• PART IV •

1K 71 0
                                    

Огт маргалдаж байгаагүй Тэхён бид хоёр хамгийн анх удаа маргалдсан өдрөөс хойш 4 сар өнгөрөхөд бидний хооронд томоос том зай үүсч, их хөндий байдаг боллоо.

" Чи хаачих гэж байгаа юм? "   гэхэд тэр зангиагаа чангалж зүүнгээ     " Ажилдаа явлаа." гэв.

" Өнөөдөр амралтын өдөр биз дээ? Ажил гэх нэрийдлээр захиралтайгаа явалдаж байгааг чинь хадам аавд хэлнэ шүү! "

" Ю-Юу? "

" Би чамайг мэднэ ээ Тэхёнаа. Чамайг захирал хүүхэнтэйгээ явалдаж намайг хуурдаг гэдгийг чинь. Гэхдээ чамд хайртай болохоороо л хажууд чинь тэвчээд хамт байж байна! "

" У-Уучлаарай хайраа... Аавд л битгий хэл гуйж байна. Тэгэх үү? Мм? "     гээд намайг тэврэх гэж ойртоход нь би түүнээс 1 алхам холдлоо.

" Яагаад надаас зугтаад байгаа юм? "

" Би зугтаагүй ээ, харин чи намайг өөрөөсөө үргээж байна. Чи бид хоёр нэг оронд хамт унтаагүй 4 сар болж байгаа шүү дээ. Ийм хөндий байхад биднийг яаж эв найрамдалтай гэр бүл, эхнэр нөхөр шиг амьдарна гэж бодоо вэ? "

" Тэгвэл одооноос эхлээд өмнөх шигээ жаргалтай гэр бүл байхад л болно биз дээ? "
гээд намайг тэврээд авлаа...

" Гэдэс чинь...."     гэсэнээ цамцыг минь сөхөж гэдсийг минь хараад хөмсгөө зангидлаа.

" Сүүлийн хэдэн сар сул ноосон цамцнаас салахгүй байсан шалтгаан энэ байжээ?! Чи авхуулсан гэж надад хэлсэн биз дээ?!!!! "

" Авхуулах зориг хүрээгүй юмаа... Намайг хуурдаг чамаас ч салж чадах зориггүй байж яаж хүүхдээ авхуулж чадах юм бэ? Намайг уучлаарай...."

" Уучлаарайгаар чинь яах юм?! Наад асуудал чинь бүр томорчихсон байна мэдэв үү!!!! Яг одоо энэ гэрээс зайл! "

гээд хамаг хувцыг минь цүнхэнд чихээд хаалгаар надтай хамт чулуудлаа.

5 сартай жирэмсэн байж нөхөртөө хөөгдөх гэж...Намайг хайрлах сэтгэл биш юмаа гэхэд ядаж хүн чанар байна уу?

=========================

Бид хоёр дахиж нийлнэ гэж байхгүй учраас амь зуух аргаа олох хэрэгтэй. Хөдөө байгаа ээж аавынхаа санааг зовоож очилтой нь биш. Өмнө нь хийж байсан ажлын туршлага гээд байх зүйлгүй юм хойно 2, 3 ажил зэрэг хийх хэрэгтэй. Эхлээд мэргэжилийнхээ дагуу ажиллах ажлын байр, дараа нь зөөгч ч болтугай хийж эхлэх хэрэгтэй.


Кафэд зөөгчөөр ажиллах тийм амар зүйл биш л юм. Гэхдээ би чаднаа!



: Өрөө түрээслэнэ гэсэн хүн үү?

" Тиймээ."

: Энэ өрөө чинь. Сарын 450 мянган вон.

" Заа. Урьдчилгаа төлбөр нь энэ. Дараагийн цалин буухаар үлдсэнг нь өгнөө."

: Зааза тэгээд цаг тухайд нь төлбөрөө хийж байх юм байгаа биз дээ?

" Тэгнээ эгчээ."



Бид хоёрт энэ өрөө хангалттай тиймээ миний хүү?   гээд гэдсээ илтэл гэдэс маань аймшигтай дуугарлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бид хоёрт энэ өрөө хангалттай тиймээ миний хүү? гээд гэдсээ илтэл гэдэс маань аймшигтай дуугарлаа.

" Талх ч болтугай олж идэхгүй бол хүүгээ өлсгөөд байгаа бололтой."

Сайн байна уу ганц бие ээжийн амьдрал минь?

-

- Vote🖇

-

I'm Just Single MomWhere stories live. Discover now