" Хайр нь Пёнхуаг эмнэлэгт үзүүлчихээд л явж байна. Чи минь юу хийж байна?"Жонгүг: Ажил дээрээ л байж байна. Хайр нь хүнсээ цуглуулах уу? эсвэл миний хайр хүнсээ цуглуулах юм уу?
" Бид гурав гадуур явж байгаа юм чинь
би хүнсээ цуглуулчихъя дөө."Жонгүг: За баярлалаа хайраа. Хөрөнгө оруулагчтай уулзах хэрэгтэй байсан болохоор зав байхгүй яана даа л гэж бодож байлаа.
" Зүгээрээ~"
Жонгүг: Хүү маань зүгээр байна гэсэн үү?
" Зүгээр болсон байна гэсээн, санаа зоволтгүй."
Жонгүг: Заа болж дээ.
" Баяртай хайраа. Ногоон гэрэл
асчихлаа."Жонгүг: За болгоомжтой яваарай.
Бид байнга ирдэг дэлгүүртээ ирлээ. Хоёр хүүтэйгээ хамт дэлгүүр хэсэж, тэдний авъя гэсэн юм болгоныг нь л авч өглөө. Тэрэг дүүрэн юм аваад тэрийгээ 2 том торонд хуваагаад хийчихсэн, жоохон хүүхэдтэй явах яасан хэцүү юм бэ. Жонгүгаар л хүнсээ цуглуулуулдаг байж. Яаж машин руугаа оруулж тавина аа?
: Би туслая.
" Баярлалаа." гээд дээш хартал...Тэхён???
Би зүгээр л түүнийг ширтэх бол Тэхён хүнд, 2 тортой хүнсийг маань бариад машин руу минь алхлаа. Би гэнэт ухаан орон хоёр хүүгээ хөтлөн Тэхёны араас алхав.
Тэхён тортой хүнсийг машины багаажинд оруулж тавиад эргээд хартал Пёнхуа: Тэхён ааваа! гээд тэврүүллээ.
Тэхён: Миний хүү сайн сууж байсан уу? Ямар удаан уулзаагүй юм бэ.
гээд Пёнхуаг зөндөө үнслээ. Тэгээд доош харан өөрийг нь үл таних бяцхан Бёнчул руу хараад өөрийг нь тэвэрч болохыг асууж байгаа аятай гараа дэлгэлээ. Бёчул зүгээр л түүнд тэврүүлэв.
Тэхён: Бага хүү чинь яасан хөөрхөн юм бэ. Яг Жонгүг байна шүү. Нэрийг нь хэн гэдэг юм?
" Бёнчул."
Тэхён: Сайн уу Бёнчулаа? гэж хоолойгоо нарийсгаж ирээд л хүүтэй минь юм ярилаа.
Тэгээд гэнэт л надруу хараад: Хэримаа чамд атаархаж байна шүү. гэв.
" Юунд? "
Тэхён: Тэвэр дүүрэн хүүхдүүдтэй.
" Нарэ та хоёр сайн байгаа биз дээ? "

YOU ARE READING
I'm Just Single Mom
Short StoryБи зүгээр л ганц бие ээж... Started: 2021.10.30🥰 Ended: 2021.12.02🤍