⚫️ ⚫️ ⚫️Өглөө 07:00- 15:00 цаг хүртэл нэг компанид маркетингийн хэлтэсийн ажилтангынхаа ажлыг хийгээд, 15:30-23:30 хүртэл кафэд зөөгч хийсээр байгаад ядарч үхэх нь байна. 9 сартай жирэмсэн хүн өдөр бүр 5 цагийн нойр аваад байвал ядрана шүү дээ. Гэхдээ би компаны ажилаа хийхээ больсон. Больсон ч гэж дээ надад дикритны амралт өгчихсөн. Харин энэ кафэгаас гуйж гуйж ажиллаж байгаа минь энэ. Гэхдээ л хийхгүй үлдсэн нэг ажлынхаа цагийг нөхөж өдөрт 16 цаг ажиллаж байгаа. Та байсан бол ингэж ажиллаж чадах байсан уу?
Юу ч идэлгүй байсаар оройн 21 цаг болчихож. Үнэхээр өлсөж, бас ядарч байна. Төрөх дөхөж байгаа учраас бүр илүү их сульдаад байх юм.
: 1 латте, 1 гүзээлзгэний смүүти, 2 чийзкэек.
гэхэд нь ажилдаа анхаарвал байнгын үйлчлүүлэгч маань байв.
" Заа захиалгыг авлаа. 28000 вон."
гээд төлбөрөө аваад захиалгыг нь сууж байгаа ширээн дээр нь аваачиж өгөөд явах гэтэл бугуйнаас барьж зогсоов.
: Энд суучих.
" Уучлаарай үйлчлүүлэгчээ би тэгэж болохгүй."
: Энд угаасаа хүн байхгүй байна шүү дээ. Ийм том гэдэстэй, олон цаг тасралтгүй зогсоод нуруу чинь бараг голоороо тасрах гэж байгааг мэдэж байгаа болохоор зүгээр хэдхэн хором ч гэсэн суучих. Гуйж байна. Асуудал гарвал би хариуцах болно.
гээд сандал татаад намайг суулгалаа. Тэгээд гүзээлзгэний смүүти, 2 бялууныхаа нэгийг миний урд тавив.
: Идчих.
" Үгүй ээ. Баярлалаа."
: Би ам руу чинь халбагдаж хийж өгөх ёстой юу? Зүгээр л нэгэн сайхан сэтгэлтэй хүнтэй таарлаа гэж бодоод л идчих.
Би маш их өлсөж байсан болохоор дахиж татгалзсангүй, бүгдийг нь идэж л орхилоо.
: Танилцъя. Жон Жонгүг.
" Ким-- үгүй ээ, Гу Хэрим."
Жонгүг: Жирэмсэн хэрнээ ингэж их ажиллаж байгааг харвал...нөхөргүй байх тийм үү?
" .....Тиймээ...салчихсан."
Жонгүг: Би энэ хажуугын компанид ажилладаг юм.
" Тиймүү? Би бас ажилладаг байсан шүү дээ. Гэхдээ жирэмсэний амралтаа авчихсан."
Жонгүг: Тиймээ чамайг хэд хэдэн удаа холоос харж байсан.
YOU ARE READING
I'm Just Single Mom
Short StoryБи зүгээр л ганц бие ээж... Started: 2021.10.30🥰 Ended: 2021.12.02🤍