• PART XIII •

935 72 4
                                    


Тэхёнаас асууж сураглаж байгаад тэдний байгаа газар нь очлоо. Тэр газар нь очоод хартал Тэхён сандалаа хойш налаад суучихсан, хамаг хөлс нь урсчихсан байж байв. Харин Хэрим ширээн доороос аман дээрээ цагаан зүйл болгочихсон гарч ирж байлаа.

" Энд юу болоод байна?! Пёнхуа хаана байна?! "

Хэрим амаа арчингаа нэг тоглоомын өрөө лүү заалаа. Би тэдэн рүү нэг муухай харчихаад заасан өрөөрүү нь орвол хөөрхий хүү минь хүүхдүүдтэй хамт машинаар тоглоод сууж байв. Хүүгээ тэр тоглоомон дундаас тэврээд авч гаран буцаад тэдэн дээр очлоо.

" Хэримаа. Би чамаас ийм зүйл хүлээгээгүй." гэж хэлэн гарч одлоо.



[Haerim's POV]

Тэхён Пёнхуа бид гурав ахиад л тоглоомын төвтэй ресторанд ирлээ.

" Яагаад байнга ийм тоглоомын төвтэй газар байнга ирээд байгаа юм? "

Тэхён: Хүүгээ уйдаахгүй гээд л...Юу идмээр байна?

" Би саяхан өглөөний цайгаа уучихсан болохоор хоол идмээргүй байна. Зүгээр шарсан зайрмаг захиалъя."

Тэхён зөөгчийг дуудан: Нэг шарсан зайрмаг, нэг догбуги. гэж хэлэв.

" Чи халуун ногоо идэж чаддаггүй биз дээ?"

Тэхён: Тийм л дээ...гэхдээ догбуги амттай шүү дээ. Ойрд идсэнгүй.

Би зүгээр л толгой дохин захиалгыг хүлээлээ. Пёнхуа маань хүүхдүүдтэй хамт тоглох гээд байхаар нь тоглоомын өрөөнд нь оруулчихсан юм. Удалгүй захиалга маань ч ирлээ. Би шарсан зайрмагийг амтархан идэх бол Тэхён догбугины халуун ногооноос болж их л хэцүүдэж байв. Тэр халуун ногоо ерөөсөө идэж чаддаггүй. Бүр хоолонд орсон багахан перцийг ч идэж чаддаггүй.

" Зүгээр үү? "

Тэхён: З-Зүгээрээ.

Би хацар нь улайж, хөлс нь гаран аахилах Тэхёныг нүд салгалгүй ширтэж байлаа. Ингэж зовж ядаж байж хүнтэй утсаар ярихыг нь харах инээдтэй л юм.

" Чи яагаад хачин хачин авиа гаргаж аахилаад байгаа юм? "

Тэхён: А-Аймар халуун ногоотой байна.

" Би чамд хэлсэн шүү дээ. Халуун ногоо идэж чадах юм уу даа гэж."

Тэхёны бүр хамаг хөлс нь цувчихаж. Түүнийг харж шоолонгоо зайрмагаа амтархан идэв.

Тэхён: Чи ямар заваан иддэг юм бэ. Амаараа дүүрэн зайрмаг нялчих юм.

" Сүртэй юм бэ. Өмнө нь чи эгдүүтэй байна гээд л арчиж өгдөг байсан биз дээ?"

I'm Just Single MomWhere stories live. Discover now