• PART XII •

1K 66 5
                                    


Өнөөдөр Тэхён хүүтэйгээ уулзмаар байна гэсэн учир бид хүүгээ түүнтэй уулзуулах гээд хэлсэн газар луу нь явж байна.

" Яагаад заавал өнөөдөр гэж? "    гэж бувтнасаар явлаа.


Тэхён: Сайн уу?

Намайг юу ч дуугарахгүй байсанд Жонгүг Тэхёнд "Сайн" гэж хариулав.

Тэхёны биднийг урьсан газар нь хүүхдийн тоглоомын төвтэй ресторан байв.

Тэхён: Хоол захиалчихсан байгаа удахгүй ирэх байх....Намайг яагаад өнөөдөр хүүтэйгээ уулзъя гэсэн гэж бодож байна? 7 жилийн өмнөх энэ өдөр Хэрим бид хоёр анх үерхэж эхэлсэн юм.

Тэхён л болсон хойно ийм зэвүүн зүйл сэдэх нь ойлгомжтой.

" Чи ямар нэг зүйл сэдчихээд албаар өнөөдөр уулзъя гэж хэлсэн биз дээ? Чамайг ингэхийг чинь мэдээд байсан юм. Үгүй бол юу гэж өнөөдөр уулзъя гэж хэлэх вэ дээ"

Жонгүг: Тэгэхээр.....Чи ч бас энэ өдрийг санадаг байсан юм уу? Чамайг ийм өдрийнхөө тухай мартсан байх гэж бодсон юмсан. гээд надруу харлаа. Харин би түүнд юу ч гэж хэлж чадсангүй.

Тэхён: Яаж мартах вэ дээ. Би түүний анхны гэх бүх тодотголтой зүйлсийн эзэн.... Хүүгээ тэвэрч болно биз дээ?

" Миний хүү танихгүй хүнд тэврүүлэхээрээ уйлчих--- "

Тэхён Пёнхуаг тэврэхэд хүү маань уйлсангүй.

Тэхён: Эцэг үрийн холбоо гэж байдаг бололтой. Нэрийг нь хэн гэдэг юм?

" Пёнхуа."

Тэхён: Манай Пёнхуа аавтайгаа ямар адилхан юм бэ. Би ч их сайн бүтээжээ.

" Чи биш би л хүүгээ бүтээж, тээж, төрүүлж, өсгөж байгаа байх шүү. Чи бүрэлдэж байсан хүүгээ авхуулахыг шаардсан биз дээ?"

Жонгүг: Одоо тийм өнгөрсөн баларсан зүйл яриад яах юм бээ~

Тэхён Пёнхуаг үнсэж, эрхлүүлэхэд Жонгүг сэтгэл дундуур байгааг нь би маш сайн мэдэж байсан юм.

Биднийг хэцүүхэн байдалтай хооллож байхад Пёнхуа тоглоомын төвд нь тоглож байлаа. Хооллож дуусаад салах ёс хийх хэрэгтэй болов.

Тэхён: Аав нь дараа дахиад хүүтэйгээ уулзанаа~ гээд Пёнхуаг үнслээ.

" Хэн болчихоод аав нь гээд байгаа юм! "

Жонгүг: Хайраа зүгээр орхичихооч дээ.

Жонгүг намайг дагуулаад Пёнхуаг тэврээд тэр газараас гаран гэр лүүгээ хөдөллөө.


I'm Just Single MomWhere stories live. Discover now