юм. Би аль болох л нөхөртөө буцаад ажил руугаа явахаас нь өмнө гэрийн халуун хоол идүүлчих гээд чадахаараа хурдан хоол хийлээ.

Дулаахан том гар бэлхүүсээр минь орж ирэн тэврэв.

" Хоол болчихсон, яг таваглаж байлаа. Цаанаа очоод сууж бай."

Жонгүгт болон өөртөө хоол таваглаад өөд өөдөөсөө харан суулаа.

Жонгүг хоолноос амсаад: Ммм~ Амттай байна. Баярлалаа хайраа~

" Зүгээрээ. Нээрээ миний хайрын ажил нь ямархуу байна? "

Жонгүг: Бодсоноос ч илүү сайн байна лээ. Дараа долоо хоногт нээлтийг нь хийж, хотын даргад хүлээлгэж өгнө. Тэгээд дараа долоо хоногт хотхоноо хүлээлгэж өгөх гээд маш их ажилтай байгаа болохоор та гуравтаа гаргах цагаа хүртэл багасгаж байгаад уучлаарай.

" Зүгээрээ~ Бид гурав л чамайг ойлгохгүй бол өөр хэн ойлгох юм бэ? Тийм биз дээ?"

Жонгүг: Энэ том төсөлийг дуусгачихвал тэгээд л болох нь тэр. Их сайн ашиг грүппд маань орно гэж манай санхүүгийн багийнхан тооцоолж байгаа. Миний хайрын ажил нь яажшуухан байна? Дөнгөж төрчихсөн, сайн тэнхэрч ч амжаагүй байж ажлаа хийхээ болихгүй юм уу? Ядрахгүй байна уу?

" Дуртай зүйлээ хийж байгаа юм чинь юу гэж ядрах вэ дээ. Нээрээ хайраа, хайр нь шинэ бүтээгдэхүүн гаргасан. Удахгүй үйлдвэрлэгдээд, худалдаанд гарна."

Жонгүг: Хөөх тийм үү? Миний хайр ч мундаг юмаа. Энэ их гэрийн ажил, хоёр хүүхдийн хажуугаар хэзээд нь амжуулчихдаг байнаа? Ямар бүтээгдэхүүн юм?

" Юу гэдгийг нь хэлэхгүй ээ. Худалдаанд гарахаар нь мэдээрэй. Гэхдээ нэг зүйлийг нь хэлье. Тэр бүтээгдхүүн эрчүүд, аавуудад зориулсан. "

Жонгүг: Вуаа! тийм үү?

" Хайр нь чиний төрсөн өдрөөр худалдаанд гаргана. Чамдаа өгч байгаа бэлэг шүү. Хайр нь чамдаа ийм л зүйл хийж өгч чадах юм даа..."

Жонгүг: Хайраа чи минь надад аль хэдийн бэлэгээ өгчихсөн шүү дээ. Чи минь надад Пёнхуаг, Бёнчулыг төрүүлж өгсөн. Бас одоо хажууд минь байна. Энэ чинь л миний хувьд хамгийн том бэлэг. Гэхдээ төрсөн өдрөө болохыг хүлээж тэсэхгүй нь ээ~

гэж ярих эгдүүтэй бас хайр хүргэм нөхөрөө харж байгаад хамтдаа хооллоо.

Хоолоо идэж дуусчихаад Жонгүгийн зангиаг зангидаж өгөөд: Ажилд нь амжилт!

гээд уруул дээр нь үнсэн ажилд нь явуулж өглөө.


============================

Өнөөдөр Жонгүг хотхоныхоо нээлтийг хийж, хотын даргад хүлээлгэж өгнө. Тэгээд бид дөрөв тэр ёслол руу нь явах гээд бэлдээд зогсож байна.

" ЯААНАА ХАЙРАА!!!!!!!!! "

Жонгүг: Яасан бэ???

" Би аймар таргалчихсан, даашинз өмссөн чинь бүр илүү муухай харагдаад байна!"

Жонгүг: Хүн айлгаад хаячих юм! Юу нь муухай байгаа юм! Хоёрын хоёр хүүхэд гаргасан хүнд иймэрхүү харвин байх чинь энгийн л зүйл! Чи одоо 18тай жоохон охин биш шүү дээ. Хоёр хүүхдийн эх хүн. Иймэрхүү жижигхэн харвин чинь чамайг харин ч хөөрхөн харагдуулж байна за юу!

гээд намайг зэмлэн гэдсийг минь үнслээ.

" Чи өөрөө юу ч өмссөн сайхан харагддаг болохоор л ингэж байгаа юм! "

Жонгүг: Үгүй ээ, юу гэж дээ. Чи өөрийгөө голоод байх юм. Гэтэл би чиний хүүхдээ хөхүүлж байгаа, ямар ч нүүрний будаггүй, чамин хувцас өмсөөгүй, жирэмсэн болоод төрсөнийхөө дараа бага зэрэг жин нэмсэн энэ төрхөнд чинь л хайртай. Чи хамгийн хөөрхөн нь.


====

Ёслол болж буй газар ирэхэд л бүх сэтгүүлч бид 4 дээр ирлээ. За тэгээд дотогш орлоо доо.

Үйл ажиллагаа маш амжилттай болж, маш амжилттайгаар хотын даргад хотхоноо хүлээлгэж өглөө. Бид гэртээ ирчихээд Жонгүг бид 2 хүүхдүүдээ унтуулаад тухтай нь аргагүй хамт тэврэлдэн хэвтэв.

" Миний хайр үнэхээр мундаг байлаа."

Жонгүг: Энэ бол чиний минь л ач.

" Юу гэж дээ~ "

Жонгүг: Чи минь л ар гэрээ сайн авч явсан болохоор би санаа зовох зүйлгүй ажлаа хийж чадсан шүү дээ. Хайртай шүү чамдаа. Бүр зөндөөөөөө их.


Яг энэ үед л би өөрийгөө ямар сайн нөхөртэй гэдгээ мэдэрч байсан юм. Манай гэр бүл хамгийн аз жаргалтай нь. Тэр мөч хүртэл......




-Vote🫢
-

I'm Just Single MomWhere stories live. Discover now