Бүхэл бүтэн нэг сар өнгөрчихөөд байхад Хэрим гэртээ ирэхгүй юм. Хөхнөөсөө гараагүй 1 настай хүүхдийнхээ хоолыг хуурай сүүгээр л аргалаж байна. Би хангалттай цөхөрчихлөө. Чи яагаад миний амьдралд ийм чухал хүн байсан юм бэ? Хэримаа....
Ямар болчимгүй зүйл хийснээ бодож суусаар байтал хамаг ажил амьдрал минь уналтанд орж эхлэж байна.
Пёнхуа: Ааваа....ээж хаашаа явчихсан юм? Хэзээ ирэх юм?
" .....Аавд нь мэдэх зүйл нэг ч алга. Цагдаад дуудлага өгч эрэн сурвалжлага хийдэг юм уу? "
Пёнхуа: Эрэн сурвалжлага гэж юу---
: За дотогш ороорой
Haerim's POV
20 гаран хононгийг биеэ эдгээхэд, 10 орчим хоногийг баримт нотолгоо цуглуулахад зарцуулж одоо л нэг юм хүчирхэг болоод буцаж гэртээ ирлээ. Гэхдээ ганцаараа бишээ. Цагдаа нар, өөрийнхөө өмгөөлөгч хуульч, бас Тэхён, Нарэ гээд маш олон хүнтэй илүү өнөр өтгөн, илүү хүчтэй болоод буцаж ирлээ.
" За дотогш ороорой~"
Хүүхдүүд болон Жонгүг миний хоолойг сонссон даруйдаа гүйж ирлээ.
Пёнхуа: Ээжээ! гээд хүрч ирэн тэврүүлэхэд Бёнчул ч бас ирж тэврүүллээ.
" Миний хүүхдүүд сайн сууж байсан уу? "
Пёнхуа: Ээжээ та яагаад биднийг хаяад явчихсан юм бэ? гээд л уйлаад эхэллээ.
" Ээж нь юу гэж та нарыгаа хаях юм бэ? Зүгээр л ээж нь илүү хүчтэй болохын тулд хэсэгхэн хугацаанд хол байсан юм. Одоо ээж нь хүчтэй бас зоригтой болчихсон болохоор хүүхдүүдээ дахиад орхиж явахгүй. Ойлгосон уу? "
Пёнхуа: О-Ойлголоо.
" Миний хоёр хүү Тэхён ах Нарэ эгч дээрээ очиж бай." гээд хүүхдүүдээ нэг нэг үнсээд Тэхён Нарэ хоёрт өглөө.
" Сайн уу? Хайрт минь. Удаан уулзсангүй шүү. " гээд Жонгүгийн уруул дээр үнсээд хувцасыг нь янзаллаа.
" Чи надгүйгээр үнэхээр арчаагүй харагдаж байна. "
Жонгүг: Гэртээ хэзээ ирж байгаа чинь энэ юм? Бас энэ хүмүүс юу вэ?
" Юу гэдгийг нь цагдаагийн газар очоод мэдээрэй." гэсээр бүх өрөөнийхөө камерын санах ойг аваад цагдаад өглөө.
" Энэн дээр бүх баримтууд он сар, цаг хугацаатай байгаа."
Цагдаа: Жон Жонгүг таныг гэр бүлийн хүчирхийлэлийн хэргээр баривчилж байна. гээд түүнийг гаваллаа.

YOU ARE READING
I'm Just Single Mom
Storie breviБи зүгээр л ганц бие ээж... Started: 2021.10.30🥰 Ended: 2021.12.02🤍